In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Боловсролын салбарынхан онц их хурлаа хийлээ

10-05 basghБагшийн цалинг нэмүүлэх түр хорооноос Багш нарын анхдугаар онц их хурлаа өнөөдөр МҮЭСТО-нд хийлээ.
Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн 900 гаруй багш нарын төлөөлөл, МҮЭ-ийн холбоо, МБШУҮЭХ, “Багшдаа тусалъя” эцэг эхчүүдийн холбоо, бусад ТББ-ын төлөөлөгчид энэхүү арга хэмжээнд оролцлоо.
Монголын боловсролыг дэлхийн түвшинд хүргэх зорилт тавьж байгаа хэдий ч багш нарын үндсэн цалин дэлхийн түвшнээс хэд дахин доогуур байгаад боловсролын салбарынхан бухимдаж байгаагаа илэрхийллээ. Тиймээс энэ онд багш нарын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн саналыг энэ үеэр олон багш нар гаргаж байсан юм. Түүнчлэн хувийн сургуулиудад олгодог хувьсах зардал болоод жил бүр сурах бичгийн тендерт зарцуулдаг хөрөнгийг багш цалинг нэмэгдүүлэхэд зарцуулдаг болох саналуудыг гаргалаа.
МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Цалин нэмүүлэх асуудлаар МҮЭХ-ноос баримталж буй бодлого”-ын талаар мэдээлэл хийсэн. Тэрээр энэ намрын УИХ-ын нэгдсэн чуулганаар тэтгэврийн насыг нэмэгдүүлэх асуудлыг эхний ээлжинд хэлэлцэх ёстой гээд боловсролын салбарт ажиллаж байгаа иргэд тэтгэвэрт гарах насаа өөрөө сонгодог байхаар хуульд тусгаж өгөх шаардлагатай гэдгийг онцоллоо. Түүнчлэн УИХ-аар хэлэлцэх Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд багш нарын хөдөлмөрлөх эрхийг хамгаалсан олон заалт хасагдах магадлал өндөр байгаа. Тиймээс үүний эсрэг тэмцэх болно гэдгээ илэрхийллээ. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтанд орсон ч зарагдаагүй олон орон сууц байгаа. Үүнийг боловсролын салбарт ажиллаж байгаа багш нарт хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох гаргалгааг төр засгааc хийх шаардлагатай зэргийг тэрээр онцлон дурдсан юм.
Сүүлийн үед сошиалаар гарч буй МҮЭ-ийн холбооны талаарх сөрөг мэдээллийг багш нар сонирхож байсан. С.Эрдэнэбат ҮЭ-үүдийг хооронд нь хагалган бутаргах санаатай үйлдлүүдийн нэг. Энэ сөрөг мэдээлэлд автахгүй, өөрсдийн мэргэн ухаанаар тунгаан зөвөөр ойлгохыг багш нарт сануулаад тэдний тэмцэлд тууштай хамтарна гэдгээ илэрхийллээ.
“Багш багшдаа тусалъя” уриатай өрнөж буй энэ арга хэмжээнд оролцож буй багш нар Сүхбаатарын талбайд 40 минутын турш чимээгүй суулт хийж, уг хурлаас гарсан шаардлагаа Засгийн газарт хүргүүллээ.

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

376089
ӨнөөдөрӨнөөдөр1423
ӨчигдөрӨчигдөр1274
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт2697
Энэ сардЭнэ сард16454
НийтНийт376089