In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Автобензин, дизелийн түлшний ОАТ-ын хувь хэмжээг энэ оны долоодугаар сарын 20 хүртэл хойшлуулах зөвлөмж хүргүүллээ

zauraМонгол Улсын Засгийн Газрын 2016 оны наймдугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар тогтоолоор батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын  хамтарсан зөвлөл”-ийн  долоодугаар сарын 3-ны өдөр хуралдав. Тус зөвлөлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав ахалдаг бөгөөд гишүүдэд Сангийн дэд сайд, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, Татварын ерөнхий газрын дарга, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, зарим шатахуун имфортлогч компаниудын төлөөлөл ордог юм.

Зөвлөлийн хурлаас Засгийн газарт хандаж Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хувь хэмжээг энэ оны долоодугаар сарын 20 хүртэл хойшлуулах, Монголын газрын тосны бүтээгдэхүүний мэргэжлийн холбоо, ассоциаци болон шатахуун импортлогч компаниудад хандаж дэлхийн зах зээлийн газрын тосны үнээс шалтгаалан хилийн үнэ, валютын ханш тодорхой хэмжээгээр буурсан тул автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлсэн ч хэрэгчлэгчдэд нийлүүлэх шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах боломжтой байгаа талаар “Зөвлөмж” хүргүүллээ. 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

421550
ӨнөөдөрӨнөөдөр150
ӨчигдөрӨчигдөр1354
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт5196
Энэ сардЭнэ сард27264
НийтНийт421550