In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Төсвийн тодотгол батлагдагдахаас өмнө нийгмийн түншүүдтэй хэлэлцэж зөвшилцөлд хүрэхийг шаардлаа

4-11 Enkhamgalan gishuunЗасгийн газрын УИХ-д өргөн барьсан Төсвийн тодотгол дагалдах хуулийн өөрчлөлтүүд нь энэ оны нэгдүгээр сарын 19-ны өдөр байгуулсан Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн зарим заалтууд зөрчигдөх нөхцөл байдал үүсч болзошгүй байна. Иймд Төсвийн тодотгол батлагдахаас өмнө Нийгмийн зөвшлийн талуудтай зөвшилцөж хэлэлцээрээр шийдвэрлэхийг МҮЭХ-ны зүгээс Засгийн газар, УИХ-ын гишүүдэд удаа дараа тавьж байгаа юм.  

Өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалантай МҮЭ-ийн холбооны төлөөлөл дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ЕНБД Г.Адъяа, тэргүүлэгчид болох Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг, Тээвэр, холбоо, газрын тосны ҮЭ-ийн холбооны дарга Б.Рагчаа нар төсвийн тодотгол, татвар, тэтгэврийн насны нэмэгдлийн асуудлуудаар МҮЭХ-ны байр суурийн талаар уулзлаа.

Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахын тулд 8 төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл болон тэтгэвэрт гарах насыг үе шаттайгаар нэмэгдүүлэх чиглэлээр тохиролцоо хийж, улсын төсвийн тодотголыг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талууд болох МҮЭ, Ажил олгогчид эздийн холбоотой улсын хэлэлцээрийн  тодорхой заалт 2.4 т заасны дагуу санал авах харилцан зөвшилцөх ёстой. МҮЭ-ийн холбоо “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-тэй холбоотой Засгийн газраас тавьж байгаа саналыг бүгдийг нь эсэргүүцээгүй татвар төлөх, ачаалал үүрэх талуудтайгаа ярихгүйгээр Засгийн газар, Сангийн яам шууд тулгаж байгааг буруутгаж байгаа талаар МҮЭ-ийн холбооны байр суурийг дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ЕНБД Г.Адъяа нар илэрхийллээ. Мөн тэтгэврийн насыг хэт хурдацтай нэмэгдүүлж дундаж наслалтын өсөлтөөс түрүүлж нэмэх асуудлыг МҮЭХ түүний гишүүд  ялангуяа хүнд нөхцөлд ажилладаг ажилтнууд эрс эсэргүүцэж байгааг хэллээ.

Салбарын ажилчдын цомхотгол хийх боломж хязгаарлагдмал байгаа бодит байдал дээр УИХ, ЗГ танилцах шаардлагатай, НД-ын зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилсон шийдвэр хуультай зөрчилдөж байгаа талаар МҮЭХ ны тэргүүлэгч Ж.Батзориг, Б.Рагчаа нар илэрхийллээ.   

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “УИХ, Засгийн газрын өргөн барьсан хуулийн төслийг шууд батална гэж ойлгож болохгүй. Хуулийн төслийг хэлэлцэж байна. Та бүхний саналыг хүндэтгэж байна. Төсөв батлагдсан ч дагаж гарах хуулиудад тодорхой зохицуулалт хувилбаруудыг УИХ-ын гишүүд байнгын хороодоор ярьж байгаа. МҮЭ-ийн холбооны зүгээс тавьж байгаа саналууд ард иргэдийн дуу хоолойг хүргэж байгаа учир зарчмын хувьд дэмжиж байна, хөдөлмөр нийгмийн зөвшлийн хэлэлцээрээ хүндэтгэж ҮЭ, ажил олгогчтой төсөв, татвар, тэтгэврийн насыг уян хатан бодит байдалд нийцүүлэн талууд илүү ойлголцох ёстой. Иймд төсвийн тодотгол батлагдахаас урьтаж талуудын уулзалт хийх, зарчмын асуудлуудыг УИХ тогтоолд оруулж цаашид хэрэгжүүлэх дагалдах хуулийн зохицуулалтууд дээр хамтран ажиллах хэлэлцээ хийх  талаар УИХ-ын даргад уламжилна” гэдгээ илэрхийллээ.

 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

225250
ӨнөөдөрӨнөөдөр839
ӨчигдөрӨчигдөр946
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт2906
Энэ сардЭнэ сард24772
НийтНийт225250