In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

ҮОМШӨ-ийн улмаас бэртэж гэмтсэн, амь насаа алдсан ажилчдын дурсгалыг хүндэтгэх ОУ-ын өдөр – дөрөвдүгээр сарын 28 International Commemoration Day (ICD)

04-09 suҮОМШӨ-ийн улмаас бэртэж гэмтсэн, амь насаа алдсан ажилчдын дурсгалыг хүндэтгэх ОУ-ын өдөр /цаашид Олон улсын хөдөлмөрчдийн дурсгалыг хүндэтгэх өдөр гэх/ нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байх явцдаа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртсөн, түүнээс болж гэмтсэн, амь насаа алдсан ажилчдын дурсгалыг хүндэтгэх өдөр юм.

1970 онд  АНУ “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”-н тухай баримт бичгийг баталж, Америкийн Хөдөлмөрийн холбоо буюу AFL-CIO (АНУ-ын хамгийн том ҮЭ-ийн холбоо)-ноос жил бүр үйлдвэрлэлийн ослоор амиа алдсан мянга мянган хөдөлмөрчдийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор “Хөдөлмөрчдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг тунхаглажээ.

Мөн хамгийн анх 1971 онд ХАБЭА хариуцсан байгууллага АНУ-д үүсэн байгуулагдаж байжээ.

1984 онд Канад улс энэхүү өдрийг тэмдэглэж эхэлсэн ба 1989 оноос Хойд Америк, Ази, Европ, Африк тивийн ҮЭ-ийн байгууллагууд энэхүү ажилчдын дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэсээр иржээ.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгох шийдвэрийг 2003 онд гаргаснаас хойш жил бүр тодорхой уриа дэвшүүлж, үйлдвэрлэлийн ослыг бууруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлын байрны соёлыг бий болгох, иргэдэд аюул ослоос сэрэмжлүүлэх дадал олгох зэрэг олон хэлбэрийн арга хэмжээг олон улсын түвшинд зохион байгуулдаг болсон байна.

2017 онд ОУХБ-аас гаргасан судалгаагаар жилд үйлдвэрлэлийн ослоор 2,3 сая хүн, өдөрт 6300 гаруй хүн амь насаа алддаг төдийгүй 317 сая ажлын байрны осол болж байгаа ба түүний ихэнхи хувь нь ажлын уртасгасан цагаас үүдэлтэй гэж дүгнэжээ.

ОУХБ 2018 оны “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр”

Энэ жил “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болон “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр”-ийг залуучуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, хүүхдийн хөдөлмөрийг зогсоох зорилгын дор хамтатган кампанит ажил хийхээр төлөвлөж байна.

Энэхүү кампанит үйл ажиллагаа нь “Тогтвортой хөгжлийн зорилт” - ын 8.8 буюу “2030 он гэхэд бүх ажлын байрыг аюулгүй ажлын байр болгох”, “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 8.7 буюу “2025 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийн бүх төрлийн хэлбэрийг устгах” зорилгод хүрэхэд чиглэгдсэн болно.


Дэлхийн бүх хөдөлмөр эрхлэгчдийн 15 гаруй хувийг эзэлдэг 15-24 насны 541 сая залуу хөдөлмөр эрхлэгчид
(үүнээс 37 сая нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байгаа) 25-аас дээш насны бусад ажилчдаас үйлдвэрлэлийн осолд өртөх явдал даруй 40% их байна.


Бие болон сэтгэл санааны хөгжил, туршлага дутуу, бүрэн бэлтгэгдээгүй байдал, ажлын байрныхаа эрүүл аюулгүй байдлын талаарх мэдээлэл дутмаг зэрэг олон хүчин зүйлс залуу ажилчдыг аюултай орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлж байна.

Уг кампанит ажлын хүрээнд зөвхөн залуу ажилчдын ХАБЭА-н асуудлаас гадна хүүхдийн хөдөлмөрийн бүхий л төрлийн хэлбэрийг устгахыг эрхэм зорилго болгон үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг ҮЭ-ийн байгууллагуудад уриалж байна.

Эх сурвалж: http://www.ilo.org/safework/events/safeday/lang--en/index.htm

Орчуулсан: Ц.Намуун, МҮЭ-ийн холбоо, ГХОНХХэлтэс

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

616499
ӨнөөдөрӨнөөдөр24
ӨчигдөрӨчигдөр1193
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт24
Энэ сардЭнэ сард23785
НийтНийт616499