In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

МҮЭ-ийн холбоо Батлан хамгаалах яамтай хамтран ажиллана

6-30 batlan hamgaalahМҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг сайжруулах  зорилгоор салбарын ажиллагсдын хөдөлмөр, нийгмийн хамгааллын тулгамдсан асуудлаар санал солилцох уулзалтыг зохион байгуулах хүсэлтийг бүх салбарын сайд нарт зургаадугаар сарын 13-ны өдөр хүргүүлсэн. Энэхүү хүсэлтийг хүлээн авч Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Х.Мөнх-Очир болоод холбогдох албаны хүмүүс МҮЭ-ийн холбоонд хүрэлцэн ирж санал солилцох уулзалт хийлээ. МҮЭ-ийн холбоо Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабтай 2011 онд Хамтран ажиллах гэрээ байгуулж байсан юм. Энэ удаад энэхүү хамтран ажиллах гэрээний холбогдох зарим заалтыг шинэчилж, сайжруулах чиглэлээр дахин хамтран ажиллах гэрээ байгуулах асуудлыг хөндөж ярилаа. Тус уулзалтанд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МҮЭ-ийн холбооны Хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг, салбарын ҮЭ-ийн холбоодын төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Батлан хамгаалах салбарт тулгамдаж буй олон асуудал байгаа гэж бид ойлгож байгаа. Тангараг өргөсөн албан хаагчдаас гадна энгийн ажиллагсад ихтэй. Тэдний цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлыг сайжруулах болоод мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх зэрэг олон чиглэлээр МҮЭ-ийн холбоо хамтран ажиллах саналтай байна” гэдгээ онцоллоо.

БХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Х.Мөнх-Очир “Батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа олон мянган ажилчдын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьсан МҮЭ-ийн холбооны удирдлага болоод та бүхэнд талархаж буйгаа илэрхийлье. Манай салбар их онцлогтой салбар гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Мэдээж хэрэг тулгамдаж буй асуудал цөөнгүй бий. Ялангуяа энэ салбарт ажиллаж байгаа энгийн ажилчдын нийгмийн асуудал, илүү цагийн хөлс, цэргийн албан хаагчид болоод ахлагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэдний ар гэрийнхэний ажил эрхлэлт гээд тулгамдсан асуудлууд байдаг. Энэ бүх зүйл дээр МҮЭ-ийн холбоотой цаашид хамтран ажиллах нь чухал юм” гэлээ. Ингээд хоёр тал ойрын хугацаанд буюу Улсын их баяр наадмаас өмнө хамтран ажиллах гэрээгээ баталгаажуулах дээр санал нэгдсэн юм. 

Санал солилцох уулзалтыг ойрын хугацаанд хийхээр БСШУСЯ, Барилга хот байгуулалтын яамнаас хариу илэрхийлээд байна.

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

316077
ӨнөөдөрӨнөөдөр358
ӨчигдөрӨчигдөр612
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт1439
Энэ сардЭнэ сард17228
НийтНийт316077