In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Иргэдийн халаасыг нимгэлж, төрийн тансаглалыг нэмэгдүүлсэн төсвийн тодотголыг эсэргүүцлээ

4.03 dahin oruulah

МҮЭ-ийн холбооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Монгол Улсын Засгийн газраас “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ ОУВС-тай тодорхой нөхцөлүүдээр урьдчилсан тохиролцоонд хүрч төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан МҮЭ-ийн холбооноос УИХ-ын дарга, дэд дарга, Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүдэд санал хүргүүлэх болсон талаараа МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар танилцуулсан юм.
Засгийн газраас 8 төрлийн татвар, шимтгэл болон тэтгэвэрт гарах насыг үе шаттайгаар нэмэгдүүлэх чиглэлээр ОУВС-тай урьдчилсан тохиролцоо хийсэн нь иргэдийн амьдралыг сайжруулах, улс орны эдийн засгийг сэргээх биш улам дордуулах, бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ өсгөх нөхцөлийг бүрдүүлж байна. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр байгуулсан Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн зарим заалтууд зөрчигдсөнөөр хөдөлмөрийн хамтын маргааныг эхлүүлэхэд хүргэж, улмаар нийгэмд тогтворгүй байдал бий болж болзошгүй байна.

Монгол Улсын Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын Ажил олгогч, эздийн нэгдсэн холбооны хооронд байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 2.5, 3.2, 3.9 дэх заалтууд зөрчигдөж хөдөлмөрийн хамтын маргаан үүсч болзошгүйг Монгол Улсын Засгийн газар, холбогдох сайд нарт МҮЭ-ийн холбооноос удаа дараа албан ёсоор мэдэгдсэн боловч тодорхой шийдэлд хүрээгүй байна.
Жирийн иргэдийн халаасыг нимгэлж, нуруун дээр нь ачаа нэмсэн, төрийн тансаглалыг нэмэгдүүлсэн, зардлаа танаагүй төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьж богино хугацаанд хэлэлцүүлэн батлуулах гэж байгааг иргэд, МҮЭ-ийн холбооноос буруушааж байна.
Иймд улс орон, ард иргэдийнхээ нийтлэг ашиг сонирхлыг дээдлэн ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж батлахдаа дундаж болон дунджаас доош орлоготой иргэдэд татвар, үнийн дарамт учруулахгүй байх шийдвэр гаргана гэдэгт итгэж энэхүү саналыг хүргүүлж байна.

Мөн түүнчлэн МҮЭ-ийн холбооноос Засгийн газар, улс төрийн намуудад хандаж дараах мэдэгдлийг энэ сарын 4-ний өдөр хүргүүлээд байгаа аж. Тухайлбал иргэдийг улс төрийн намын харьяаллаар нь ялгаварлан тэдний хөдөлмөрлөх болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчих явдал сүүлийн 27 жилийн хугацаанд үргэлжилж байна. Сонгуулийн үр дүнгээр эрх баригч болсон Улс төрийн нам нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх болгондоо ажил үүргээ хуулийн дагуу хэвийн гүйцэтгэж байгаа төрийн мэргэшсэн албан хаагчдыг халж сольсоор байна. Төрд итгэх иргэдийн итгэл илт суларч, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна. Улс төрийн үзэл бодлоор нь далимдуулан хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, ажилгүй, орлогогүй болгож байгаа энэ байдал нь нийгэмд цөхрөл, бухимдлыг бий болгож, иргэдийг амь нас, эрүүл мэндээрээ хохирох болон төрийн албаны тогтвортой үйл ажиллагаа алдагдахад хүргэж байна. Иймд намын гишүүнчлэлээр нь төрийн албан хаагчдыг халж өөрчлөхгүй, ахмад, залуу үе, эмэгтэйчүүдийг улс төрийн үзэл бодол, намын харьяаллаар нь хуваан талцуулахгүй байх, тэднийг эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө гэсэн нэгэн зорилгын доор хамтран ажиллаж, зохистой хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авахыг мэдэгдсэн байна.

 

 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

258977
ӨнөөдөрӨнөөдөр753
ӨчигдөрӨчигдөр1204
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт6271
Энэ сардЭнэ сард26290
НийтНийт258977