In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

УСУГ-т гэрээтээр ажиллаж байсан 245 ус түгээгч байнгын ажлын байртай болсон байна

5-26 us suv1Ус сувгийн удирдах газар нь Улаанбаатар хотын хүн амыг унд ахуйн усаар хангаж, гарсан бохир усыг татан зайлуулах үүрэгтэй ажилладаг. Үүний дагуу Улаанбаатар хотын нийт 200 мянган өрхийн 800 мянган гэр хорооллын хэрэглэгчдийг 870 ус түгээх байраар дамжуулан ундны усаар хангаж байна. Ус сувгийн удирдах газар гэр хорооллын хүн амыг унд ахуйн усаар хангадаг төвлөрсөн системд холбогдсон 318 ус түгээх байр, зөөврийн усаар хангах 305 ус түгээх байр, гэрээт 245 ус түгээгчидтэй байсан. Тус байгууллагын гэрээтээр ажиллаж байсан 245 ус түгээгчдыг үндсэн ажилтан болгох УСУГ-ын ҮЭ-ийн хорооны хүсэлтийг УСУГ-ын захирлын тушаалаар шийдвэрлэжээ. 
Байнгын ажлын байрыг дэмжих энэхүү шийдвэрийг сүүлийн 10–аад жил шийдвэрлэж чадахгүй байсан юм. Ийнхүү олон айл өрхийг тогтмол орлоготой болгож, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх талаар хэрэгжүүлж байгаа ажлыг үнэлж МҮЭХолбоог төлөөлөн дэд ерөнхийлөгч С. Эрдэнэбат, Нийслэл Улаанбаатар хотын ҮЭХолбоо, УСУГ-ын ҮЭХороо тус байгууллагын дарга Ц.Төрхүүд талархал илэрхийллээ. Талархалд МҮЭ-ийн холбоо үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтаж олон ажил төлөвлөж хийж байгаагийн дотор хөдөлмөрчин хүний төлөө, нийгмийн түншлэлийг хөгжүүлж, анхан шатны байгууллагуудын захиргаа ҮЭ-ийн хамтын ажиллагаа, хамтын гэрээ хэлэлцээрийн чанар, биелэлтийг хэрэгжүүлэх нь хамгийн чухал гэдгийг онцолсон байна. Цаашид МҮЭ-ийн холбооны үйл ажиллагааны үндсэн зорилт ОУ-ын хөгжлийн болон улс орны хөгжлийн зорилттой салшгүй холбоотой зохист хөдөлмөрийн үзэл баримтлалд бүрэн нийцэх байнгын аюулгүй тогтвортой ажлын байр, хүртээмжтэй цалин хөлсийг бий болгоход чиглэж байгаа тул төр хувийн хэвшилийн манлайлал чухал юм.

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

443771
ӨнөөдөрӨнөөдөр1324
ӨчигдөрӨчигдөр1063
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт1324
Энэ сардЭнэ сард14115
НийтНийт443771