In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

МҮЭ-ийн холбоо гэрээт өмгөөлөгч, хуульч нартай хамтран ажиллах гэрээгээ шинэчиллээ

02-05 huulichidМҮЭ-ийн холбооны сайн дурын үндсэн дээр хамтран ажилладаг Хуульч өмгөөлөгчдийн багийн гишүүдтэй хамтран ажиллах гэрээ сунгах уулзалтыг энэ оны 01 сарын 31-ны өдөр зохион байгууллаа. Уг уулзалтыг МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа нээж хэлсэн үгэндээ 
-МҮЭХ-ны Хуульч, өмгөөлөгчдийн багийн хувьд шүүхээр шийдвэрлүүлж байгаа хөдөлмөрийн маргааныг ҮЭ-ийн гишүүн буюу ажилчин хүний талд нааштайгаар шийдвэрлүүлэхийн төлөө өөрийн мэргэжил ур, чадвараа зориулж байгааг өндрөөр үнэлж байгааг онцлоод цаашид хуульч, өмгөөлөгчидтэйгээ илүү өргөн хүрээнд ажиллах, нөхцөл боломжийг нь сайжруулан хэрэгтэй гэлээ.
Уг уулзалтын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын дарга, ХӨБ-ийн ахлагч Ц.Отгонтунгалаг МҮЭ-ийн холбооны ХЗЗӨТ-ийн 2017 оны онцлох үйл явдал, хуулийн мэргэжилтэн, ХӨБ-ийн гишүүн М.Саранцацрал Хуульч өмгөөлөгчдийн багийн 2017 оны үйл ажиллагааны тухай мэдээлэл, хуулийн мэргэжилтэн ХӨБ-ийн гишүүн Ц.Халиун Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх танилцуулга мэдээлэл хийлээ. Өнгөрсөн оны байдлаар ХӨБ салбар, орон нутгийн ҮЭ-ийн холбооны 72 хүсэлтийг хүлээн авч нийт 180 гаруй хүнд цалин хөлсийг дутуу олгосон, ажлаас үндэслэлгүй халагдсан, сахилгын шийтгэл буруу ногдуулсан, үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг гаргуулах зэрэг асуудлаар үнэ төлбөргүй өмгөөллийн туслалцааг үзүүлж 97 хувийг амжилттай шийдвэрлүүлсэн байна. 
Уг уулзалтаас өмгөөлөгчдийн багийн гишүүн 16 хуульч оролцсон бөгөөд уулзалтаас ХӨБ-ийн гишүүдэд зориулсан кредит цагийн сургалтыг хийх асуудлаар Монголын Хуульчдын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулах, ХӨБ-ийн гишүүд улирал бүр тогтмол уулзалт хийж тодорхой асуудлаар туршлага солилцон зөвлөлдөж байх, төв болон орон нутагт ажиллаж байгаа ХӨБ-ийн гишүүдийн хамтарсан сургалтыг зохион байгуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэгдсэн санал бэлтгэн хүргүүлэх зэрэг ажлыг ойрын хугацаанд хийхээр тогтлоо. Уулзалтын үеэр ҮЭ-ийн гишүүд, иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх үйлчилгээг өргөжүүлэх хүрээнд хоёр орон тооны хуульчаас гадна нэмж ХӨБ-ийн гишүүн өмгөөлөгч нар цагийн хуваарийн дагуу сууж ажиллах боломжтой талаар санал гаргалаа. Дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд гэрээт хуульч өмгөөлөгчдийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байгаа юм.

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

540775
ӨнөөдөрӨнөөдөр180
ӨчигдөрӨчигдөр2296
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт5889
Энэ сардЭнэ сард28706
НийтНийт540775