In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

МҮЭ-ийн холбоо энэ долоо хоногт

 1212Авто замчдын ҮЭ-ийн холбоо:

 Монголын Авто замчдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Цэрэнпүрэв Баянхонгор аймагт зохион байгуулагдсан ХАБЭА-н Үндэсний V хөтөлбөрийг сурталчлах сургалтанд амжилттай оролцсон байна. Монголын Авто замчдын ҮЭ-ийн холбооноос “Хөдөлмөр” сургалт, судалгааны төвтэй хамтран 2017 оны 4 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд ХАБЭА хариуцсан ажилтныг мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулжээ.

  “Хөдөлмөр хүний төлөө 100 жил”-ийн хүрээнд нийслэл, салбаруудын дунд зохиогдсон спортын тэмцээнд МАЗҮЭХолбоо амжилттай оролцлоо. Мөн тус холбооноос “Салбарын норм, норматив” сэдэвт сургалтыг 2017.04.25-ны өдөр зохион байгуулж, “Төсвийн норм, үйлдвэрлэлийн норм, төсвийн програм хангамж”,  “Ажлын тоо хэмжээ бодох заавар аргачлал” сэдвээр тус тус мэдээлэл өгүүлэхээр төлөвлөжээ.

            Монголын Ажилтан, албан хаагчдын ҮЭ-ийн холбоо:

  Монгол улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний их ойг угтаж зохион байгуулсан “Хөдөлмөр хүний төлөө 100 жил” нийслэл, салбаруудын дунд зохиогдсон спортын тэмцээнд МААХҮЭХолбоо амжилттай оролцжээ.

            Монголын Барилгачдын ҮЭ-ийн холбоо:

 Монголын Барилгачдын ҮЭ-ийн холбооноос “Хөдөлмөр хүний төлөө 100 жил” нийслэл, салбаруудын дунд зохиогдсон спортын тэмцээнд Хөтөлийн цемент шохой ХК-ийн баг тамирчид амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн байна. Монголын Барилгачдын ҮЭ-ийн холбооноос Барилгын салбарын 2017-2018 оны хамтын хэлэлцээрийн бэлтгэл ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн болон тус салбарын ХАБЭА-ын асуудлаарх зөвлөгөөн 2017.04.28 болон 2017.04.29-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд тус зөвлөгөөнүүдэд МБҮЭХ оролцох юм.  

            Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо:

 Тус холбооноос Тэргүүний ҮЭ-ийн хороо, бүлгийг шалгаруулах болзлын дагуу ҮЭ-ийн хороодоор шалган туслах ажил зохион байгууллаа. Гүйцэтгэх хорооны хурал 2017 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр хуралдаж тус холбооны үйл ажиллагаатай холбогдсон нилээд хэдэн асуудлуудыг хэлэлцэн баталж шийдвэр гаргажээ. МҮЭ-ийн холбооны 100 жилийн ойг угтаж Алтан номонд оруулах материалын тухай /1995, 2011 оны/ тус холбооны ахмадуудтай  уулзаж ярилцлаа. МҮЭ-ийн 100 жилийн ойн хүрээнд нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодын дунд зохион байгуулах сагсан бөмбөгийн тэмцээнд баг тамирчдынхаа бэлтгэлийг хангуулан идэвхтэй оролцлоо. Тус холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хорооны хурлаа амжилттай зохион байгуулсан байна.

            Нийслэл Улаанбаатар хотын ҮЭ-ийн холбоо:

 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын ажлын хүрээнд ХАБЭА-н тухай хуулийг сурталчлах сургалтыг 41 дүгээр клиник сувилал, Гандантэгчилэн хийдийн дэргэдэх ҮЭ-ийн гишүүдэд зориулан тус тус зохион байгуулжээ. Нийслэл Улаанбаатар хотын ҮЭ-ийн холбооноос нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодын дунд зохион байгуулагдсан спортын тэмцээнд баг тамирчдынхаа хамтаар идэвхтэй оролцсон байна.

 

 

 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

376109
ӨнөөдөрӨнөөдөр1443
ӨчигдөрӨчигдөр1274
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт2717
Энэ сардЭнэ сард16474
НийтНийт376109