In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

ХАБЭА сарын аяны хүрээнд хоёр дахь сургалтаа зохион байгууллаа


4-22 HAB surgaltМҮЭ-ийн Холбооны “Хөдөлмөр” сургалт
,  судалгааны төв, Авто замчдын ҮЭ-ийн холбоо хамтран  нь үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан, инженерийг мэргэшүүлэх 28 дахь удаагийн сургалтыг энэ сарын 18-21ий өдрүүдэд зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтанд Авто замчдын ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагууд болох “Мөнхөд ашдын зам” ХХК, “Орхон АЗЗА” ТӨХК, “УБЗЗГ”, “Багануур АЗЗА” ТӨХК, “ОДНД” ХХК, “Налайх АЗЗА” ТӨХК, “Төгс зам” ХХК, “Баткубик” ХХК, “НКВ” ХХК, “Трой Уну” ХХК болон “Мах маркет” ХХК, Монхангай групп, “ДЦС-3” ТӨХК, “Гранд Солюсн Бровуу” ХХК, “Баян айраг” ХХК, Дорнод аймгийн МСҮТ-өөс нийт 20 гаруй оролцогч хамрагдав.    

 Суралцагчид ХАБЭА-н тухай хууль, менежментийн систем, хөдөлмөрийн нөхцөл, эрүүл ахуйн чиглэлээр 40 цагийн лекц, хичээл сонсож, “Мах маркет” ХХК-ийн ХАБЭА-н үйл ажиллагаатай танилцсан юм. Төгсөгчдөд Хөдөлмөрийн яамнаас баталсан мэргэшсэн сертификат, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцан ажиллах эрхийн үнэмлэхийг ХССТ-ийн захирал М.Ганаа, Авто замчдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Цэрэнпүрэв нар гардуулав. Ийнхүү МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөр” сургалт, судалгааны төв нь ХАБЭА-н сарын аяны хүрээнд 2 дахь сургалтаа амжилттай зохион байгууллаа.    

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

258978
ӨнөөдөрӨнөөдөр754
ӨчигдөрӨчигдөр1204
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт6272
Энэ сардЭнэ сард26291
НийтНийт258978