In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Даяаршлын үед хамтын гэрээ, хэлэлцээр хэрхэн байгуулах талаар олон улсын туршлагаас суралцлаа

dayarshil“Зохистой хөдөлмөрийн төлөө хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, ажилчдыг зохион байгуулах, төлөөлөх нь” сэдэвт сургалтыг Олон улсын хөдөлмөрийн байгууллага/ОУХБ/-тай МҮЭ-ийн холбоо хамтран зохион байгуулж байна.
Хамтын гэрээ, хэлэлцээр нь ҮЭ-үүдийн гол баримт бичиг болдог. Энэхүү баримт бичгээр ажилчдын нийгмийн асуудал, цалин хөлс, илүү цагийн урамшуулал зэргийг баталгаажуулдаг учир гадны экспертүүдүүдээс туршлага судлах гурван өдрийн сургалт өнөөдөр МҮЭХ-ны хурлын танхимд эхэллээ.
ОУХБ-ын хөдөлмөрчдийн үйл ажиллагааны мэргэжилтэн Арун Кумар, тус байгууллагын нийгмийн түншлэл, хөдөлмөрийн харилцааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ёнгмо Ёон нар МҮЭ-ийн гишүүн байгууллагын ажилтнуудад Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах юм.
“Даяаршил хөдөлмөрийн харилцаанд олон өөрчлөлт орж байна. Компаниуд жижгэрч, үйлчилгээний байгууллагууд олширохын хэрээр тэнд ажиллагчдын ажлын байрны баталгаа, нийгмийн асуудал хөндөгддөг. Ийм нөхцөлд ҮЭ-үүд хамтын гэрээ, хэлэлцээрийг хэрхэн байгуулах, зохист хөдөлмөрийн үзэл баримтлалд яаж нийцүүлэх вэ гэдэгт энэ удаагийн сургалтын ач холбогдол оршино” гэж МҮЭХ-ны ЕНБД Г.Адъяа онцоллоо.
“Монгол улсад ҮЭ-үүд хэр амжилттай ажилласны үр дүн ирээдүйд гарна. Олон улсын арга туршлага, практик ажлаас бид хуваалцах болно. Аливаа ажил хамтын үзэл санаа, хөдөлмөргүйгээр биелэгддэггүй юм” хэмээн ОУХБ-ын мэргэжилтнүүд хэллээ.
Аж ахуйн нэгж, байгууллагууд, салбарын түвшинд хамтын гэрээ, хэлэлцээр байгуулж ирсэн туршлага, арга барилаасаа МҮЭХ-ны гишүүн байгууллагуудын төлөөллүүд хуваалцсаны эцэст Ажилчдыг зохион байгуулах, хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах асуудлаар ҮЭ-ийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, ажлын санал гарах аж.

 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

376119
ӨнөөдөрӨнөөдөр10
ӨчигдөрӨчигдөр1443
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт2727
Энэ сардЭнэ сард16484
НийтНийт376119