In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын хэлэлцээрт нэмэлт оруулах хэлэлцээ эхэллээ

6-12 heleltseeХөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын хэлэлцээрт нэмэлт оруулах хэлэлцээ өнөөдөр албан ёсоор эхэллээ. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 дэх заалтууд зөрчигдөх нөхцөл байдал үүссэн тул ийнхүү нэмэлт хэлэлцээ хийж байгаа билээ.

Тухайлбал хэлэлцээрийн 2.4-т Бүх төрлийн татварын хэмжээг өөрчлөх, шинэ төрлийн татвар бий болгоход нийгмийн түншлэгч талуудтай урьдчилан зөвшилцөж байна. 3.2 Тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн боломжтой уялдуулан 2018 оны улсын төсөв батлагдахаас өмнө талууд нэмэлт хэлэлцээр байгуулж, шийдвэрлүүлнэ. 3.9 Эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан аливаа санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хүн амын цалин орлого, нийгмийн хамгааллын хүрсэн түвшинг дордуулахгүй байх, ажлын байрыг хадгалах улмаар нэмэгдүүлэх нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлнэ гэж заасан байгаа. Гэвч өнөөгийн нөхцөл байдлаар хэлэлцээрийн дээрх заалтыг Засгийн газар зөрчиж болзошгүй байдал үүсээд байгаа учир МҮЭ-ийн холбоо санаачилан нэмэлт хэлэлцээг хийх санал гаргасан юм.

ХНХ-ын сайд Н.Номтойбаяр хэлэлцээрт оролцогч талуудад хандаж Засгийн газар, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийг танилцууллаа. Засгийн газрын зүгээс тэтгэврийг 2018 онд нэмэгдүүлэх, ил асуудлыг Төсвийн тодотголд тусгаж өгөхөөр болсон талаар дурдлаа. Ингэхдээ бага тэтгэвэр авдаг иргэдийн тэтгэврийг ихээр, их тэтгэвэр авдаг бол багаар нэмэгдүүлэх чиглэл баримтална гэв. Харин цалин нэмэх тухайд 2018 онд нэмэх боломжийг эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэх аж. Мөн тэтгэмжийг тэгштгэх бодлого хэрэгжүүлэхээр болсон талаараа танилцууллаа. Тэтгэврийн насыг нэмэгдүүлэх чиглэлээр Нийгмийн даатгалын багц хуулийн хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос гарсан ажлын хэсэг саналаа тусгаад явах боломжтой гэсэн юм. Тэтгэврийн насыг хөдөлмөрийн нөхцөлөөс хамаарч тогтоохоор яригдаж байгаа гэлээ.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Гарц шийдлээ зөв олох хэрэгтэй. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын хэлэлцээрт шийдэж шийдвэрлэж болохгүй асуудал тусгаагүй. Pruis авто машины албан татварыг нэмэх шийдвэр гаргасан. Гэхдээ энэ нь буруу байсан учир татварыг нь хэвээр нь үлдээсэн. Энэ юуг хэлж байна гэхээр аливаа зүйл зөв гарцыг олох нь чухал гэдгийг л хэлээд байгаа юм” гэсэн юм. Энэ удаагийн хурлаар хэлэлцээрт оролцогч гурван тал тус бүрээс гурван хүний төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулах тогтоол гаргалаа. Ингээд ажлын хэсэг санал, дүгнэлт гаргасны дараа дараагийн хуралдаанаа хийхээр тогтлоо.

 

 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

447311
ӨнөөдөрӨнөөдөр8
ӨчигдөрӨчигдөр593
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт4864
Энэ сардЭнэ сард17655
НийтНийт447311