In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Казакстан улсын ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

8-15 kaz sКазакстан улсын ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Кусайнов Абелгази болон тус улсын Тээврийн салбарын ҮЭХ-ны дарга Ахметбаев Оразгали нарыг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч  Х.Амгаланбаатар хүлээн авч уулзлаа.

Монгол Улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын хүндэт зочноор хүрэлцэн ирсэн Казахстан улсын ҮЭ-ийн холбооны удирдлага болоод төлөөлөгчдөд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар МҮЭ-ийн холбооны үйл ажиллагааны талаар танилцуулаад улс орон бүрийн ҮЭ-ийн байгууллагын үндсэн үүрэг, зорилго ижил төстэй байдгийн онцлоод хоёр улсын ҮЭ-ийн байгууллагын цаашдын хамтын ажиллагаа илүү өргөн хүрээнд өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Казакстан улсын ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Кусайнов Абелгази “Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүссэн түүхэн ойн баярт биднийг урьж оролцуулж байгаа явдалд туйлаас талархаж буйгаа илэрхийлье. Монголын ҮЭ-ийн байгууллага их хүчирхэг гэдгийг та бүхний хөдөлмөрчин хүний төлөө явуулж буй үйл ажиллагаанаас харлаа. Бидэнд та бүхнээс суралцах, цаашдын ажилдаа туршлага болгон үлдээх зүйл чамгүй их байна” гэлээ. Өнгөрсөн зургаадугаар сард МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа тус улсад айлчлах үеэр хоёр улсын ҮЭ-ийн байгууллага хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулах тохиролцоонд хүрсэн. Энэ дагуу ойрын хугацаанд энэхүү санамж бичгийн байгуулах асуудлыг уулзалтын үеэр хөндөж ярилаа.  

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

421550
ӨнөөдөрӨнөөдөр150
ӨчигдөрӨчигдөр1354
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт5196
Энэ сардЭнэ сард27264
НийтНийт421550