In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Цалингаа нэмүүлэхээр цагаан халаатнууд жагслаа

10-04 emch 1Эрүүл мэндийн салбарынханд Тусгаар тогтнолын талбайд өнөөдөр тайван жагсаал хийлээ. Жагсаалд 21 аймгаас эмч нарын төлөөлөл ирж оролцсон юм. Өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан 2-3 дахин давсан ачаалалтай ажиллаж байгаа хэдий ч 434-660 мянган төгрөгийн цалин авч байгаа юм. Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос УИХ, Засгийн газарт цалинг нэмэгдүүлэх талаар удаа дараа шаардлага тавьж байгаа хэдий ч өнөөдрийг хүртэл тодорхой үр дүн гараагүй байна. Энэ оны нэгдүгээр сард байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн Улсын гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт нэмэлт хэлэлцээрээр цалинг нэмэх асуудлыг тусгахаар болсон билээ. Гэвч Засгийн газрын зүгээс энэхүү нэмэлт хэлэлцээрийг зөрчин 2018 оны Улсын нэгдсэн төсвийг УИХ-д өргөн барихдаа цалин, тэтгэврийг нэмэх талаар нэг ч үг өгүүлбэр оруулаагүй байна. Иймд эрүүл мэндийн салбарынхан тайван жагсаал зохион байгуулж УИХ, Засгийн газар, холбогдох Байнгын хороодод “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн 3.2 дах заалтыг хэрэгжүүлэх хүрээнд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх, шаардагдах хөрөнгийг 2018 оны улсын төсөвт нэмж тусган шийдвэрлүүлэх. Энэ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хуулиар олгогдсон эрхийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс ажил хаялт хийх хүртэл хамтын тэмцлээ үргэлжлүүлэхээ албан ёсоор мэдэгдэж” байгаагаа илэрхийлж шаардлага хүргүүллээ. Энэхүү шаардлагын хариуг энэ сарын 11-ны дотор Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоонд ирүүлэхийг мэдэгдсэн байна. Эрүүл мэндийн салбарынхан энэхүү шаардлагаа хүргүүлэхдээ Төрийн ордонг гурван удаа гороолж УИХ, Засгийн газрын гишүүдэд өвдөг сөгдөн шаардлагаа тавилаа.

emch 6

emch 5

10.04 emch 2

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

376089
ӨнөөдөрӨнөөдөр1423
ӨчигдөрӨчигдөр1274
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт2697
Энэ сардЭнэ сард16454
НийтНийт376089