In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Авто замын салбар дахь эмэгтэй ажилчид чууллаа

12127 хоногийн үйл явдлын тойм мэдээлэл

Авто замчдын ҮЭ-ийн холбоо:

            МАЗҮЭХ-ны нэрэмжит шилжин явах цомын төлөөх тэмцээн 3 дугаар сарын 18,19 ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээний журмын дагуу 2016 оны цомын эзэн УБЗЗАГ ОНӨААТҮГ хамт олон МУ-д ҮЭ-ийн хөдөлгөөн  үүсч хөгжсөний 100 жилийн арга хэмжээнд зохион байгуулах спортын наадамд оролцох шигшээ баг тамирчдын хувцас хэрэгслэлийг бэлтгэн өгч, тус тэмцээний шагналын санг гарган ивээн тэтгэж хамтран зохион байгуулжээ. Тус арга хэмжээний хаалтын ажиллагаанд МАЗҮЭХ-ны дарга Б.Цэрэнпүрэв, ЗТХТөвийн дарга Р.Буд, УБЗЗАГазрын захиргаа санхүү албаны дарга н.Түвшинтөр, Ялгуусан ХХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Нэргүй, Тэргүүн саруул зам ХХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Б.Бямбадорж, Төв АЗЗА ТӨХК-ийн  ҮЭ-ийн хорооны дарга Ш.Оюунтунгалаг, ЗТХТ-ийн ҮЭ-ийн хорооны дарга Ж.Болормаа нар оролцож шагнал гардуулсан байна.

            2017.03.27-ны өдөр Авто замын салбар дахь эмэгтэй ажилчдын хөдөлмөр нийгмийн хамгааллыг сайжруулах нь сэдэвт зөвлөгөөн зохион байгуулсан байна.

            Түүнчлэн Авто замын салбар дахь эмэгтэй ажилчдын зөвлөгөөнийг 2017.03.30-ны өдөр зохион байгуулжээ. Уг зөвлөгөөний үеэр МҮЭ-ийн 100 жил, Авто замын эмэгтэй ажилчдын хөдөлмөр нийгмийн хамгааллын өнөөгийн байдал, цаашдын зорилт, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл, МҮЭХ-ны эмэгтэйчүүдийн хорооны үйл ажиллагаа гэсэн сэдвээр илтгэл тавьж,  зөвлөгөөнд оролцогчдоос санал хүсэлтийг нь сонсож цаашдын зорилтоо тодорхойлсон байна. Зөвлөгөөнд оролцогчид хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон бусад хөдөлмөр нийгмийн хамгааллын асуудлаар “Сонордуулга гаргаж холбогдох газруудад хүргүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн Авто замчин эмэгтэйчүүдийн холбооны тайлан сонгуулийн III хурал хуралдаж авто замын салбарын үе үеийн бүсгүйчүүд идэвхтэй оролцжээ.

            МАЗҮЭХ-ноос ХАБЭА-н хууль тогтоомж болон МҮЭХ-ны бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хангах хүрээнд ажлын байранд ХАБЭА-н нөхцөлийг сайжруулах зорилгоор ҮЭ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бэлтгэх сургалтыг өнөөдөр МҮЭХ-ны хурлын танхимд зохион байгуулж байна.  

Монголын Ажилтан, албан хаагчдын ҮЭ-ийн холбоо:

            Тус холбооноос Монгол Улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтаж салбарын гишүүн байгууллагуудын дунд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулж, 17 багийн 200-гаад тамирчид оролцжээ.

            “Соёлын тухай хууль”-ийн төслийг боловсруулах судалгааны багийн гишүүд судалгааны дүнгээ БСШУЯ, холбогдох байгууллагуудын төлөөлөлд танилцуулсан байна. Энэ үеэр салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны байр сууриа илэрхийлсэн байна. Улаанбаатар чуулгын ажилтнуудад хамтын гэрээний талаар мэдээлэл хийжээ.

            2017.03.20-ны өдөр эхлүүлсэн МААХҮЭХ, БСШУ-ны салбарын 2017-2018 оны хамтын  хэлэлцээрийг энэ долоо хоногт үргэлжлүүлнэ. Мөн долоо хоногт  их ойг угтаж салбарын гишүүн байгууллагуудын урлагийн наадмыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Монголын Барилгачдын ҮЭ-ийн холбоо:

            Үйлдвэрчний эвлэл үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй сагсан бөмбөгийн тэмцээн барилгын салбарын гишүүн байгууллагуудын дунд 2017.03.25-26-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд оролцсон эрэгтэй багуудаас I байрыг Хөтөлийн "Цемент Шохой" ХК, II байрыг "И СИ СИ" ХХК, III байрыг "Одконхолдинг" ХХК, эмэгтэй багуудаас I байрыг "Байшин Кран" ҮЭ-ийн хороо, II байрыг Хөтөлийн "Цемент Шохой" ХК, III байрыг "Одконхолдинг" ХХК-ийн баг тамирчид тус тус эзэллээ. Мөн гурван онооны шидэлтийн тэмцээний шилдэгийг "Сан" ХХК-ийн эрэгтэй тамирчин, "Өгөөж Хишиг" ХХК-ийн эмэгтэй тамирчин шалгарлаа. Эрэгтэй шилдэг тоглогчийн шагналыг "Байгууламж Од" ХХК-ийн тамирчин, шилдэг эмэгтэй тоглогчийн шагналыг Хөтөлийн "Цемент Шохой" ХК-ийн тамирчин хүртжээ.

Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо:

            2017.03.21-29-ний өдрүүдэд “Багшийн авъяасыг алдаршуулъя II” урлагийн наадмыг 2 үе шаттайгаар үйлдвэрчний эвлэлийн 800 гишүүдийг хамруулан зохион байгуулсан байна. Урлагийн наадмын зорилго нь авъяаслаг багш нарыг нээн илрүүлж, олон нийтэд сурталчлах зорилготой бөгөөд шалгарсан авъяаслаг багш нарт МҮЭ-ийн Холбооны 100 жилийн ойн концертод оролцох эрх олгожээ.

            Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо 2017.03-28-ний өдөр Гүйцэтгэх зөвлөлийн хурлаа 70 хүний бүрэлдэхүүнтэй амжилттай зохион байгуулж, холбогдох асуудлуудыг хэлэлцсэн байна. Гүйцэтгэх зөвлөлийн хуралд оролцсон идэвхтэн, сонгуультнуудаас Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан спортын сайд Ж.Батсуурьтай уулзах хүсэлт гаргасныг уламжлан сайдтай уулзах уулзалтыг энэ долоо хоногт зохион байгуулахаар төлөвлөөд байна.

            Мөн энэ долоо хоногт тус холбооны ҮЭ-ийн хороо, бүлгийн дарга нарыг хамруулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спорт наадам зохион байгуулах, холбооны зохион байгуулагч нар ҮЭ-ийн хороодод очиж сургалт зохион байгуулах ажлыг тус тус төлөвлөжээ.

Нийслэл Улаанбаатар хотын ҮЭ-ийн холбоо:

            Ус сувгийн удирдах газрын ҮЭ-ийн хороон дээр сар гаруйн хугацаагаар аялсан “Монгол Улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойн шилжин явах туг”-ийг  өнгөрсөн долоо хоногт Хан-Уул дүүргийн IY клиник сувиллын ҮЭ-ийн хороо, хамт олонд хүлээлгэн өгсөн байна.

            Энэ сарын эхний долоо хоногт Нийслэлийн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны хамтын хэлэлцээрт гурван тал гарын үсэг зурахаар тохиролцжээ. 

 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

225246
ӨнөөдөрӨнөөдөр835
ӨчигдөрӨчигдөр946
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт2902
Энэ сардЭнэ сард24768
НийтНийт225246