In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Засгийн газрын өргөн барьсан Төсвийн тухай хуулийг баталвал МҮЭ-ийн холбоо хамтын маргаан эхлүүлнэ

4-13 hevleliin huralМҮЭ-ийн холбоо болоод мэргэжил үйлдвэрлэлийн ҮЭ-ийн холбоод хамтран Төсвийн тодотгол, нийгмийн даатгалын шимтгэл болоод тэтгэврийн насыг нэмэх болсонтой холбоотойгоор өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат хурлын үеэр МҮЭ-ийн холбооны байр суурийг танилцууллаа. “Гурван сарын өмнө байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны гурван талт улсын хэлэлцээрт олон улсын санхүүгийн хөтөлбөрт хамрагдах, шинэ төрлийн татвар бий болгохдоо  Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талууд болох МҮЭ, Ажил олгогчид эздийн холбоотой харилцан зөвшилцөхөөр заасан. Гэтэл улсын хэлэлцээрийн дээрх заалтыг Засгийн газар зөрчиж байна.

Нийгмийн даатгалын сан болон тэтгэврийн сан ачааллаа дийлэхгүй болсонтой холбоотойгоор Төсвийн тухай хуулийг дагалдан гарах Нийгмийн даатгалын тухай хуульд тэтгэвэрт гарах насыг жилд 6 сараар нэмэгдүүлэхээр тусгасан байна. Гэтэл монгол хүний дундаж наслалт жилд дунджаар 3 сараар нэмэгдэж байна гэсэн судалгаа бий. Энэ асуудлыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг тусгаж шийдвэрлэх ёстой.

Түүнчлэн Хүн амын орлогын албан татварын шимтгэлийг шатлалаар нэмэгдүүлэхээр тусгасан байгаа. Үүнийг хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд урт цагаар ажилладаг уул уурхай, нисэхийн салбарынхан эсэргүүцэж байгаа юм. Мөн Онцгой болон гаалийн албан татварын хэмжээг нэмэгдүүлэхдээ бензин шатахууны үнэ нэмэгдэхгүй гэсэн баталгааг Засгийн газар гаргаж өгөх хэрэгтэй. Магадгүй татвар нэмэгдэхээр шатахуун импортлогчид үнээ нэмэх магадлалтай. Энэ нь иргэдийн амьдралд хүндээр тусах шийдвэр болох талтай.

Төрийн албан хаагчид тэр дундаа төрийн үйлчилгээний албан хаагчдыг цомхотгох гэж байна. Хоёр хүн тэтгэвэрт гарахад 1 хүн ажилд авахыг цомхотгол гэж харж байгаа. Үнэхээр ийм цомхотгол хийх тохиолдолд төрийн захиргааны албан тушаалтнаас эхлэх хэрэгтэй.  МҮЭ-ийн холбоо ажлын ачаалал ихтэй багш, эмч нарыг ингэж цомхотгохын эсрэг байр суурьтай байна.

УИХ-д Засгийн газрын өргөн барьсан Төсвийн тухай хуулийг энэ байдлаар баталсан тохиолдолд МҮЭ-ийн холбоо хуульд заасан эрхийнхээ дагуу хамтын маргаан үүсгэж дараа дараагийн арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэж байна гэсэн юм.

Хурлын үеэр салбарын ҮЭ-ийн холбооны удирдлагууд байр сууриа илэрхийлсэн юм.

Төмөр замчдын ҮЭ-ын холбооны дарга Б.Баяраа: Төмөр замчид бол хэвийн бус нөхцөлд ажилладаг. Энэ ч хэрээр эрт нас барах тохиолдол байдаг. Хүнд хортой нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийн хэвийн ажиллах нөхцөлөөр хангаж чадаагүй байж тэтгэврийн насыг нэмж байгаа нь зүйд нийцэхгүй. Тиймээс төр засаг энэ шийдвэрээ эргэж харахгүй бол ажил хаялт зарлахад бэлэн байгаагаа илэрхийлж байна. Монголын төмөр замчдын ҮЭ-ийн холбоо тэмцлийн ямар ч хэлбэрт шилжихэд бэлэн байна.

Тээвэр, холбоо, газрын тосны ҮЭ-ийн холбооны дарга Б.Рагчаа: Иргэний нисэхийн салбарт ажиллаж байгаа иргэдийн 30 орчим хувь нь 1.5 сая төгрөгөөс дээш цалин авдаг. Энэ хөтөлбөрт орсноор тэдний эрх ашиг зөрчигдөж байгаа юм. Иргэний нисэхийн салбарынханы тухайд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг. Хамтын маргаан үүсгэх тохиолдолд иргэний нисэхийн салбарынхан оролцоход бэлэн байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ҮЭ-ийн хорооны дарга, их эмч Д.Цэцгээ: Эрүүл мэндийн салбар, тэр дундаа гэмтлийн эмч нарын хувьд хүнд нөхцөлд ажилладаг учир  хөдөлмөрийн чадвараа эрт алддаг. Тиймээс тэтгэврийн насыг нэмэхийг манай эмч нар эсэргүүцэж байна гэсэн юм.

Дээрх асуудалтай холбоотойгоор МҮЭ-ийн холбоо УИХ, Засгийн газарт мэдэгдэл хүргүүлээд байна. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

4-13 mm medegdel

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

258978
ӨнөөдөрӨнөөдөр754
ӨчигдөрӨчигдөр1204
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт6272
Энэ сардЭнэ сард26291
НийтНийт258978