In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

“Тогтвортой хөгжлийн зорилгууд ба зохистой хөдөлмөрийн өнөөгийн байдал” үндэсний семинар боллоо

12-05 ctatistikҮндэсний статистикийн хорооноос Олон Улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран “Монгол Улсад зохистой хөдөлмөрийг хангах замаар 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх нь: ТХЗ-ын хэрэгжилтийг хянах зохистой хөдөлмөрийн үзүүлэлтүүдийн өнөөгийн байдал” сэдэвт тайлангийн шинэчилсэн төслийг танилцуулж, хэлэлцүүлэн эцэслэх, үндэсний семинар зохион байгуулж байна.

Семинарт Улсын Их Хурлын Гишүүн, УИХ-ын Тогтвортой хөгжлийн Зорилгын дэд хорооны дарга, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Үндэсний статистикийн хорооны Хүн ам, Нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, Mонголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Ноён Тим Дэ Мэйэр, ОУХБ-ын ахлах зөвлөх Игорь Чернишев, зөвлөх Фараз Шибли, Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын Ази, Номхон Далайн Бүсийн Товчооны Хөдөлмөрийн статистикч Тите Хабияакарэ, төрийн болон төрийн бус байгууллагууд, нийгмийн түншүүд, эрдэмтэн судлаачид болон олон улсын байгууллагын төлөөллүүд оролцож байна.

Энэ үеэр Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа “Бид Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын мэргэшсэн зөвлөхүүдтэй хамтран 2017 оны 5 дугаар сараас эхлэн дэлхийн бусад улс орнуудад загвар болох үнэлгээний тайланг боловсруулан ажиллаж байна. Загвар тайланг гаргаснаар Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаарх үзүүлэлтүүдийн хамрах хүрээ, өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж гаргах төдийгүй бусад улс орнуудад туршлага буюу жишиг болох анхны улс болж байгааг дурдахад нэн таатай байна.

Ирэх оны нэгдүгээр улиралд, загвар тайлангийн төслийг эцэслэн гаргана. Цаашдаа зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаарх үндэсний тайланг жил бүр боловсруулж, мэдээллийн нэгдсэн санг бий болгож, баяжуулах тусгайлсан судалгаа, шинжилгээний ажил тогтмол хийх тал дээр анхаарал хандуулж ажиллана” гэв.

Мөн Улсын Их Хурлын Гишүүн, УИХ-ын Тогтвортой хөгжлийн Зорилгын дэд хорооны дарга, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2015 оны есдүгээр сард зохион байгуулсан 71 дүгээр чуулганы үеэр дэлхийн 193 орны төрийн тэргүүн ирэх 15 жилийн хугацаанд дэлхий нийтийн баримтлах хөгжлийн тулгуур зорилго, зорилтуудыг тодорхойлсон “Тогтвортой хөгжил - 2030” хөтөлбөрийг баталж, улс орнууд уг хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг амлалт авсан. Тиймээс улс орнууд “Тогтвортой хөгжил - 2030” хөтөлбөрийн хэрэгжилтийг 2017 оноос эхлэн дэлхийн болон үндэсний түвшинд тайлагнаж эхлэх учир яамд, агентлаг, төрийн захиргааны бусад байгууллага өөрсдийн хариуцсан чиглэлийн тоон мэдээллээ тооцон гаргаж, Үндэсний статистикийн хороонд хүргүүлэх, Үндэсний статистикийн хорооны нэгтгэсэн тоон мэдээллийг ашиглан Үндэсний хөгжлийн газар тогтвортой хөгжлийн зорилго, зорилтуудын хэрэгжилтийн үндэсний тайланг бэлтгэн гаргах шаардлага тулгарч байна. Энэ хүрээнд Үндэсний статистикийн хороо Олон Улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран санал санаачилга гарган тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай” гэсэн юм.

Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын Ази, Номхон Далайн Бүсийн Товчооны Хөдөлмөрийн статистикч Тите Хабияакарэ “Монгол Улсын статистикийн байгууллага дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудтай энэ зэрэгцэх сайн мэдээлэл гаргадаг. Тоон мэдээллээ олон улсын арга, аргачлалаар өндөр түвшинд боловсруулдаг. Тиймээс Монгол Улсыг жишиг улс болгохоор сонгож хамтран ажиллаж байна. Ирэх оноос Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт ямар байгааг дүгнэж эхэлнэ. Хэрэгжилтийн үйл явцад мониторинг хийхийн тулд статистикийн мэдээлэл чухал үүрэгтэй. Үүний нэг хэсэг нь өнөөдрийн семинар” юм.

Мэдээллийн эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

447300
ӨнөөдөрӨнөөдөр590
ӨчигдөрӨчигдөр927
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт4853
Энэ сардЭнэ сард17644
НийтНийт447300