In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Торгоны зам эдийн засгийн бүс нутгийн орнуудын ҮЭ-ийн төлөөлөгчид чууллаа

4-28 dedЭнэ сарын 18-21 ний өдрүүдэд Бээжин хотноо БХҮЭХ, АНДБҮЭХолбоо, ОУХБ ын хамтран зохион байгуулсан “Торгоны зам ба Зохист Хөдөлмөр эрхлэлт” хуралд МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат оролцлоо. Тус хуралд ОХУ, БНХАУ, Турк, Казакстан, Польш, Индонези, Малайз, Сингапур, Пакистан, Филлипин зэрэг  21 орны ҮЭ-ийн удирдлагууд болон төлөөлөгчид оролцож Торгоны зам эдийн засгийн бүс нутгийн асуудлууд хөдөлмөр эрхлэлт, ҮЭ-ийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар тус тусын орны хөдөлмөр эрхлэлт, эдийн засагийн байдал ҮЭ-ийн үүрэг оролцооны талаар ярилцаж тус эдийн засгийн томоохон бүс нутагт зохист хөдөлмөр эрхлэлт, ажлын байр нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын талаар харилцан мэдээлэл солилцож хурлаас зөвлөмж гаргалаа. Уг зөвлөмжид Торгоны зам эдийн засаг худалдааны бүс нутагт зохист хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг дээдлэх, ҮЭ-ийн эрх хамтын ажиллагааг дэмжих Засгийн газар, хөрөнгө оруулагч бизнес эрхлэгчид нийгмийн хариуцлагатай байх ажилчдын ур чадвар, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар тусгажээ. Ирэх тавдугаар сард Бээжин хотод болох Торгоны зам эдийн засаг худалдаа тээврийн бүс нутгийн төр засгийн удирдлагуудын хуралд тус байр суурь, уриалгыг танилцуулах юм байна.

Мөн хурлын дараа төлөөлөгчид БНХАУ-ын  эдийн засгийн том муж болох Хэбэй мужийн Тангшан хотод очиж 1976 онд аймшигт газар хөдлөлтийн улмаас 400 гаруй мянган хүн амь үрэгдэж, байшин барилга, дэд бүтэц юу ч үлдээгүй хотыг 30 гаруй жилийн дараа үйлдвэрлэл, экологийн том хот болгон хөгжүүлсэнийг танилцуулж 1 цагт 80-480 км цаг хурдлах чадалтай хурдны галт тэрэгний үйлдвэртэй танилцуулж ҮЭ, компанийн хамтын ажиллагаа үйлдвэрийн хөгжилд хүрсэн амжилтаасаа танилцууллаа.          

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

447310
ӨнөөдөрӨнөөдөр7
ӨчигдөрӨчигдөр593
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт4863
Энэ сардЭнэ сард17654
НийтНийт447310