In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичиг гардан авлаа

6-05 hudИргэд, хөдөлмөрчдийн амьдралд тулгамдаад буй асуудлыг багцалсан “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг өнөөдөр МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгад гардуулан өглөө. Улс төр, эдийн засаг, нийгэм, иргэдийн аж байдалд тулгараад байгаа асуудлаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд нэн тэргүүнд анхааралдаа авч ажил хэрэг болгох шаардлагатай саналуудыг нэгтгэсэн дөрвөн бүлэг 23 заалт бүхий асуудлыг энэхүү баримт бичигт тусгасан аж. Энэхүү баримт бичгийг АН-аас Монгол Улсын ерөнхийлөгч нэр дэвшигч Х.Баттулгад гардуулах үеэр МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “Энэхүү “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг МҮЭ-ийн холбооны нийт гишүүдийн дунд найман сарын хугацаанд хэлэлцүүлсний үндсэн дээр иргэд хөдөлмөрчдийн өмнө хамгийн ихээр тулгамдаад байгаа асуудлыг багцлан Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд гардуулан өгч байгаа юм” гэлээ. АН-аас Монгол Улсын ерөнхийлөгч нэр дэвшигч Х.Баттулга “МҮЭ-ийн холбоо том байгууллага. Үүнийг иргэд, хөдөлмөрчдийн өмнө тулгамдаад байгаа асуудлыг багтаасан баримт бичиг гэж ойлгож байна. Төрийн ч бай хувийн ч бай аливаа байгууллага бичиг цаасны ажлаа маш сайн хийж байгаа. Гэхдээ хамгийн чухал нь тэрхүү бичгийнхээ хариуг бодит ажил болгох хүртэл араас нь хөөцөлдөх нь чухал. Тиймээс та бүхэн ч гэсэн энэхүү “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийнхээ бодит үр дүнг үзэхийн төлөө араас нь сайн хөөцөлдөөрэй. Нэр дэвшигч бүрээс үр дүнг нь шаардах хэрэгтэй гэж хэлмээр байна” гэлээ. МҮЭ-ийн холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд гардуулж өгч буй “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг тавдугаар сарын 30-нд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар, тавдугаар сарын 31-нд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нар гардан авсан юм.

 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

447314
ӨнөөдөрӨнөөдөр11
ӨчигдөрӨчигдөр593
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт4867
Энэ сардЭнэ сард17658
НийтНийт447314