In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Хөдөлмөрийн аюулгүй байдалд нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг хэлэлцэж байна

4-11 HAB“Нэн тэргүүнд ХАБ-2017” Бага хурал зургаа дахь жилдээ “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  Менежмент-Тогтвортой хөгжил” уриан дор зохион байгуулагдаж байна. Дээрх арга хэмжээг Мэргэшсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, МҮЭ-ийн холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа. Тус бага хуралд худалдаа үйлчилгээ, эрүүл мэнд, уул уурхай, эрчим хүч, үйлвэрчний эвлэл, ажил олгогчдыг төлөөлсөн нийт 350 гаруй оролцогч оролцож байна.

Дэлхийд өдөрт 860 мянган хүн, монголд 1.5 хүн ажлын байрандаа гэмтэж бэртдэг гэсэн судалгаа бий. Мөн жилд дэлхийн 2.3 сая хүн, монголд 65 хүн эндэх буюу хөдөлмөрийн чадвараа урт болон түр хугацаагаар алдаж байна гэсэн статистик мэдээлэл байна. Энэ бүх тоо баримтын ард тэдний гэр бүл давхар хөдөлмөрийн чадвар, бүтээмжээ алдаж байдаг гэж хэлж болно.

АНУ-ын хөдөлмөрийн яам хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулсан нэг ам.доллар 4-6 ам.доллар болж эзэндээ очдог гэсэн судалгаа хийсэн байдаг. Тиймээс Ослын даатгалын сангаас гаргаж байгаа урьдчилан сэргийлэх зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа энэхүү бага хурлын нээлт дээр хэлсэн үгэндээ онцолж байсан юм. Тэрээр мөн хямрал гэсэн нэрийн дор хөдөлмөрийн аюулгүй байдлын зардлыг хасаж, танах зүйл байж болохгүй гэсэн байр суурьтай байдгаа илэрхийллээ.

Монгол Улс хөдөлмөрийн хяналтын олон улсын сонгодог тогтолцоотой болох шаардлагатай гэдгийг хуралд оролцогчид илэрхийлж байсан. Ингэхийн тулд ОУХБ-ын “Хөдөлмөрийн хяналтын тухай” 81, 129 дүгээр конвенцид нэгдэж орж шаардлагатай аж. Энэ конвенцид нэгдэж орсноор хөдөлмөрийн байцаагчдын тогтвортой, хараат бусаар ажиллах, үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах бололцоогоор хангагдах боломж нээгдэх юм байна.

 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

258978
ӨнөөдөрӨнөөдөр754
ӨчигдөрӨчигдөр1204
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт6272
Энэ сардЭнэ сард26291
НийтНийт258978