In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх бэлтгэл хангах шуурхай Ажлын хэсэг байгууллаа

4-20 shuurhai ajliin hesegМҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчийн зөвлөл өнөөдөр хуралдаж Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 2.5, 3.2, 3.9 дэх заалтуудын хэрэгжилтийг шаардах Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх бэлтгэл хангах шуурхай Ажлын хэсэг байгууллаа. 
Тус хэлэлцээрийн 2.4-т Бүх төрлийн татварын хэмжээг өөрчлөх, шинэ төрлийн татвар бий болгоход нийгмийн түншлэгч талуудтай урьдчилан зөвшилцөж байна.
2.5-т Валютын ханшны өсөлтөөс шалтгаалан аж ахуйн нэгж, иргэдэд учирч буй хүндрэл бэрхшээл, эдийн засагт үүсч болзошгүй эрсдлийг бууруулах асуудлыг судалж, холбогдох арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ.
3.2 Тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн боломжтой уялдуулан 2018 оны улсын төсөв батлагдахаас өмнө талууд нэмэлт хэлэлцээр байгуулж, шийдвэрлүүлнэ.
3.9 Эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан аливаа санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хүн амын цалин орлого, нийгмийн хамгааллын хүрсэн түвшинг дордуулахгүй байх, ажлын байрыг хадгалах улмаар нэмэгдүүлэх нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлнэ гэж заасан.
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ҮЭ-ийн Хөгжлийн бодлогын газрын дарга Г.Төмөрбат, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчийн зөвлөх З.Сүхбаатар, ҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын мэргэжилтэн Э.Баатарцогт нар багтсан байна.

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

443769
ӨнөөдөрӨнөөдөр1322
ӨчигдөрӨчигдөр1063
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт1322
Энэ сардЭнэ сард14113
НийтНийт443769