In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Галуут сумын малчдын төлөөлөл МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай уулзав

malchidБаянхонгор аймгийн Галуут сумын Үнэгт багийн нутаг дэвсгэрт “Тулга жаргалант” ХХК уул уурхайн үйл ажиллагаа эхлүүлэх гэтэл нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч хоёр сар гаруйн нүүр үзэж байгаа аж.
Тус багийн малчдын төлөөлөл өнөөдөр МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай энэ асуудлаар уулзаж, зөвлөгөө дэмжлэг авахыг хүссэн байна.
Үнэги баг нь 172 өрхийн 533 хүн ам, 53 мянган толгой малтай. Орлогын эх үүсвэр болсон мал аж ахуй эрхлэх боломжийг бүрэн хааж, байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж байна хэмээн үзэж, Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга, АТГ, БОАЖЯ, УИХ-ын өргөдөл, гомдлын байнгын хороо, УУХҮЯ, АМГТГ-т хандан “Тулга жаргалант” ХХК-ийн үйл ажиллагааг шалгаж, уг үйлдлийг таслан зогсоох чиглэлээр арга хэмжээ авч өгөхийг хүсчээ.
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар малчдын төлөөлөлд хандаж, хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, нутгийн иргэддээ үнэн бодит мэдээлэл хүргэж ажиллахыг чухалчилсан байна.
Хэрэв дээрх компани олборлолт явуулж эхэлбэл "Үнэгт" багийн нутаг дэвсгэр дэх Их тойруу, Дэл хайрхан, Агдын ам, Оруулгын ам, Нарийны, Ар булгйн ам зэрэг голын хавцал дагуу байгалийн үзэсгэлэн бүрдсэн олон газрын ирээдүй бүрхэг, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байгааг тэд дуулгалаа.

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

376084
ӨнөөдөрӨнөөдөр1418
ӨчигдөрӨчигдөр1274
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт2692
Энэ сардЭнэ сард16449
НийтНийт376084