In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

“Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр” буюу 5 дугаар сарын 01

05-01 zuragЖил бүрийн тавдугаар сарын 1-ний өдөр  “Олон улсын хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах өдөр” буюу “Майн нэгний баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлж, дэлхий даяар жагсаал цуглаан хийж хөдөлмөрчдийн дуу хоолойг нийгэмд хүргэдэг билээ. Энэ өдрийг дэлхийн 140 гаруй улс оронд хөдөлмөрчид өөрсдийн эрх ашгийг хамгаалахад эвлэлдэн нэгдэж, эрх баригчид болоод ажил олгогч нарт дуу хоолойгоо хүргэдэг уламжлалтай

“Олон улсын хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах өдөр”-ийг анх тэмдэглэх болсон түүх нь Америкчууд ажлын цаг хэт урт, ажиллах орчин нөхцөл муу, хүүхдээр хөдөлмөр эрхлүүлж байгаа зэрэг хөдөлмөрчдийн эрх ашгийг зөрчсөн үйлдлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн ажил хаялт зарлаж, жагсаал цуглаан хийсэн өдөр буюу 1886 оны тавдугаар сарын 1-нээс эхтэй. Энэ өдөр Америкийн үйлдвэрчний эвлэлүүд олныг хамарсан жагсаал хийж, ажлын  цагийг 8 болгон богиносгохыг шаардан тэмцэж эхэлжээ.

Жагсаалыг тараах гэсэн цагдаа нарын харгис үйлдлийн эсрэг ажилчид тэмцлээ өргөжүүлж, тавдугаар сарын 4-нд нэр нь үл мэдэгдэх нэгэн хүн Чикаго хотын Хеймаркетын талбайд бөмбөг тэсэлсний улмаас олон цагдаа амиа алдаж, хэдэн зуун хүн шархдаж байжээ. Үүний дараа амиа алдсан жагсагчдын дурсгалыг хүндэтгэн, жагсаал хийж эхэлсэн бөгөөд жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг “Олон улсын хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэх болжээ. 1889 онд Парисын конвенцоор тавдугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ажилчдын эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарласан байна.

“Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдөр” олон улсад

 

   Хөдөлмөрчдийн өдрийг 05.01 эсвэл ойролцоох өдөр тэмдэглэдэг

  Бүх нийтийн амралтын өдөр болгон 05.01-ний өдөр тэмдэглэдэг

  05.01 Бүх нийтийн амралтын өдрийг тэмдэглэдэггүй, харин өөр өдөр Хөдөлмөрчдийн өдрйиг тэмдэглэдэг.

   Хөдөлмөрчдийн өдөр болон бүх нийтийн амралтын өдөр байхгүй.

 

Хөдөлмөрчдийн өдөр АНУ-д

АНУ-д “Хөдөлмөрчдийн өдөр”-ийг жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдөр тэмдэглэдэг.

Хамгийн анх 1882 онд тэмдэглэж эхэлсэн ба 1894 оноос бүх нийтийн амралт болгон өргөн дэлгэр тэмдэглэж эхэлжээ. Энэхүү өдөр нь анх ард түмнийг ажил олгогч нарт өөрсдийн дуу хоолойгоо хүргэх боломж олгох зорилготой, зөвхөн бүх нийтийн жагсаал маягаар зохион байгуулагддаг байжээ.

Харин сүүлийн үед энэхүү өдрийг АНУ-н хөдөлмөрчид өөрсдийн улсынхаа сайн сайхан байдал, хөгжил цэцэглэлтэнд оруулсан хувь нэмрийг хүндэтгэх зорилготой тэмдэглэж “Урт долоо хоног” хэмээн нэрлэж бүх нийтээрээ амардаг.

Энэхүү өдөр олны танил хүмүүс өөрсдийн нийгэм рүү чигэлсэн дуу хоолойгоо хүргэх, жижиглэн худалдаа эрхлэгчид хямдралтай үйл ажиллагаагаа явуулах, АНУ-ын ард түмэн зуны сүүлийн зугаалга хийх зэрэг үйл ажиллагаа болдог байна.

“Хөдөлмөрчдийн өдөр” ОХУ-д

Ажилчдын баяр буюу “Майн баяр”-ыг Орост 1890 оноос тогтмол тэмдэглэх болжээ. Октябрийн хувьсгал ялснаас хойш энэ баярыг Орост албан ёсны баяр болгон зарлаж “Майн баяр”-ын анхны жагсаал 1918 онд Оросын Москва Ходынскийн талбайд болж байсан байна.

1991 оноос хойш энэхүү өдөр нь улс төрийн тэмдэглэлт баяр байхаа больсон. Зарим улс төрийн намууд болон Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд жагсаал цуглаан зохион байгуулдаг ба ихэнх ард түмэн “Хавар болон Хөдөлмөрчдийн өдөр” гэсэн утгаар гэр бүлтэйгээ цагийг амарч өнгөрөөдөг болжээ.

Орос улсад жил бүрийн тавдугаар сарын нэгний өдрийг “Хавар болон Хөдөлмөрчдийн өдөр” хэмээн нэрлэж бүх нийтийн амралт болгосон. Энэхүү өдөр ихэнх үйлчилгээний байгууллага хаалттай, хүмүүс зугаалгаар явж бие биедээ цэцэг өгж, хүүхдүүд нь хүйтэн өдрүүд дууссаныг тэмдэглэж зайрмаг идэж, бөмбөлгөөр тоглож өнгөрөөдөг байна.

“Хөдөлмөрчдийн өдөр” Өмнөд Африкт

1994 оноос хойш Өмнөд Африкт “Хөдөлмөрчдийн өдөр”-ийг албан ёсоор бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэж иржээ. Ард иргэд өөрсдийн хөдөлмөрлөх эрхийн төлөө ОУХБ-аас гаргасан суурь зарчимуудад хууль тогтоомжоо нийцүүлэн гаргахыг шаардах зорилготой анх зохион байгуулагдаж байжээ.

“Хөдөлмөрчдийн өдөр” Японд

            “Хөдөлмөрчдийн өдөр”-ийг Японы засгийн газраас албан ёсны тэмдэглэлт баяр гэж хүлээн зөвшөөрөөгүй ч ажилчдын ихэнх хувь нь амардаг байна.

Ажил олгогчид цалинтай чөлөө олгох эсвэл бүр мөсөн амрах боломжийг ажилчдаа олгодог байна. Энэхүү өдрүүдээр Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд жагсаал зохион байгуулдаг ч ихэнх хүмүүс гэр бүлтэйгээ зугаалгаар явж цагийг зугаатай өнгөрөөхийг илүүд үздэг.

Япон улсад 1945 оноос хойш Үйлдвэрчний эвлэлийн байгууллага үүсэж хөгжсөн ба энэхүү өдөрт зориулан олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан хийж, ажил олгогч, эрх баригчдад өөрсдийн дуу хоолойгоо хүргэсээр ирсэн юм. 2008 онд 44000 хүнийг хамарсан жагсаалыг “Ёоёоги парк”-д Үндэсний үйлдвэрчний эвлэлийн холбоо зохион байгуулж байжээ.

“Хөдөлмөрчдийн өдөр” Франц-д

Франц улсад “Хөдөлмөрчдийн өдөр””-ийг 5 дугаар сарын 1-нийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд томоохон хотуудад албан ёсны жагсаал цуглаан хийж хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах, дуу хоолойгоо нийгэмд хүргэдэг байна.

 

Эх сурвалж: https://www.timeanddate.com/holidays/labor-day

https://en.wikipedia.org/wiki/Labour_Day

Орчуулсан: Ц.Намуун, МҮЭ-ийн холбоо, ГХОНХХэлтэс

 

 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

616499
ӨнөөдөрӨнөөдөр24
ӨчигдөрӨчигдөр1193
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт24
Энэ сардЭнэ сард23785
НийтНийт616499