In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар нарыг хүлээн авч уулзав

erunhiilugch 8.03Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарыг өнөөдөр хүлээн авч уулзав. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хувийн хэвшил, бизнесийн салбараас төрсөн, ажлын байр гаргаж, татвар төлж, хүмүүсийг цалинжуулж, энэ бүхний зовлон, бэрхшээлийг биеэрээ туулсан хүн Төрийн тэргүүн болсон давуу талыг ашиглан МҮЭ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллах хэрэгтэйг хэллээ.  УИХ-аас хөгжлийн хөтөлбөр баталдаг ч Засгийн газар түүнийг хэрэгжүүлдэггүй. Тухайлбал, 2010 оны 6 дугаар сард Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг УИХ баталсан боловч Засгийн газар хэрэгжүүлээгүй. Иймд холбогдох Төрийн бус байгууллагуудыг үйл ажиллагаанд оруулж, үйлдвэрлэгчид нэгдэж нийлж, хамтарч ажиллах, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрыг шахах ёстой. Бодлого хэрэгждэггүй учраас ажил явдаггүй сөрөг талтай. Гэрээт ажилчдаас нийгмиийн даатгал төлдөггүй, энэ нь нэг талаас тухайн аж ахуйн нэгжийн чадамжтай холбоотой. Үүнээс болж нийгмийн даатгалын сан босч ирж чаддаггүй гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сануулав. Цалингийн зээл, тэтгэврийн зээл зэрэг эрсдэлгүй зээлд сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүү ногдуулж арилжааны банкууд мөнгө хүүлж байгаа нь зохисгүй гэдгийг мөн хэлсэн юм. Гурван талт хэлэлцээрийн хэрэгжилт тааруу, ажлын байр хадгалах, цалин нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар хүлээсэн үүргээ сүүлийн хоёр жил хэрэгжүүлэхгүй, гэрээний үр дүнг дүгнэдэггүй зэрэг дутагдал байгааг  МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар энэ үеэр дурдаж байлаа.

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

376117
ӨнөөдөрӨнөөдөр8
ӨчигдөрӨчигдөр1443
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт2725
Энэ сардЭнэ сард16482
НийтНийт376117