In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Уурхайчид, тээвэрчидийн амьдрал, ажлын нөхцөлтэй газар дээр нь танилцлаа

6 09 uulzaltМҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МТХГТА-ны ҮЭ-ийн холбооны дарга Б.Рагчаа, Өмнөговь аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Мөнх-Эрдэнэ нар энэ сарын 6-8-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй Таван толгой ХК-ийн ажилчид, тэнд тээвэр эрхэлж буй 10 000 гаруй ажилчид жолооч нарын төлөөлөлтэй уулзалт хийж тулгамдсан асуудлуудын талаар санал солилцож ажиллалаа. 
Манай улсын төсөвт томоохон хувийг эзэлж буй Өмнөговь аймгийн нүүрсний экспорт дагасан олон тулгамдсан асуудлуудын талаар хөдөлмөр эрхэлж буй олон хүн удаа дараа хандаж осол аваар, нийгмийн хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар дорвитой арга хэмжээ авч өгөхийг хүсч МҮЭ-ийн холбооноос баг томилж ажиллуулахаар болсон билээ. 
Өнөөдөр зөвхөн Цогтцэций сумын нутагт байрлаж буй төрийн өмчийн Эрдэнэс Тавантолгой ХК, холимог орон нутгийн Тавантолгой, Энержи ресурс ХК-ийн олборлолт хийж буй нүүрсийг 5000-6000 жолооч нар 100-200 тоннын машинаар 200 гаруй километр зам туулж зөөж ажиллаж байна. 
Тээвэрчдийн төлөөлөлийн нөхцөл байдалтай танилцахад хөдөлмөрийн нөхцөл муу, тээврийн зам эвдрэл гэмтэл ихтэй осол аваар өдөр бүр гардаг, цалин хөлс хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгааг танилцууллаа. Нэн түрүүнд замын эвдрэл гэмтлийг засч янзлахыг хүсч байв. Мөн эдгээр жолооч нар ҮЭ-ийн байгууллагадаа элсэж эрх ашгаа хамгааллуулахаар зохион байгуулалтад орж эхлээд байна. 
МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат,
-МҮЭХолбоо эдийн засагт чухал нөлөөтэй уул уурхайн тээвэрлэлт хийж буй ажилчдын хөдөлмөрийн нөхцөл туйлын хангалтгүй байгааг дурьдаж, ойрын хугацаанд зам, хөдөлмөрийн нөхцөл, амрах нөхцөлөөр хангах асуудлуудыг шийдвэрлэх талаар төрийн байгууллага, эзэд, аймаг, салбарын ҮЭ гишүүн байгууллагуудтай хамтран гишүүдийнхээ дэмжлэг оролцоотойгоор шийдүүлэх, идэвхтэй ажиллахаа хэллээ. Мөн МТХГТАҮЭ-ийн холбооны дарга Б.Рагчаа, орон нутгийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Мөнх-Эрдэнэ нар ҮЭ-ийн гишүүдийг зохион байгуулж, тулгамдаж буй асуудлуудад хамтран ажиллахаа илэрхийллээ. 
 Мөн Таван толгой ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж ҮЭ-ийн гишүүдэд МҮЭХ-ны өнөөгийн явуулж буй үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлууд, ҮЭ-ийн 100 жилийн ойг угтаж ҮЭ-ийн хороодыг гишүүдийнхээ төлөө идэвхтэй ажиллахыг уриаллаа. 
Орон нутгийн холимог өмчит Н.Махбал даргатай Тавантолгой ХК-ийн ҮЭ-ийн хороо захиргаатайгаа хамтран өнгөрсөн онд цалин хөлсөө 30 орчим хувиар нэмж, үр дүнгийн шагналыг 6 сар хүртэл хэмжээгээр олгосон, ажилчдын хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангах талаар хийсэн ажлуудаа танилцуулж 100 жилийн ойгоо угтаж байгааг сайшааж талархал илэрхийллээ. Улсын өмчийн Эрдэнэс тавантолгой ХК-ийн тооцоо судалгаа дутуу хийсний улмаас хог хаягдлын тоосонцороос шалтгаалж 50 жилийн түүхтэй тосгон нүүх шаардлагатай ажиллаж амьдарч буй хүмүүсийн 90 хувь нь уушигны өвчлөлтэй гэж тогтоогдсон байна. Уг асуудлыг төрөөс тодорхой хөрөнгө гаргаж нүүлгэн шилжүүлэх, нөхөн төлбөрт 20 гаруй тэрбум төгрөгийг шийдүүлэхэд дэмжиж ажиллахыг МҮЭ-ийн холбооноос хүслээ. Энэ асуудлыг Засгийн газарт уламжилж, нааштай арга хэмжээ авахуулахын төлөө чармайж ажиллана гэдгээ МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат илэрхийллээ.

Гашуун сухайтын боомтоор нүүрс тээвэрлэдэг 21 аймгаас ирсэн жолооч нартай уулзахад, замын эвдрэлээс шалтгаалж аваар осол байнга гарах болсон, өндөр хураамж төлдөг, нийгмийн хамгааллын гадна үлдэж байгаа тухай олон бэрхшээл тулгардагаа тэд уралдан ярилаа.
Дундговь аймгийн ҮЭ-ийн холбооны идэвхтэн сонгуультнуудтай уулзав 
Дундговь аймгийн ҮЭ-ийн холбооны тэргүүлэгч, идэвхтэн сонгуультнуудтай МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МТХГТАҮЭХ дарга Б.Рагчаа нар уулзаж МҮЭХ, Салбарын ҮЭХ ны үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч тулгамдаж буй асуудлуудын талаар харилцан мэдээлэл солилцлоо. 
Идэвхтэн сонгуультнууд тэтгэврийн насны нэмэгдэл, цэцэрлэгийн багш нарын хөдөлмөрийн нөхцөл, ЕБС-ийн багш нарын говийн, зэргийн, ур чадварын нэмэгдлийг олгохгүй байгаа, цалин хөлсний зээлийн хүүгийн дарамт, ҮЭ-ийн бусад үйл ажиллагааны талаар харилцан ярилцлаа. Мөн аймгийн ҮЭ-ийн холбооны байрны нөхцөл байдалтай танилцаж зарим талаар тусламж дэмжлэг үзүүлнэ гэлээ. Албан томилолтын үеэр Монгол улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойн баримтат киноны зарим зураг авалтыг хийсэн байна.


You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

376113
ӨнөөдөрӨнөөдөр4
ӨчигдөрӨчигдөр1443
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт2721
Энэ сардЭнэ сард16478
НийтНийт376113