In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулж мэндчилгээ дэвшүүллээ


5-03 mendchilgeeМонголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа нийт сэтгүүлч, уран бүтээлчид та бүхэндээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж үг нь үнэн, үйлс нь өөдөө, амьдрал нь тэгш дүүрэн байхын ерөөл өргөе.

Монголын хэвлэл мэдээллийн салбар байгуулагдсанаас хойшхи түүхийн бүхий л хугацаанд, ялангуяа нийгэм ардчилсан тогтолцоонд шилжсэн сүүлийн 30 шахам жилд манай сэтгүүлчид хөдөлмөрчин хүний нийтлэг эрх ашгийг хамгаалж үнэн үгээ эрх баригч, олон нийтэд хүргэж ирсэн билээ.

Дэлхий дахинаа эдийн засгийн хямрал нүүрлэж, эрх баригчид болон ажил олгогч, хөдөлмөрийн хүний хооронд зөрчил хурцдаж байгаа өнөө үед монголын сэтгүүлчид олон түмэн, ажилтан ажилчдын эрх ашгийг хамгаалахын төлөө  хөдөлмөрийн хүний талд байнга байж нийтлэл нэвтрүүлгүүдээрээ үнэнийг хэлж, өгүүлж байгаа нь сайшаалтай.

Хэдхэн хоногийн өмнө гэхэд л УИХ-аас татвар, нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлэхээр хуулийн төсөл боловсруулж байхад манай хэвлэл мэдээллийн салбарынхан, сэтгүүлчид нийтлэл нэвтрүүлгээ олон нийт, ард түмэн, хөдөлмөрчин олныхоо талд чиглүүлсэн нь асуудлыг нааштай шийдвэрглэхэд чухал нөлөө үзүүлсэн гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Энэ мэт хөдөлмөрчин олон түмний төлөө үйл хэрэгт хэвлэлийн эрх чөлөө хамгийн чухал. Чөдөртэй морь хол явдаггүйн адил эрх чөлөөг нь хааж боосон хэвлэл эрх баригчид, авлигачдын эсрэг хүчтэй дуугарч чадахгүй нь ойлгомжтой.

Авлигын индексээрээ олон улсын түвшинд улам ухарч, оффшорчдын дуулиан дэгдэж байгаа энэ үед үнэний талд тууштай зогсч байгаа монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдэд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндчилгээ дэвшүүлж, хэвлэн нийтлэх, туурвин бичих үйлст нь амжилт хүсье.

Монгол Улсын Үндсэн хуулиар томъёолсон Хэвлэлийн, хэвлэн нийтлэх  эрх чөлөө бол иргэдийн эрх чөлөө, мэдээлэл хүлээн авах эрх чөлөө билээ.Мэдээлэл сайтай иргэд өөрсдийгөө хамгаалж чадна.

Эрх баригчид, ажил олгогч, хөдөлмөрийн хүний хоорондох зөрчлийн дунд МҮЭ-ийн холбооны бодлого шийдвэртэй санал нийлж хөдөлмөрийн хүн, улмаар ард түмний амьдралын сайн сайхны төлөө тэмцэж явдаг Монголын хэвлэл мэдээллийн салбарын нийт ажилтан, сэтгүүлч, сурвалжлагчид та бүхэнд өчигдрөөс сайхан өнөөдөр, өнөөдрөөс сайхан маргаашийг бүтээхийн төлөөх их үйлс нь ямагт гэрэлтэж байхын ерөөл өргөе.

 

Хэвлэлийн индэр тань ямагт хөдөлмөрийн хүн, нийт ард иргэдийнхээ төлөө байх болтугай.

Сайн үйлс дэлгэрэх болтугай

 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

225244
ӨнөөдөрӨнөөдөр833
ӨчигдөрӨчигдөр946
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт2900
Энэ сардЭнэ сард24766
НийтНийт225244