In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

8-15 bair zuragМонгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ сарын 17-18-ны өдрүүдэд тохиож байна. 1917 онд одоогийн Сэлэнгэ аймгийн Ерөөгийн алтны уурхайд ажиллаж байсан Орос, Монгол ажилчид хөдөлмөрлөх эрхээ хамгаалахаар тэмцсэнээр Монгол Улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсэх суурийг тавьсан түүхтэй. Өдгөө 100 жилийнхээ босгыг давж буй МҮЭ-ийн байгууллага 450 мянга орчим гишүүн, дэмжигчидтэй, нийслэл, орон нутгийн 22, мэргэжил үйлдвэрлэлийн 14 холбоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн Сонгино амралт, сувиллын газар, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль, МҮЭСТО, Альфа зочид буудал гэсэн харъяа газруудтай. Түүнчлэн хөдөлмөрийн маргааны асуудлаар иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, өмгөөллийн туслалцаа үзүүлэн ажиллаж байна. Засгийн газар, АОЭНХ-той МҮЭ-ийн холбоо нь хоёр жил тутам хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр байгуулдаг бөгөөд гэрээний биелэлтийг Засгийн газраас удаа дараа шахаж шаардаж хөдөлмөрчдийн дуу хоолойг төр засагт хүргэсээр ирсэн билээ. МҮЭ-ийн холбоо 100 жилийн ойгоо угтаж энэ сарын 17-ны өдөр МҮЭСТО-нд  “Монголын үйлдвэрчний эвлэл 100 жил” үзэсгэлэнг дэлгэж тавих бөгөөд МҮЭ-ийн холбооны нэрэмжит шагналаар  нэр бүхий хүмүүсийг шагнаж урамшуулах юм. Мөн 100 жилийн ойн баярын хурал энэ сарын 18-ны өдөр МҮЭСТО-ны их танхимд болно. Тус өдөр Сүхбаатар, Чингис хааны хөшөөнд МҮЭ-ийн холбооны удирдлагууд нийт гишүүд дэмжигчид, идэвхтэн сонгуультнууд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх аж. 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

376119
ӨнөөдөрӨнөөдөр10
ӨчигдөрӨчигдөр1443
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт2727
Энэ сардЭнэ сард16484
НийтНийт376119