In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

“Ажилчин” сувилал байгуулах эв санааны хандивын аян үргэлжилж байна

ajilchin suv 2Монгол Улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтаж МҮЭ-ийн холбооноос “Ажилчин” сувилал байгуулах төсөл хэрэгжүүлэхээр эв санааны хандивын аяныг энэ оны 1 нэгдүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-нийг хүртэл  улс орон даяар өрнүүлж байгаа билээ. Өнөөдрийг байдлаар эв санааны хандивын аянд 100 орчим байгууллага, ҮЭ-ийн холбоод, хувь хүн нэгдэж “Ажилчин” сувилал байгуулах их үйлст гар бие оролцсон байна.

МҮЭ-ийн холбооноос дээрх хандивын аяныг идэвхжүүлэх, явцын талаар мэдээлэл хүргэх арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ЕНБД Г.Адъяа, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, АОЭНХ-ны дэд захирал Х.Ганбаатар болон ҮЭ-ийн холбоодын төлөөлөл, ахмадууд оролцлоо.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хандивын аян үргэлжлэх хугацаанд сарын цалингийнхаа 50 хувийг хандивлахаа илэрхийллээ. Мөн УИХ-ын гишүүн Я.Санжмятав Завхан аймгийн ҮЭ-ийн холбоо болоод найз нөхөдтэйгээ хамтран 10 сая төгрөгийн хандив өргөхөө энэ үеэр илэрхийлсэн юм. Түүнчлэн АОЭНХ-ны зүгээс эв санааны хандивын аянд нэгдэж 6.8 сая төгрөг өгөх болсноо мэдэгдлээ.

МҮЭ-ийн холбооны харъяа “Сонгино” амралтын газрыг түшиглэн байгуулах энэхүү сувиллын ажилд ахмадууд идэвхтэй оролцож байгааг энд онцлон дурдъя. Энэ ч үүднээс

 Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав хувиасаа нэг сая төгрөг, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч асан Н.Содномдорж 500 мянган төгрөг, УСУГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хороо 1 сая 500 мянган төгрөг, Нийслэл, Улаанбаатар хотын ҮЭ-ийн холбооны дарга С.Жаргалсайхан хувиасаа 1 сая төгрөг. Говь ХК-ний ҮЭ-ийн хороо 2 сая төгрөг, Ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбооны ахмад ажилтан Ц.Ядамсүрэн 500 мянган төгрөг, СӨБ-ын ҮЭ-ийн хорооны дарга Д.Саранцэцэг хувиасаа 1.2 сая төгрөг, ҮЭ-ийн ахмад ажилчин Банзрагч 250 мянга, Я.Гомбожав 200 мянган төгрөг тус тус хандивлалаа.

 

МҮЭ-ийн холбооны харъяа “Сонгино” амралтын газрыг түшиглэн энэхүү “Ажилчин” сувиллыг байгуулах юм. ҮЭ-ийн холбооны гишүүдийн зүгээс мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг төгс эмчилж, сувилах газар байдаггүй, байсан ч үнийн хувьд өндөр байдаг гэсэн саналыг удаа дараа гаргаж байсан. Иймд олон улсын стандарт шаардлагад нийцсэн, үнийн хувьд хөнгөлөлттэй нөхцөлтэй байх “Ажилчин” сувиллыг байгуулахаар ийнхүү хандивын аян өрнүүлээд байна.

Энэхүү эв санааны хандивын аянд ҮЭ-ийн гишүүдийг хоёр мянган төгрөгнөөс доошгүй төгрөгийн хандив өргөхийг уриалж байна.

Хандивын талаарх мэдээ мэдээллийг cmtu.mn сайтад тухай бүр нь мэдээллэх болно.

 

Хандивын аян үргэлжилж байна.
Хандивын данс:

Төрийн банк: 102100584987
Хаан банк:
    5041441146

Хас банк:       2600084611

 

 

 

 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

380060
ӨнөөдөрӨнөөдөр224
ӨчигдөрӨчигдөр1264
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт6668
Энэ сардЭнэ сард20425
НийтНийт380060