In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойн мэндчилгээ

zurag mendchilgeeМонгол Улсад Үйлдвэрчний Эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг үйлдвэрчний эвлэлийн гишүүд, идэвхтэн сонгуультан, зуун жилийн түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмадууд болон тэдний гэр бүлийнхэнд МҮЭ-ийн холбооны нийт хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Тэртээ 1917 оны үед ҮЭ-ийн анхны үүрүүд байгуулагдаж,1921 оны Ардын хувьсгалын ололтыг бататгах, улс орныхоо тусгаар тогтнолоо хамгаалахад МҮЭ-ийн байгууллага, гишүүдийн оруулсан бүтээлч үйлс, түүхэн замналыг өнөө үеийнхэн ч дурсан санадаг.

Монгол Улсын Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн орчинг бий болгох, шинэчлэн батлах, нийгмийн даатгал, хөдөлмөрийн хяналтын тогтолцоог гардан хариуцаж бэхжүүлэн хөгжүүлэхэд МҮЭ-ийн гүйцэтгэсэн үүрэг асар их юм.

МҮЭ-ийн байгууллагын Монгол Улсын хөгжилд оруулсан түүхэн хувь нэмэр үлэмж их бөгөөд аж үйлдвэрийн комбинатын суурийг тавилцаж, намын уриа, эвлэлийн илгээлтээр атар газрыг эзэмших, Үйлдвэржилт хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, ажиллагсдын санаачлага оролцоог эрчимжүүлэх зорилгоор МҮЭ социалист хөдөлмөрийн уралдааныг гардан зохион байгуулж байлаа.

Түүнчлэн хөдөө аж ахуйн нэгдлүүд, Дархан, Эрдэнэт, Хөтөл, Багануур, Говийн аймгуудад явцгааж энх цагийн хөдөлмөр, бүтээн байгуулалтанд ҮЭ-ийн гишүүд, залуучуудын оруулсан түүхэн ажил үйлсийг энд дурьдагдахгүй өнгөрч болохгүй.

1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгал, өөрчлөлт шинэчлэл, зах зээлийн шинэ тогтолцоонд шилжих түүхэн эгзэгтэй цаг үед Монголын Үйлдвэрчний Эвлэлээс оруулсан хувь нэмэр, явуулж байсан үйл ажиллагаа өдгөө үргэлжилсээр.

Өнгөрсөн зуун жилийн хугацаанд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн байгууллага дэлхийн хөгжил, чиг хандлагаас хоцролгүй өөрийн гэсэн онцлог зохион байгуулалттай, бие даасан хөдөлгөөнийг бий болгож чадлаа.

Монголын Үйлдвэрчний Эвлэл хэмээх энэ их айлын түүхэн 100 жил бол Монгол улсын түүхэн 100 жил, хөгжил цэцэглэлтийн тод илэрхийлэл болсон 100 жил, ”МҮЭ-ийн үе үеийн удирдлага, идэвхтэн сонгуультан, ажилтан, гишүүдийн хамтын бүтээлийн 100 жил”,”Эв нэгдлийн 100 жил” байсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн байгууллагын үе үеийн удирдлага, идэвхтэн сонгуультнууд, ажилтан, ҮЭ-ийн нийт гишүүдийн эх орон, ард түмэндээ бүтээж өгсөн “зууны их бүтээн байгуулалт”, их ажил үйлсийн тод мөр, түүнд өгсөн өндөр үнэлэлтийг төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Сүхбаатарын одон сүр жавхлантайгаар түүхэнд мөнхлөн үлдээж, улам гялалзан үүх түүхнээ сануулсаар байна.

Угтан айсуй он жилүүд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн хөдөлгөөнд онцгойлон тэмдэглэгдэх үйл явдал, ажил үйлсээр дүүрэн байх болно. Улс орны хөгжил, нийгмийн түншлэлийг хөгжүүлэхэд манай байгууллага, олон мянган идэвхтэн сонгуультан, ажилтан,ҮЭ-ийн гишүүдийн  хувь нэмэр улам баяжин хөгжинө  гэдэгт итгэл төгс байна.       

Монгол Улсад Үйлдвэрчний Эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхэн зуун жилийн ойн баярын халуун мэндчилгээ дэвшүүлж, аз хийморь, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

         Зуунаа хамтдаа дурсаж, зуундаа хамтдаа тэмүүлцгээе!

 

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны

Ерөнхийлөгч Хаянхярваагийн Амгаланбаатар

 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

376119
ӨнөөдөрӨнөөдөр10
ӨчигдөрӨчигдөр1443
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт2727
Энэ сардЭнэ сард16484
НийтНийт376119