In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

МҮЭ-ийн холбоо ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

02-09 ahmaduudМҮЭ-ийн холбоо XVII жарны тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн босгон дээр ахмадуудаа хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Өнгөрч буй тахиа жил Монгол Улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ой, Үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн ой, Ээлжит XXII Их хурал хуралдсан түүхэн үйл явдлаар арвин баялаг сайхан жил болж өнгөрлөө. Мөн ОУҮЭХ-ны Ази Номхон Далайн бүсийн байгууллагын Ерөнхий зөвлөлийн XV хуралдааныг анх удаа амжилттай зохион байгуулсан.

МҮЭ-ийн холбооны олон зуун мянган гишүүдийн тэмцэл шаардлагын үр дүнд тэтгэврийн нас, ХХОАТ-ыг нэмэгдүүлсэн шийдвэрийг цуцлуулж чадсан нь Монгол Улсад ҮЭ-ийн байгууллага хүчтэй, гишүүдийн идэвх оролцоо өндөр байгааг илтгэх нэг үзүүлэлт гэдгийг тэрээр нэмж хэллээ.

Энэ үеэр МҮЭ-ийн холбоо болон тус холбооны дэргэдэх Ахмадын хорооны зүгээс 70-аас дээш насны босгыг давж буй ахмад буурлууддаа тусгайлан хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардуулан өглөө.

Ахмадуудын тухайд улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа өнөө үед ҮЭ-ийн холбооны ажил улам бүр өргөжин тэлж байгаад талархалаа илэрхийлээд хөдөлмөрийн хүний төлөө үйл ажиллагаагаа улам бүр идэвхжүүлэхийг сануулж байлаа.

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

540775
ӨнөөдөрӨнөөдөр180
ӨчигдөрӨчигдөр2296
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт5889
Энэ сардЭнэ сард28706
НийтНийт540775