In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Казакстаны ҮЭ-ийн холбоотой хамтран ажиллана

adiya dara kazМҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа тэргүүтэй МҮЭ-ийн төлөөлөгчид энэ сарын 8-10-ны өдөр БНКУ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд ажлын айлчлал хийсэн байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Баян-Өлгий аймгийн ҮЭ-ийн холбооны дарга А.Кеншилик оролцсон байна. Төлөөлөгчдийг Казакстаны ҮЭ-ийн холбооны дарга А.Кусайнов хүлээн авч уулзан Казакстаны Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, Казакстан улсын хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт харилцааны өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна. МҮЭ-ийн төлөөлөгчид мөн өөрийн орны эдийн засаг, нийгмийн байдал, Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөний талаар мэдээлэл өгч харилцан сонирхсон асуудлаар саналаа солилцлоо. Мөн МҮЭ-ийн холбооны төлөөлөгчид Казакстаны тээврийн салбарын болон Нефть хийн ҮЭ-ийн холбооны төлөөлөгчидтэй уулзаж холбогдох үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаатай танилцжээ.

Хоёр тал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гарган Үндэсний төвүүдийн хооронд төдийгүй муж, аймаг, салбарын ҮЭ-үүдийн харилцааг сэргээх, харилцан ажлын арга туршлагаа солилцох, уулзалт, семинарыг хамтран зохион байгуулахаар тохирсон байна.

МҮЭХ, КҮЭХ-ны хооронд байгуулах хамтын ажиллагааны гэрээг энэ оны наймдугаар сард Улаанбаатар хотод байгуулахаар болжээ. МҮЭХ-ны төлөөлөгчид энэ оны наймдугаар сард тэмдэглэх МҮЭ-ийн хөдөлгөөний 100 жилийн ойн арга хэмжээнд оролцох урилгыг КҮЭХ-ны даргад гардуулан өгчээ.

 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

421547
ӨнөөдөрӨнөөдөр147
ӨчигдөрӨчигдөр1354
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт5193
Энэ сардЭнэ сард27261
НийтНийт421547