In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

ОУҮЭХ-ны Ази Номхон Далайн байгууллагын Ерөнхий зөвлөлийн 15 дугаар хуралдаан Монгол Улсад болж байна

8-16 ddОлон Улсын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо (ОУҮЭХ) ны Ази Номхон Далайн байгууллагын Ерөнхий зөвлөлийн 15 дугаар хуралдаан энэ сарын 16-17-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо анх удаа болж байна.

ОУҮЭХ нь дэлхийн 157 орны 300 гаруй үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын 180 сая гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн хөдөлмөрчдийн төлөөллийн хамгийн том байгууллага бөгөөд түүний Ази Номхон далайн байгууллага нь 34 орны 50 гаруй сая гишүүдийг төлөөлдөг ҮЭ-ийн байгууллага юм.

Энэхүү Ерөнхий зөвлөлийн хурлыг улс орондоо зохион байгуулах эрхийн төлөө Монгол, Тайван, Индонези улсууд өрсөлдсөнөөс манай улс шалгарч анх удаагаа Монгол Улсад зохион байгуулж байгаа юм.

ОУҮЭХ-ны АНДБ-ын Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар бүс нутийн хэмжээнд үйлдвэрчний эвлэлийн эрх, хүний эрх, хөдөлмөрийн харилцаанд гарч буй асуудлуудыг хэлэлцэх, ОУҮЭХ-ны АНДБ-аас явуулах үйл ажиллагааны чиглэл, ажлын төлөвлөгөө, тайлан, нийгмийн түншлэлийн асуудлаар нийгмийн түншлэгч байгууллагуудын ололт амжилт болон 2018 оны үйл ажиллагааны төсөв төлөвлөгөөгөө хэлэлцэн батлах юм.

Ерөнхий зөвлөлийн хуралдаанд Ази номхон далайн голлох улс орнууд болох Япон, Солонгос, Энэтхэг, Австрали Сингапур Малайз зэрэг 30 гаруй орны ҮЭ-ийн удирдлагууд, ОУ-ын хөдөлмөрийн байгуулагын төлөөлөл нийт 65 төлөөлөгч оролцож байна. Тус хурлын нээлтэнд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, нийгмийн түншлэгч талууд болох Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр болон Ажил Олгогч Эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар удирдлагууд уригдан оролцож Ерөнхий зөвлөлийн хурлын үйл ажиллагаанд амжилт хүсч үг хэллээ.

Уг арга хэмжээг Монгол улсад зохион байгуулснаар Ази номхон далайн бүсийн хэмжээнд Монгол улсын хөдөлмөрийн харилцаа, нийгмийн түншлэлийн хүрээнд гарсан ололт амжилтыг бусад улс орны ҮЭ-ийн байгууллагуудын удирдлагуудтай хуваалцах, харилцан туршлага солилцох чухал ач холбогдолтой юм.    

Мөн цаг хугацааны хувьд Монгол Улсад үйлдвэрчний  эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жил, Үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн түүхэн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Хуралд оролцож буй гадаадын зочид төлөөлөгчид  Монгол Улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний ойн баярын арга хэмжээнд мөн уригдан оролцох юм.

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

376119
ӨнөөдөрӨнөөдөр10
ӨчигдөрӨчигдөр1443
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт2727
Энэ сардЭнэ сард16484
НийтНийт376119