In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Хуулийн төсөлд ажлын байрны бэлгийн дарамтын асуудлыг нарийвчлан тусгах шаардлагатай гэж үзлээ

6-09 ajlin bairnii daramtМҮЭХ-ны Эмэгтэйчүүдийн хорооны дарга Ц.Отгонтунгалаг Ажлын байрны бэлгийн дарамттай /АББД-тай/ тэмцэх төрийн бус байгууллагуудын эвслийн гишүүдтэй энэ сарын 7-ны өдөр уулзлаа. Тус уулзалтад АББД-тай тэмцэх ТББ эвслийн гишүүн байгууллагууд болох Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо, Монголын эмэгтэйчүүдийн сан, Эмэгтэй удирдагч сан, Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв, Хүний эрхийн Үндэсний комисс болон Монголын төмөр замчдын ҮЭХ, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭХ, МЖДҮХАҮАЖСА-ны ҮЭХ-ны төлөөлөл оролцлоо. Уулзалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажлын байрны бэлгийн дарамтын талаарх асуудлыг хангалттай тусгаагүй гэдгийг АББД-тай тэмцэх эвслийн гишүүд онцолж байлаа. Ингээд тус эвслийн гишүүдийн зүгээс хуулийн төсөлд оруулах саналаа уламжилсан юм. Тухайлбал АББД-ыг хориглох асуудлыг Хөдөлмөрийн тухай хуульд нарийвчлан зохицуулж, ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн тохиолдолд сахилгын шийтгэлийг хэрхэн ногдуулах, хариуцлага хүлээлгэх зэрэг зохицуулалтыг байгууллага хөдөлмөрийн дотоод журамдаа тусгах. Түүнчлэн ажлын байрны бэлгийн дарамтанд өртсөн хохирогч гомдлоо гаргахдаа хөдөлмөрийн харилцааны маргаан шийдвэрлэх эрх бүхий байгууллага /Хөдөлмөрийн маргаан таслах комисс, Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх дэд болон салбар хороо, Хүний эрхийн үндэсний комисс, цагдаагийн байгууллага, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, шүүх/-аа өөрөө сонгож өргөдлөө гаргах байдлаар хуульчлах зэрэг зохицуулалтыг тусгах санал гаргасан байна. Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажлын байрны бэлгийн дарамтад хориглох асуудал болон ажил олгогчоос ажлын байранд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусгах шаардлагатай гэж санал нэгдээд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын  хэсгийн гишүүдтэй уулзалт зохион байгуулахаар тогтлоо.

 

 

 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

376112
ӨнөөдөрӨнөөдөр3
ӨчигдөрӨчигдөр1443
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт2720
Энэ сардЭнэ сард16477
НийтНийт376112