In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

МҮЭ-ийн хөдөлгөөний түүхэн 100 жилийн ойгоор “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” төрлөө

7-09 gaviyatМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар “Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жил, Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхэн 100 жилийн ойг тохиолдуулан МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяаг Монгол Улсын “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор шагналаа. Энэхүү шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан өгсөн юм.
Шинэхэн гавьяатдаа МҮЭ-ийн холбооны удирдлагууд хүндэтгэл үзүүлж алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүний хамт ерөөлийн дээдийг хүссэн юм. МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Хөдөлмөрчин хүний төлөө сэтгэл оюунаа зориулж ирсэн танд Монгол Улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхэн 100 жилийн ойгоор энэхүү нэр хүндтэй төрийн дээд одон медаль хүртсэн явдалд нийт ҮЭ-ийн гишүүд, идэвхтэн сонгуультан мөн хувиасаа гүн талархал илэрхийлж байна. Хөдөлмөрчин хүний төлөөх үйлс бүхэн цагаан байдаг ч дардан байдаггүй. Тиймээс таны энэхүү салбарт оруулсан нөр их хөдөлмөрийг тан төр засаг ийнхүү үнэлж Аж үйлдвэрийн гавьяат ажилтан хэмээх нэр хүндтэй шагнал хүртээсэн явдалд туйлаас талархаж байна” гэлээ.
МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа нь бага дунд сургуулийг 1963-1971 онд, Дархан хотын Политехникумыг 1971-1974 онд, Москва хотын Хөдөлмөр нийгмийн харилцааны академийг 1982-1987 онд төгсөж Хөдөлмөрийн эдийн засагч мэргэжил эзэмшсэн.
2004 онд ОХУ-ын Хөдөлмөр нийгмийн харилцааны Акедемид эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
1971-1974 онд Дархан хотын Политехникумыг Хүнсний үйлдвэрийн механикч мэргэжлээр төгсч Сүхбаатар аймгийн Хүнсний үйлдвэрт хөдөлмөрийн гараагаа жирийн засварчин-слесариар эхэлсэн. Тус үйлдвэрт засварчин, механик, ерөнхий инженер, орлогч дарга зэрэг ажлыг 1974-1980 онуудад хийж гүйцэтгэсэн.
1980 оноос Сүхбаатар аймаг хариуцсан Хөдөлмөр хамгааллын улсын байцаагч.
1987 онд Москва хотын Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургуулийг Хөдөлмөрийн эдийн засагч мэргэжлээр төгсөөд МҮЭ-ийн Төв Зөвлөлд 1987-1989 онд аймаг хариуцсан зохион байгуулагчаар,1989–1990 онуудад МҮЭ-ийн Төв Зөвлөлийн үйлдвэрчний эвлэлийн байгуулалтын хэлтсийн эрхлэгчээр, 1990–1992 онд Монголын худалдаа үйлчилгээний ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар тус тус ажиллаж байв.
1992 онд МҮЭ-ийн холбооны анхны ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Тэрээр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчөөр 3 удаа /1992–2004 онуудад/ сонгогдон тасралтгүй 12 жил ажилласан.
2004-2008 онуудад Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008-2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын зөвлөх
2012 оноос МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон одоо хүртэл ажиллаж байна. Тэрээр улсад тасратгүй 42 жил ажилласан байна.

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

376117
ӨнөөдөрӨнөөдөр8
ӨчигдөрӨчигдөр1443
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт2725
Энэ сардЭнэ сард16482
НийтНийт376117