In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичиг гардан авлаа

5-31 nigmiin zahialga MANМҮЭ-ийн холбооноос аймаг, нийслэл, мэргэжил үйлдвэрлэлийн салбарын ҮЭ-ийн холбоодоор дамжуулан ҮЭ-ийн гишүүд, иргэд хөдөлмөрчдөөр найман сарын турш хэлэлцүүлсэн “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг улс төрийн гурван намаас 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд гардуулж өгч байгаа билээ. МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй М.Энхболдод “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг өнөөдөр Төрийн ордонд  гардуулан өглөө. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөртэй холбогдуулан УИХ-ын нэгдсэн чуулган наашлан хуралдаж байгаа тул МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд Төрийн ордонд баримт бичгийг авах хүсэлт тавьсан юм. “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичиг гардуулах арга хэмжээнд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ЕНБД Г.Адъяа болон мэргэжил үйлдвэрлэлийн салбарын ҮЭ-ийн холбоодын удирдлага, төлөөллүүд оролцлоо.

Үндэсний аюулгүй байдал, улс орны удирдлага, ард түмний эв нэгдлийг хангах, нийгэмд шударга ёс, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм бий болгох, иргэдийн амьжиргааг сайжруулах, нийгмийн хамгааллын тулгамдсан асуудал, хууль санаачилан хэрэгжүүлэх гэсэн асуудлыг тусгасан дөрвөн бүлэг 23 зүйлтэй энэхүү баримт бичигт хөдөлмөрчин хүн бүрийн өнөөгийн амьдралд тулгамдаад байгаа асуудлыг тусгаж өгсөн. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжтой саналууд гэдгийг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар онцлон дурдлаа.

МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй М.Энхболд “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг гардан авах үеэрээ “МАН бол зүүний чиглэлийн нам. Энэ ч үүднээсээ МАН, МҮЭХ-ны зорилго чиглэл нэг гэж ойлгож байна. Манай намын үе үеийн удирдлагууд, гишүүд МҮЭ-ийн холбооны гишүүд байсан гэж хэлж болно. Мөрийн хөтөлбөртөө та бүхний тавьсан энэхүү “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичигт тусгагдсан саналуудыг бүрэн тусгаж хэрэгжүүлэх болно” гэлээ.

Дашрамд дурдахад энэ сарын 30-ны өдөр МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар энэхүү баримт бичгийг гардан авсан билээ. Ирэх баасан гараг буюу зургаадугаар сарын 2-ны өдөр АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй Х.Баттулга “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг гардан авахаа илэрхийлсэн.

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

380065
ӨнөөдөрӨнөөдөр229
ӨчигдөрӨчигдөр1264
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт6673
Энэ сардЭнэ сард20430
НийтНийт380065