In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Цэцэрлэгийн багш нар ажил хаялтанд нэгдэхээ илэрхийллээ

10-11 subМҮЭ-ийн холбооноос Засгийн газрыг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэхээр удаа дараа шаардлага хүргүүлж улмаар хамтын маргаан үүсгээд байгаа билээ. Засгийн газар энэхүү хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд эрүүл мэнд, боловсролын салбарынхан хугацаагүй ажил хаялт зарлаж хамтын тэмцэл өрнүүлэхээ илэрхийлээд байгаа билээ. Энэ сарын 11-ны өдөр Нийслэлийн СӨБ-ын ҮЭ-ийн дарга нарын дунд зохион байгуулсан Хөдөлмөрийн хамтын маргааныг хэрхэн шийдвэрлэх талаарх хэлэлцүүлгийн үеэр цэцэрлэгийн багш нар ажил хаялтанд хуулийн дагуу нэгдэхээ илэрхийллээ. Цэцэрлэгийн багш нарын тухайд нэг багш 50-60 хүүхэдтэй ажилладаг, дуу чимээ ихтэй нөхцөлд олон цагаар ажилладаг зэргээс шалтгаалж даралт, зүрх судасны өвчнөөр өвчлөх нь их байдаг байна. Иймд цэцэрлэгийн багш нарын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, цалинг нэмэх асуудлыг УИХ, Засгийн газраас яаралтай шийдвэрлэх ёстой гэж үзэж буйгаа энэ үеэр илэрхийлсэн юм. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг МҮЭ-ийн холбоо Засгийн газар хоорондын хамтын маргаан, явцын талаар мэдээлэл өгч, багш нарын сонирхсон асуултад хариулт өглөө. 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

420122
ӨнөөдөрӨнөөдөр76
ӨчигдөрӨчигдөр1236
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт3768
Энэ сардЭнэ сард25836
НийтНийт420122