In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтарч ажиллана

5-26 tungaa darga uulzaltМҮЭХ-ны эмэгтэйчүүдийн хорооны дарга Ц.Отгонтунгалаг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хөтөлбөр хариуцсан менежер н.Байгалмаа, үйлчилгээ хариуцсан менежер Түвшинжаргал нартай уулзаж ярилцлаа. 
Уулзалтын үеэр МҮЭХ-ноос ОУҮЭХ-АНДБ-тай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэл-Монголын ажилчид, ажлын байранд үзүүлж буй сөрөг нөлөө” сэдэвт цахим судалгааг гишүүн байгууллагуудын оролцоо, дэмжлэгтэйгээр хоёр сарын хугацаанд зохион байгуулж, 6000 гаруй хүнийг хамруулсан, энэхүү судалгааны санал, дүгнэлтийг танилцуулах сургалт энэ оны долоодугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдах талаар танилцууллаа. Түүнчлэн ОУҮЭХ-АНДБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Шояа Ёошида, тус байгууллагын Жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтний хамт тус сургалтанд оролцох талаар дурдав. 
Уулзалтын үеэр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх асуудлаар харилцан мэдээлэл солилцож, МҮЭ-ийн холбоо, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв хамтран ажиллах санамж бичиг байгуулж, үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдлээ. 
Цаашид ХЭҮТ-өөс зохион байгуулж буй сургалтанд үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг хамруулах, мөн ҮЭ-ийнхэнд зориулсан тусгай сургалт зохион байгуулах, улмаар үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга, идэвхтэн сонгуультнуудад гэр бүлийн хүчирхийллийн талаар ойлголт өгөх, хүчирхийлэлд өртсөн ажилтанд үзүүлэх анхны тусламж, дэмжлэг, сэтгэл зүйгээр туслах талаар сургах зэрэг асуудлыг хамруулан зөвлөмж гаргах, олон талт хамтарсан багийн үйл ажиллагаа явуулахаар тохиролцлоо

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

421548
ӨнөөдөрӨнөөдөр148
ӨчигдөрӨчигдөр1354
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт5194
Энэ сардЭнэ сард27262
НийтНийт421548