In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох асуудлаар зөвлөлдлөө

6-29 zuragАжлын байрны бэлгийн дарамтыг хориглох асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгуулахаар “Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх” ТББ-ын эвсэл болон МҮЭ-ийн холбооны төлөөлөл өнөөдөр Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүдтэй зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

ХНХЯ-ны ХХБЗГ-ын дарга Б.Алимаа оролцож Хөдөлмөрийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийсэн юм.

2008 онд батлагдсан Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох асуудлыг тусгаж өгсөн хэдий ч ХЭҮК-оос хийсэн судалгаагаар ажил олгогчид тус хуульд иймд заалт байдгийг мэдэхгүй гэсэн хариултыг дийлэнх нь өгсөн байдаг аж. Иймд Хөдөлмөрийн тухай хуульд ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох асуудлыг тодорхой тусгах, урьдчилан сэргийлэх болоод хүлээлгэх хариуцлагыг дотоод журамд тусгах шаардлагатай гэсэн саналыг уулзалтанд оролцогчдоос гаргасан юм.

 Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн иргэн гомдолоо ХЭҮК-т гаргахаа тусгасан байгаа. Гэтэл ажлын байрны бэлгийн дарамтанд өртөх асуудал нь далд хэлбэртэй явагддаг учир шийдвэрлэхэд хүндрэл бэрхшээл тулгардаг талаар ХЭҮК-ын мэргэжилтэн Х.Мөнхзул энэхүү арга хэмжээний үеэр тавьсан илтгэлдээ онцолж байлаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд тус газарт 21 иргэн энэ чиглэлээр гомдол гаргасан байна. Гэвч тухайн гомдлыг  хэлэлцэх үед ажлын байрны бэлгийн дарамт учруулсан этгээд дуудсан үед ирэхгүй байх, гэрчүүд мэдүүлэг өгөхөөс татгалзах зэрэг хүндрэл гардаг байна. Энэ тохиолдолд ХЭҮК-ынхонд албадан дуудах эрх байдаггүй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуульд ажлын байрны бэлгийн дарамтанд өртсөн хохирогч гомдлоо ХЭҮК болон Хөдөлмөрийн хяналтын улсын байцагчид гаргах эрх нь нээлттэй байхаар тусгах саналыг зөвлөлдөх уулзалтад оролцогчид гаргалаа. Ингэхдээ ХЭҮК болон Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчдын эрх үүргийг хуульд тодорхой тусгах шаардлагатай гэсэн санал гаргасан юм. Ажил олгогч нь ажлын байранд дарамт учруулахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гомдлыг шийдвэрлэх, хариуцлага тооцох зэрэг асуудлыг хөдөлмөрийн дотоод журамд тусган хэрэгжүүлнэ гэсэн заалтыг ажил олгогчийн үүрэг байхаар тусгах зэрэг саналууд гаргаж байлаа. Энэхүү зөвлөлдөх уулзалтын үеэр гарсан саналуудыг нэгтгэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүдэд хүргүүлэхээр тогтлоо.

 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

447316
ӨнөөдөрӨнөөдөр13
ӨчигдөрӨчигдөр593
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт4869
Энэ сардЭнэ сард17660
НийтНийт447316