In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Ахмадын баярт зориулж мэндчилгээ дэвшүүллээ

mendchilgeenii zuragХөдөлмөрийн хүний төлөө сэтгэл оюунаа зориулж, цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн Монголын үйлдвэрчний эвлэлийн 100 жилийн түүхийг бүтээлцсэн үе үеийн ҮЭ-ийн гишүүд, мянга мянган идэвхтэн сонгуультан ахмад буурлууд Та бүхэндээ Олон улсын болон Монголын ахмадын баярын өдрийн халуун мэндийг дэвшүүлье.

Хөдөлмөр эрхэлж буй хүн бүр түүндээ тохирсон цалин хөлс, нийгмийн баталгаагаар хангагдах эрхтэй. Тийм ч учраас МҮЭ-ийн холбоо Засгийн газар, МАОЭНХ-той Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр байгуулж үүгээр дамжуулж хөдөлмөрийн харилцаатай холбоотой бүхий л асуудлаар санал шаардлага тавин ажиллаж байна. Тодорхой үр дүн гаргахын тулд тууштай үйл ажиллагаа явуулах болно. Улс орны улс төр, эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа хэдий ч ахмад буурлууд та бүхнийхээ эрүүл мэнд, нийгмийн хамгааллын нөхцөлийг байнга сайжруулж тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгах, худалдан авах чадварыг нь хамгаалахад анхаарч ажиллах нь үе үеийн Засгийн газар, өнөө үеийнхний үүрэг хариуцлага гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна.
МҮЭ-ийн холбоо Та бүхнийхээ сайн сайхан амьдрал, эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг төрийн бодлогоор дэмжин, эрх зүйн баталгаатай орчинг бүрдүүлж хэрэгжилтийг нь хангуулахын төлөө Монголын ахмадын холбоотой нягт хамтран ажиллах болно.
Ахмад буурлууд Та бүхэндээ Олон улсын болон Монголын ахмадын баярын өдрийг тохиолдуулан аз жаргал, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе.
Та бүхнийг хүндэтгэн мэндчилсэн МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

447304
ӨнөөдөрӨнөөдөр1
ӨчигдөрӨчигдөр593
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт4857
Энэ сардЭнэ сард17648
НийтНийт447304