In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

“Эрх зүйн хамгаалал” сэдэвт сургалт зохион байгууллаа

1212Авто замчдын ҮЭ-ийн холбоо:

            Монголын Авто замчдын ҮЭ-ийн холбооноос ХАБЭА-н хууль тогтоомж болон МҮЭХ-ны бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хангах хүрээнд ажлын байранд ХАБЭА-н нөхцөлийг сайжруулах зорилгоор үйлдвэрчний эвлэлийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч бэлтгэх сургалтыг Монголын Хот байгуулалт, нийтийн аж ахуйн ажилтны ҮЭ-ийн холбоотой хамтран энэ сарын 3-ны өдөр зохион байгуулаа.

            Тус холбооноос энэ сарын 10-ны өдөр “Эрх зүйн хамгаалал” сэдэвт сургалтыг ҮЭ-ийн гишүүд, ажиллагчдад зориулан зохион байгуулжээ. Тус сургалтын үеэр “ХАБЭА-н тухай хууль тогтоомж, түүний ангилал”, “Нийгмийн даатгал-Таны амьдралын баталгаа” сэдвүүдээр мэдээлэл хийж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, тэтгэвэр тэтгэмж, даатгалын тухай асуулт хариултыг өрнүүлсэн  чухал сургалт болсон байна.

            МАЗҮЭХолбооны дарга Б. Цэрэнпүрэв Нэн түрүүнд -ХАБ-2017 бага хуралд илтгэл тавьж, эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч аж ахуйн нэгж байгууллагын тэргүүн байрт шалгарсан "Говь " ХХК -д зочилж туршлага судалж шагнал гардуулах үйл ажиллагаанд оролцжээ. Энэ долоо хоногт тус холбооны төлөөлөл Баянхонгор аймагт зохион байгуулагдаж буй ХАБЭА-н Үндэсний V хөтөлбөрийг сурталчлах сургалтанд хамрагдана.

            Ирэх долоо хоногт буюу 2017 оны 4 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд ХАБЭА-н мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Монголын Ажилтан, албан хаагчдын ҮЭ-ийн холбоо:

            Монгол Улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний их ойг угтаж салбарын гишүүн байгууллагуудын урлагийн наадам зохион байгуулагдаж байна.

            МААХҮЭХ, БСШУ-ны салбарын 2017-2018 оны хамтын  хэлэлцээрийг байгуулах асуудал түр хугацаагаар хойшлогдоод байна.

Монголын Барилгачдын ҮЭ-ийн холбоо:

            Монголын Барилгачдын ҮЭ-ийн холбооноос Барилгын салбарын 2017-2018 оны хамтын хэлэлцээрийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Түүнчлэн Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн, мөн тус салбарын ХАБЭА-ын асуудлаарх зөвлөгөөнд оролцох бэлтгэл ажлыг тус тус хийж байна.

Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо:

            Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны ҮЭ-ийн хороодын дарга нарын төлөөлөл  Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан спортын сайд Ж.Батсуурьтай уулзлаа.

            Тус холбооны зохион байгуулагч нар ҮЭ-ийн хороодод очиж сургалт зохион байгуулах ажлыг тогтмол хийж байна. Хороодын зөвлөлийн дарга нарын семинарыг зохион байгуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, үйл ажиллагаагаа сурталчиллаа. Анхан  шатны хороод дээр очиж ажиллахаас гадна 100 жилийн ойн хандив, Тэргүүний хороо, бүлгийн ажлыг дүгнэх,  шалгаруулах журам, цаг хугацааны асуудлыг тогтлоо. ХАБЭА-ын сарын ажлын хүрээнд төсвийн салбарын гурван сайдад албан бичиг хүргүүлсэн байна.

            Гүйцэтгэх зөвлөлийн хорооны хурлаа маргааш зохион байгуулах юм байна.

Нийслэл Улаанбаатар хотын ҮЭ-ийн холбоо:

            Өмнөх долоо хоногт Хан-Уул дүүргийн IY клиник сувиллын ҮЭ-ийн хороогоор аялсан “Монгол улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойн шилжин явах туг”-ийг  Монгол-Солонгосын Политехникийн коллежи-д хүлээлгэн өгсөн байна.

            Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын ажлын хүрээнд ХАБЭА-н тухай хуулийг сурталчлах сургалтыг 41 дүгээр клиник сувилал, Гандантэгчилэн хийдийн дэргэдэх ҮЭ-ийн гишүүдэд зориулан тус тус зохион байгуулж байна.

 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

258977
ӨнөөдөрӨнөөдөр753
ӨчигдөрӨчигдөр1204
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт6271
Энэ сардЭнэ сард26290
НийтНийт258977