In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

УИХ-ын НББСШУ-ны Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг МҮЭ-ийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

12.07 baingiin horoooУИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинэжлэх ухааны Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хөдөлмөр, нийгмийн бодлогын асуудлаар санал солилцохоор МҮЭ-ийн холбооны төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа, Төмөр замчдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраа, Барилгачдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Батцогт, Тээвэр холбоо, газрын тосны ҮЭ-ийн холбооны дарга Б.Рагчаа нар оролцлоо.

МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа энэ үеэр МҮЭ-ийн холбоо нь УИХ-ын НББСШУ-ны Байнгын хороотой хөдөлмөр нийгмийн бодлогын хүрээний асуудлуудаар  тогтмол харилцаа холбоотой ажиллаж ирсэн. Энэхүү хамтын ажиллагааг цаашид өргөжүүлж, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн бодлого, холбогдох хууль тогтоомжуудыг боловсронгуй болгоход анхаарч ажиллах хүсэлтээ байгаагаа илэрхийллээ.

Ирэх 2018 онд УИХ-аар иргэд, хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын өргөн хүрээтэй асуудлуудыг хөндсөн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн даатгалын багц хуулиудыг хэлэлцэн батлах гэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр Засгийн газартай санал зөрүүтэй байсан нилээд асуудал бий. МҮЭ-ийн холбооны зүгээс Хөдөлмөрийн хуулийн шинэчлэл хийхдээ одоогийн хүрсэн түвшинг дордуулахгүй байх, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн түвшин, онцлог, хөдөлмөрийн нөхцөл, бодит байдалд нийцсэн шаардлага тавьж байгаа.

 Засгийн газар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсны дараа НББСШУ-ны Байнгын хороотой хамтран хэлэлцүүлгүүд зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийллээ. Мөн тэрээр Засгийн газар ОУВС-тай байгуулсан хөтөлбөрийн хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэх, татварыг шатлалаар нэмэхээр болсон нь иргэдийн зарим хэсэгт хүндээр тусах шийдвэр болсон гэдгийг онцлоод дээрх асуудалд уян хатан хандах, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа иргэдийн тэтгэвэрт гарах насыг дахин авч үзэхийг санал болгов.

Уулзалтад оролцсон салбарын ҮЭ-ийн холбоодын дарга нарын зүгээс ч мөн хөдөлмөрийн хүнд хортой, хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа иргэдийн тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмж буй энэхүү асуудлыг дахин эргэн харж, нааштайгаар шийдвэрүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллахыг НББСШУ-ны Байнгын хорооноос хүслээ.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинэжлэх ухааны Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэлэхдээ “Манай Байнгын хороо ҮЭ-ийн байгууллага, хөдөлмөрчдийн санал бодол байр сууринд хүндэтгэлтэй хандаж, хамтран ажиллах болно. УИХ-аар тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэгдүүлэх тухай асуудлыг хэлэлцэх үед миний бие УИХ-ын гишүүний хувиар эсрэг байр суурьтай байсан. Та бүхний хөндөж тавьж буй хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж буй иргэдийн тэтгэврийн насны асуудлаар Ерөнхий сайдад санал хүргүүлэх болно. Ирэх оны дөрөвдүгээр сард манай Байнгын хороо МҮЭ-ийн холбоотой хамтран хөдөлмөр, нийгмийн тулгамдаж буй тодорхой асуудлуудаар хэлэлцүүлэг зохион байгуулах саналтай байна” гэлээ.  

 

 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

447298
ӨнөөдөрӨнөөдөр588
ӨчигдөрӨчигдөр927
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт4851
Энэ сардЭнэ сард17642
НийтНийт447298