In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Засгийн газар, улс төрийн намуудад хандаж мэдэгдэл хүргүүллээ

4-04 medegdel zasagМҮЭ-ийн холбооноос Засгийн газар, улс төрийн намуудад хандаж дараах мэдэгдлийг энэ сарын 4-ний өдөр хүргүүлээд байна. Үүнд, иргэдийг улс төрийн намын харьяаллаар нь ялгаварлан тэдний хөдөлмөрлөх болон  үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчих явдал сүүлийн 27 жилийн хугацаанд үргэлжилж байна. Сонгуулийн үр дүнгээр эрх баригч болсон Улс төрийн нам нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх болгондоо ажил үүргээ хуулийн дагуу хэвийн гүйцэтгэж байгаа төрийн мэргэшсэн албан хаагчдыг халж сольсоор байна. Төрд итгэх иргэдийн итгэл илт суларч, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна.

Улс төрийн үзэл бодлоор нь далимдуулан хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, ажилгүй, орлогогүй болгож байгаа энэ байдал нь нийгэмд цөхрөл, бухимдлыг бий болгож, иргэдийг амь нас, эрүүл мэндээрээ хохирох болон төрийн албаны тогтвортой үйл ажиллагаа алдагдахад хүргэж байна.

Иймд намын гишүүнчлэлээр нь төрийн албан хаагчдыг халж өөрчлөхгүй, ахмад, залуу үе, эмэгтэйчүүдийг улс төрийн үзэл бодол, намын харьяаллаар нь хуваан талцуулахгүй байх, тэднийг эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө гэсэн нэгэн зорилгын доор хамтран ажиллаж, зохистой хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авахыг мэдэгдэж байна. 

 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

225250
ӨнөөдөрӨнөөдөр839
ӨчигдөрӨчигдөр946
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт2906
Энэ сардЭнэ сард24772
НийтНийт225250