In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

ОУВС МҮЭ-ийн холбооны саналыг судалж үзнэ гэв

4-18 OUBSМҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өнөөдөр ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакерыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар МҮЭ-ийн холбооны байр суурийг танилцуулсан юм. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар ОУВС-гаас хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахдаа иргэд, хөдөлмөрчдийн эрх ашгийг үл харгалзан бие дааж шийдвэр гаргасанд харамсаж буйгаа илэрхийлээ. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар Засгийн газраас 8 төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл болон тэтгэвэрт гарах насыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон байгаа. Мөн гурван сарын өмнө байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 4 заалтыг зөрчиж байна. Засгийн газар ийнхүү байгуулсан хэлэлцээрээ өөрөө зөрчиж байгаа нь туйлын харамсалтай зүйл юм. Энэ бүх асуудлын улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хамтын маргаан үүсч болзошгүй нөхцөл байдал үүсээд байгааг дуулгаад, 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдах ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурлаар нааштай шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер Монгол Улсад хэрэгжүүлэх хөтөлбөрийн талаар дараах тайлбарыг өгсөн юм. Хөтөлбөрийн гол зорилго нь Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулахад чиглэгдэж байгаа. Монгол Улсын Засгийн газар энэ хөтөлбөрт хамрагдаагүй байсан бол эдийн засаг хүнд байдалд орж олон хүн ажилгүй болох байсан. Монгол Улсын Засгийн газар маш их өртэй, валютын нөөцгүй болсон байна. Өрийн хавханд орсон ийм нөхцөлд өөрийн нөөц бололцоогоор эдийн засгаа сэргээх боломж туйлын хомс. Хөтөлбөрт хамрагдсанаар энэ онд Монгол Улсын эдийн засаг хасах үзүүлэлтэй гарах хэдий ч аажимдаа сэргэж 2019 онд эдийн засгийн өсөлт 8 хувьд хүрнэ гэсэн тооцоог гаргаад байгаа. Богино хугацаанд эдийн засгийг сэргээхэд золиос зайлшгүй гарна. Энэ золиос Монгол Улсын иргэн бүрээс гарах ёстой. Ингэхдээ бүгдэд ачааг тэнцүү үүрүүлэхийг хүсээгүй. Орлого их олж байгаа иргэдэд ачааг илүү үүрүүлэхийг бодсон. Хувь хүний орлогын албан татварт маш том өөрчлөлт гарсан. Их орлого олж байгаа бол илүү их татвар төлөх ёстой гэсэн зарчимтай байгаа.

Гурвадугаар сарын 21-нд бондын төлбөр хийгдэх ёстой байсан учир хөтөлбөрт хамрагдах асуудлыг маш богино хугацаанд хийсэн. Хөтөлбөр 3 жилийн хугацаатай хэрэгжинэ. Хөтөлбөрийн гүйцэтгэлийн үнэлгээг хийх болгондоо нөхцөл байдлыг судалж дүгнээд та бүхний тавьсан саналыг шийдвэрлэх боломжтой эсэхийг харгалзан үзнэ гэлээ.

 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

316070
ӨнөөдөрӨнөөдөр351
ӨчигдөрӨчигдөр612
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт1432
Энэ сардЭнэ сард17221
НийтНийт316070