In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Хуулийн төслийг дэмжихгүй болохоо албан ёсоор мэдэгдлээ

02-06 sangiin saidЗасгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргаж байгааг үе шаттайгаар нэмэгдүүлж 7 жил болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан нь Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 1, 3.9 дэх заалтуудыг зөрчиж байна. Иймд МҮЭ-ийн холбооноос дээрх хуулийн төслийг дэмжихгүй болохоо албан ёсоор мэдэгдэж тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт албан тоот хүргүүлсэн байна. 
Засгийн газрын зүгээс нийгмийн зөвшлийн талуудын харилцан зөвшилцлийг хангах арга хэмжээ авалгүйгээр хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн нь богино хугацаанд өндөр цалин хөлс, орлогоос тооцон шимтгэл төлж өндөр насны тэтгэврийг өндөр хэмжээгээр тогтоолгон авч байгааг засах бодлогын оновчтой шийдвэр бус харин үнэнч шударгаар нийгмийн даатгалын шимтгэлээ төлж тогтвортой ажиллаж байгаа нийт даатгуулагчдыг хавтгайруулан хамруулсан, улмаар одоогийн тэтгэврийн хэмжээг бууруулах эрсдэлтэй буруу шийдвэр боллоо гэж тус холбооны зүгээс үзэж байгаа юм.

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

619067
ӨнөөдөрӨнөөдөр73
ӨчигдөрӨчигдөр736
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт2592
Энэ сардЭнэ сард26353
НийтНийт619067