In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Тогтвортой хөгжил, Зохистой хөдөлмөрийн талаарх төлөвлөгөөг хэлэлцлээ

6 29 2 surgaltМҮЭ-ийн холбоо ОУХБ-ын хамтарсан “Тогтвортой хөгжлийн зорилго болон Зохистой хөдөлмөрийн шалгуур үзүүлэлтүүдийг хангуулахад ҮЭ-ийн байгууллагуудаас хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г  хэлэлцэж батлах  семинарыг өнөөдөр зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адьяа, ОУХБ-ын хөтөлбөрийн шинжээч Париссара Льюкит болон аймаг, нийслэл, зарим салбарын ҮЭ-ийн холбоо, ажлын албаны төлөөлөл оролцлоо.

ОУХБ-аас “Зохистой хөдөлмөр болон тогтвортой хөгжлийг хэмжих, үнэлэх, дэмжих чиглэлээр явуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг” хэрэгжүүлэхэд шаардлагатай үйл ажиллагааны 10 чиглэлийг тусгаж ажиллах саналыг МҮЭ-ийн холбоонд хүргүүлсэн юм. ОУХБ-ын шинжээч Париссара Льюкит сургалтанд оролцогчдод үйл ажиллагааны 10 чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сонирхсон асуултад харилт өгсөн юм.

Дээрх арга хэмжээний үеэр МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа “Энэхүү үйл ажиллагааны 10 чиглэлийг нухацтай ярих ёстой. Зохистой хөдөлмөр болон тогтвортой хөгжлийн манлайллыг сайжруулъя. МҮЭ-ийн холбоо нийгмийн хариуцлага ярьдаг, хийдэг, хэрэгжүүлдэг, түүнийгээ дүгнэдэг байя” гэлээ.

Мөн сургалтанд хамрагдсан гишүүдийн  зүгээс энэхүү зөвлөмжийг цаашид хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай ямар асуудал байгаа болон  ойрын хоёр жилийн хугацаанд төлөвлөгөөнд тусгах ажлын талаар баг болж ажиллаж тодорхой саналууд гаргасан юм.

ОУХБ-аас МҮЭ-ийн холбоонд хүргүүлж буй 10 чиглэлд, Зохистой хөдөлмөр, тогтвортой хөгжлийн зорилтыг МҮЭ-ийн холбооны Их хурлын бодлого, зорилгод тусгуулах, Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, МАОЭНХ нь ҮСХ-той хамтран Гурван талт Зөвлөлдөх хороог байгуулах талаар тусгасан байна. Түүнчлэн сургалт судалгааны чиглэлээр МҮЭ-ийн холбооны хууль, Гадаад харилцаа, Судалгаа шинжилгээний ажилтануудын дунд хөдөлмөрийн хүрээний суурь зарчмууд болон эрхийн  асуудлаарх үзүүлэлтүүдийг тооцох богино хугацааны давтан сургалт зохион байгуулах, МҮЭ-ийн холбоо нь хүний эрхийн зөрчил болон албадан хөдөлмөрийн эсрэг хяналт тавьж, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, хэвлэл  мэдээллийн байгууллагад сургалт зохион байгуулах гэсэн чиглэлийг өгсөн байна.

Семинарт оролцогчид “Зохистой хөдөлмөр болон тогтвортой хөгжлийг хэмжих, үнэлэх, дэмжих чиглэлээр явуулах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хүрээнд хэрэгжүүлэх 10 чиглэлийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж буйгаа илэрхийллээ. Ингээд МҮЭ-ийн холбоо хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг үргэжлүүлэн зохион байгуулах юм.

 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

447311
ӨнөөдөрӨнөөдөр8
ӨчигдөрӨчигдөр593
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт4864
Энэ сардЭнэ сард17655
НийтНийт447311