In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

ҮОМШӨ-ний хуулийн шинэчилсэн найруулгын төслийн асуудлаар талууд уулзжээ

Өнөөгийн мөрдөж байгаа “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай” хууль/ҮОМШӨ

/-ийг өөрчлөх шинэчилсэн найруулгын төсөлд тусгах нэмэлт өөрчлөлт боловсруулахад дэмжлэг үзүүлэх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МҮЭ-ийн холбоо, МАОЭНХ, гадаад, дотоодын мэргэжилтнүүдийн уулзалт өчигдөр Сентрал таурт болсон байна.

Ажлын байрны аюулгүй байдлыг сайжруулах, үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилчдын хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээлтийн асуудлыг нэн тэргүүнд анхаарах шаардлагатай гэдэгт оролцогчдын санал нэгджээ.

Энэ нь аж ахуйн нэгж төдийгүй хувь хүмүүс, тэдний ар гэрт тустай гэж үзсэн байна.

central towerАжил олгогчид үйлдвэрлэлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, сургалтад шаардлагатай хөрөнгө мөнгө гар таталгүй зарцуулснаар эдийн засгийн хувьд хохирол багатай гэдгийг онцолжээ.

Уулзалтын үеэр Герман улс дахь албан журмын ослын даатгалын төлөөлөгч ноён Полкер Дидиер Германы шилдэг туршлагын талаар мэдээлэл хийсэн байна.

Манай улсын хувьд ҮОМША-ний даатгалын санд үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх ба сэргээн засах үйлчилгээний төрөл, хүчин чадал тааруу, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо муу, тус даатгалд хамрагдалт үндэсний хэмжээнд хангалтгүй байгааг олон улсын экспертүүд дурьдсан байна.

Дээрх хуулийн төслийг батлуулахаас өмнө анхаарах, сайжруулах зүйлс байгаад талууд санал нэгдэж, шинэчилэн найруулсан хуулийн төслийг 2017 онд багтаан батлуулах зорилт тавьсан байна.

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

443789
ӨнөөдөрӨнөөдөр1342
ӨчигдөрӨчигдөр1063
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт1342
Энэ сардЭнэ сард14133
НийтНийт443789