In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Жи­жиг, дунд үйлдвэрлэл эрх­­лэгч­дийн чуул­ган боллоо

chuulganСүүлийн жилүүдэд төрөөс  жижиг, дунд үйлдвэр эрх­лэгч­дийг санхүү болон санхүү­гийн бус хэлбэрээр дэмжих хууль эрх зүйн таатай орчныг бий бол­гох талаар илүүтэй анхаарал хан­дуулах болсон. Үүний үр дүнд үндэсний бүтээгдэхүүний  үйлд­вэрлэл өргөжиж иргэдийн дунд үндэсний үйлдвэрийн б­а­раа бүтээгдэхүүнээ худалдаж авах, хэрэглэх сонирхол улам бүр нэмэгдэж байна. Яг энэ чу­хал үед Засгийн газар Аж үйлд­вэ­рийн яамыг байгуулсан би­лээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газ­раас аж үйлдвэрийн салбарыг эр­чим­­тэй хөгжүүлэхийн тулд Аж үйлд­вэ­рийн яамыг байгуулан хүнд, хөн­гөн, жижиг дунд үйлд­вэр­лэл, худалдааны асуудлыг нэгт­гэж нэгд­сэн бодлогоор хан­гаж цааш­дын хөгжлийн гар­цыг то­­дор­хой­лон үндэсний үйлдвэрлэ­лийг хөг­жүү­лэхэд онцгой анхаарч бай­гаа юм.

Тэр дундаа жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд тө­рөөс авч хэрэгжүүлж байгаа бод­логын хүрээнд үндэсний үйлд­вэрлэлийг зах зээлийн эрэлт, дотоодын түүхий эдийн нөөцөд тулгуурлан хөг­жүүлж, экс­портын чиг барим­жаа­тай им­­портыг орлох бүтээгдэ­хүү­ний үйлдвэрүүдийг олноор бай­гуулж буй. Ингэснээр дотоодын хэ­рэг­цээгээ хангахаас гадна үн­дэсний нэрийн бүтээгдэхүүн буюу брэнд бий болгох, түү­нийгээ экспортод гаргах боломж бүрдэх юм.

Тэгвэл өчигдөр Аж үйлдвэрийн яам, УИХ-ын Жи­жиг, дунд үйлдвэрлэлийн хөгж­лийн дэд хороотой хамтран “Жи­жиг, дунд үйлдвэрлэл эрх­­лэгч­дийн үндэсний чуул­ган”-ыг Төрийн ордонд зо­хион бай­гууллаа. Энэхүү чуул­ганд 700 гаруй төлөөлөгч оролц­сон юм. Тодруулбал, Жи­жиг дунд үйлд­вэрлэл эрхлэгч­дийн тө­лөө­лөл болсон 500 ор­чим үйлд­вэрлэгч, энэ сал­барт үйл­чилгээ үзүүлдэг тө­рийн болон Төрийн бус байгууллагуу­дын төлөөлөл бүхий 200 орчим хүн оролцож, санал бодлоо солилцлоо.

Салбар яамнаас үйлдвэр эрхлэгчдэд татвар санхүүгийн тааламжтай нөхц­лийг бүрдүүлэхийн тулд эрх зүйн орчинг боловсронгуй бол­гох, санхүү хөрөнгө оруу­лалт, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиг­­лэлээр зорилт тавин ажил­лаж байгаа ажээ. Цаашид ха­риуц­­­ла­гатай жижиг, дунд үйлд­вэр­лэлийг хөгжүүлэхийн тулд төрийн зүгээс учирч буй да­рам­тыг арилгах, харин үйлд­вэр­лэг­чид бүтээгдэхүүнийхээ өр­сөл­дөх ча­нарыг дээшлүүлэх үүд­нээс үйлд­вэрлэлдээ өндөр тех­нологи нэвт­рүүлж, кластер хэл­бэрээр хөгжих шаардлагатай бай­гааг хуралдаанд оролцогчид онцолж байсан юм. Чуулганыг Аж үйлд­вэ­рийн сайд Д.Эрдэнэбат нээж үг хэллээ. 

Д.Эрдэнэбат: ЖДҮ эрхлэх гэдэг нь сонирхол татсан хамгийн нэр хүндтэй ажил байх ёстой

-Монгол Улсад идэвх­тэй үйл ажиллагаа явуулж бай­гаа аж ахуйн нэгжийн 84.5 хувь нь  буюу 50600 нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт үйл ажил­лагаа явуулж, ДНБ-ий 20 га­руй, экспортын 0.7 хувийг үйлд­вэрлэж, эдийн засгийн идэвх­тэй хүн амын 70 орчим хувь нь энэ салбарт ажиллаж бай­на. Үйлдвэрлэл нь улс орны тус­­гаар тогтнол юм. Дотоодын бү­тээгдэхүүн бол монгол хүний эрүүл аюулгүй амьдрах баталгаа юм. Үүнээс харахад жижиг, дунд үйлдвэрлэл улс орныхоо эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Иймд төр болон бизнесийнхний сонирхлын тэнцвэртэй байдал, бизнес эрхлэх тааламжтай нөхцлийг бүрдүүлэх хүрээнд эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, санхүү хөрөнгө оруу­лалт, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиг­лэлээр зорилт тавин ажил­лаж бай­на. Эдийн засгийн хүнд­рэл­тэй энэ үед хэрэглэгчид хэр­сүүжиж, чанаргүй өндөр үнэ­тэй хэрэглээгээ хязгаарлаж, ухаа­лаг сонголт руу шилжиж, эдийн засгийн хөөсрөл буухын зэ­рэгцээ баялаг бүтээгчдээс илүү чанартай, зохист үнэтэй бү­тээг­дэхүүнийг шаардаж бай­на.

Өнөөдөр жижиг, дунд үйлдвэрүүдэд хөрвөх чадвартай мэргэ­жил­тэн, түлхүүр инжене­рүү­­дийг бэлтгэх, түүхий эдийн бэлт­гэн нийлүүлэлтийн шинэ зо­хион байгуулалт хийх, үйлд­вэр­лэлийг шинжлэх ухааны үн­дэс­лэлтэй зах зээлийн тоо­цоо судалгаатай эрхлэх мэр­гэжлийн баг хэрэгтэй байна. Ир­гэд маань үнэ хөөрөгдсөн чанар­гүй импортын бараанаас татгалзаж байгаа нь дотоодын үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ борлуулах өргөн боломжийг ол­гож байна. Энэ цаг үеийг зөв л ашиг­лах хэрэгтэй юм.

Төрөөс үйлд­вэрлэлийг олон үе шаттай сан­хүүгийн бо­лон сан­хүүгийн бус арга хэлбэ­рүү­­­дээр дэмжиж үйлд­вэр­лэлд шаардлагатай тоног тө­­­хөөрөмжийг санхүүгийн тү­­рээ­­­сийн үйлчилгээгээр ху­дал­дан авах нэмэлт барьцаа хө­рөн­­гө шаардлагагүй, төлбөрийг уян ха­тан нөхцлөөр хийх бо­ломж­той болгох. Венчур үйл­чилгээ үзүүл­­дэг санхүүгийн байгуулла­гыг байгуулах эрх зүйн орчинг бүр­дүүлэх явдал юм. Төрийн бүх шатны төрийн байгууллагууд бизнесийн үйл ажиллагаанд саад тотгор учруулахгүй байх, авлига хээл ха­хуулиас ангид нээлттэй байх, ажил хэрэгч таатай бо­лом­жийг үүсгэх, ЖДҮ эрх­лэгч­дийн үйлдвэрлэсэн ба­раа бү­тээгдэхүүнийг нэн тэргүүнд тө­рийн байгууллагууд худалдан авах, бизнес эрхлэх эрхзүйн таа­тай орчин бүрдүүлэхээр ажил­­лаж байна.

Үүнтэй хол­боо­тойгоор Худалдааны тухай хуу­лийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ба­раа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд холбогдох өөрч­лөлтүүдийг хийж байна. Аж үйлдвэрийн яамнаас үйлд­вэр­лэлд шинэ техник техноло­гийг нэвтрүүлэх зорилгоор Төр-Хувийн хэвшил-Шинжлэх ухаа­ны байгууллагуудтай хамт­ран ажиллах замаар залуучуу­дын инновацийн дэмжих хө­­­төл­бөрийг боловсруулна. Хө­­төл­­бөрийг залуучуудын ши­нэ­л­эг санаан дээр үндэслэн шинж­лэх ухааны байгууллагууд аж­­лын байр, тоног төхөөрөмж, мэр­­гэжлийн тусгай зөвлөгөөг өгөх  технопарк байгуулах, ха­рин төрөөс гарааны хөрөнгө оруу­­лал­таар дэмжих замаар хэ­рэгжүүлнэ. Энэхүү хөтөлбөрт тех­ник, технологийн чиглэлээр сурч буй болон төгссөн залуу­чууд төслөө боловсруулж хам­рагдах боломжийг бүрдүүлнэ. Им­портоор орж ирж байгаа барааны хяналтын тогтолцоо сул, эрх зүйн орчин бүрдээгүй байна.

Монголд үйлдвэрлэж бай­гаа бараа, бүтээгдэхүүнийг га­даад улсад дуурайн үйлд­вэр­лэж, Монголын болон га­даа­дын зах зээлд гаргаж ба­раа бүтээгдэхүүний гарал үүсэл болон оюуны өмчийн эр­хийг зөрчих тохиолдол гарч байна. Аж үйлдвэрийн яам­наас боловсруулаад бай­гаа “Худалдааны тухай хууль”-ийн төсөлд оюуны өм­чийн эрхийг зөрчсөн, гарал үүсэл тодорхойгүй бараа, бү­тээг­дэ­хүүн импортлохыг хориг­лох, зах зээлээс эргүүлэн та­тах, хуу­лийн хариуцлага хү­лээл­гэ­хээр тусгаж өглөө.

Нө­гөө­тэй­гүүр, ЖДҮ болон үйлд­вэр­лэлийг дэмжих зорилгоор до­тоо­дод үйлдвэрлэж байгаа ба­раатай ижил төрлийн ба­рааны импортын татварын хэмжээнд өөрчлөлт оруулах саналыг боловсруулан УИХ-д өргөн барихад бэлэн бо­лоод байна. Импорт орлох бү­тээг­дэхүүнийхээ өртгийг экс­пор­тоор нөхөх нь бидний зар­чим байх ёстой. Инноваци, үн­дэс­ний эдийн засагт шаард­лагатай болж буй техник, бааз ши­нэчлэл, үндэсний бүтээг­дэ­хүү­ний өрсөлдөх чадварын төв­шинг дээш­лүүлэх, дэлхийн стан­дар­тад хүргэх шаардлага ирж бай­на. Үүнгүйгээр орчин цагийн зах зээлд удаан хугацаанд ор­шин тогтнох боломжгүй юм.  ЖДҮ эрхлэх гэдэг нь сонирхол тат­сан хамгийн нэр хүндтэй ажил байх ёстой.

Чуулганд оролцогчдын тө­лөө­лөлтэй манай сурвалжлах хэ­сэг уулзаж, энэ салбарт үйл ажил­лагаа явуулахад тулгарч буй бэрхшээл, мөн бие даасан яам­тай, салбарын бодлого нь тодорхой болсоны үр дүн хэр­хэн нөлөөлж байгаа талаар со­нирхлоо.

Б.Бямбаа: Барьцаа хөрөнгө биднийг хөгжихөд саад болдог

/Жаргал кашмери” компанийн менежер/

-Манайх үйл ажиллагаа явуу­лаад 10 гаруй жил болж байгаа. Ноос ноолууран хүүхдийн бү­тээгдэхүүн үйлдвэрлэдэг. Түү­хий эдээ “Гоёо” компаниас авч хэрэглэдэг. Үнэ ханшийн хувьд бусад ноос ноолууран эд­лэлийн компаниас хямд үнээр гаргадаг. Тухайлбал, хүүхдийн малгай гэхэд л хамгийн хямд нь 39 мянган төгрөг. Хамгийн үнэтэй нь 79 мянган төгрөг байх жишээтэй.

Манайх харьцангуй олон жил болсон учраас худалдан авагчид их байдаг л даа. Гэхдээ энэ жилийн хувьд эдийн засгийн хүндрэлтэй нөх­цөл байдал нөлөөлсөн үү ху­далдан авагч их муудсан. Жи­жиг дунд үйлдвэрлэлийн бизнес эрх­лэхэд бэрхшээлтэй асуудал нь барьцаа хөрөнгийн асуудал байдаг.

Томоохон хэмжээний зээл авах гэхээр таны хөрөнгө хү­рэхгүй байна гэсэн хариулт ав­даг учраас үйл ажиллагаагаа өр­гө­жүүлээд явах боломж ха­раг­дахгүй байгаа. энэ талаар тө­рөөс бага зэрэг ч гэсэн ан­хаарал хандуулаад өгвөл зүгээр са­нагдах юм.

Д.Баярхуяг: Дэмжлэг эзнээ олох л чухал байна 

/“Дуут урлан” ХХК-ийн эрхлэгч/

-Ах нь 1993 оноос хойш гар ур­лалын бүтээгдэхүүн хийж бай­на. 22 жил бичил бизнес эрхэлсэн гэ­сэн үг. Манай компани үн­дэсний уламжлалт гар ур­лал, үнэт эдлэл, хэрэглээний зүйлс хийдэг. Монголчууд нэг үеэ бодоход үндэсний гэ­сэн бүхнийг дэмждэг болсон бай­на. Төр засгаас ч бодлогоор дэм­ждэг болж. Манай урлан эрт­ний хийцийг орчин үетэй хор­шуулж бүтээгдэхүүн хийж бай­на.

Тухайлбал, халуун саван до­тортой домбо үйлдвэрлэж бай­гаа. Тухайн үеийн домбыг хослуулна гэхээр үндэсний ур­лал маань хоцрогдохгүй. Цаа­шаа улам бүр үе дамжиж хэрэг­лэг­­дэж үнэ цэнэтэй болно. Гар ур­лалыг дэмжих ёстой. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид маань анх удаагаа чуулж байна. 2000 оноос хойш л үйлдвэрлэл эрх­лэгчдээ дэмжих талаар янз бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүллээ. Янз янзын төр засаг, сайд ярьж л байдаг. Гэх­дээ одоо бол өөрөөр хөгжих ёс­той.

Олон улсын эдийн засаг жи­жиг дунд үйлдвэрлэлээ хөг­жүүлэхэд чиглэж байгааг ма­найх ч гэсэн олж хараад уул уурхайг биш жижиг дунд үйлд­вэрлэлээ хөгжүүлнэ гэж бай­гаа нь зөв юм. Хөгжүүлнэ гэж ярих нэг өөр. Улс орных нь эдийн засаг тогтворжоогүй бай­хад хөгжүүлэх талаар яриад ч хэрэггүй шүү дээ. Тэгээд ч бид манай салбар руу мөнгө өг гэж дайрахаас илүүтэй боломж бо­лолцоондоо тааруулаад биз­несээ эрхлээд явчихна. Гэхдээ хууль нь тодорхой, дэмжлэг үзүү­лэх бол түүнийгээ яг хүндээ л хүргээд явчих хэрэгтэй байгаа юм.

А.Уранбилэг: Үзэсгэлэн худалдаанд оролцох болсноор л худалдан авагчаа олж байна

/“Mon Face fashion” ХХК-ийн захирал/

-Би жижиг дунд үйлдвэрлэл эрхлээд 10 гаруй жил болж бай­на. Манай компани Монголд үйл ажиллагаа явуулдаг. Харин БНСУ-аас даавуугаа оруулж ирээд оёдог. Заавал яагаад Со­лонгос улсыг сонгосон бэ гэ­хээр материал нь чанартай. Мөн өртөг нь хямд байдаг. Хя­тадаас орж ирдэг бараа бү­тээг­дэ­хүүнээс хямдхан. Зах зээл их сайн байна.

Хөдөө орон нутгаас захиалга аваад бүтээгдэхүүнээ хүргэнэ. Сурталчилгаа хийгээд байж чадахгүй учраас хүмүүс дам сургаар сонсоод л ирнэ. Сүүлийн үед яамтай болсноор янз бүрийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, биднийг дэмжиж байгаад баяртай байдаг. өнөөдөр гэхэд л үндэсний чуул­­гандаа оролцохоос гад­на өөрийн бүтээгдэхүүнээ сур­­талч­лах хамтран ажиллах түн­­шүүдтэйгээ уулзах зэрэг олон ажил амжуулж чадлаа.

Аж үйлдвэрийн яамнаас зо­хион байгуулдаг үзэсгэлэн ху­дал­даанд оролцдог болсноор худалдан авалт шал өөр болсон. Манайх 15 хүнийг ажлын бай­раар хангаад нийгмийн даат­галыг нь төлөөд явж байна. Тат­вар их хэцүү байдаг. Олсон ор­логоо татварт өгөх үү, эсвэл гэх мэтээр асуудал үүсдэг.

М.Алтанцэцэг: Монополь компанийн охин компаниуд төрөөс өгдөг зээлийг хувааж авдаг

/“Очир-668” бүлгийн ахлагч/

-Эгч нь Төв аймгийн Бор­нуур суманд ногооны аж ахуй эрхэлдэг. 40 гаруй жил үйлдвэрлэл эрхлээд явж бай­на. Бэрхшээлтэй асуудал ч биш­гүй байгаа. Жижиг дунд үйлд­вэрийн зээл эзнээ олохгүй бай­на. Заавал компани, нөхөрлөл, хор­шоо гэсэн шаардлага тавь­даг. Жижиг бүлэг бай­гуул­чихсан 70 га газартай 50 га­руй эмэгтэй байлаа гэж бо­доход тэдэнд зээл өгөхгүй.

Ганц нэгхэн сая төгрөг л олдох жи­шээ­тэй. Гэтэл компани гэсэн нэр авчихсан 10 га газартай нэг нөхөр зээл аваад явж байх жи­шээний. Монголын иргэнээ баян байл­гах гэж байгаа бол бүлэг хор­шоо, баялаг бүтээгчдээ дэм­жих ёстой биз дээ. Банк ком­пани байгуулах ёстой гэ­дэг шаардлага тавина. Эсвэл хор­шоолол болох ёстой гэнэ. Бү­лэг байгуулчихаад очихоор та тэтгэвэрт гарах болчихжээ гээд халгаахгүй. Гэтэл компани бай­гуулахаар татвар маш өндөр. Олсон орлогоосоо давсан тат­вар төлөх болно.

Жижиг дунд үйлд­вэрлэл эрхлэгчид биш том том компаниудын охин ком­паниуд л тэр төрөөс өгдөг зээл тусламжид хамрагдаад явж байгаа. Нуугаад яахав. Үнэн гэвэл ийм л байна. Наа­гуу­раа хэчнээн сайхан зүйл яри­ад явахгүй л дээ. УИХ-ын ги­шүүд орой болгон баялаг бү­тээгч­дээ дэмжинэ гээд л яриад байна. Гэтэл тэр баялаг бү­тээгчдэд чинь зээл очихгүй бай­на. Компани байхгүй гэдэг шалт­гаанаар Үйлдвэр хөдөө аж ахуйн яам хэд хэдэн удаа бу­цаалаа. 60 гаруй эмэгтэйчүүд өнөө­дөр ганцхан сая төгрөгөөр үйл ажиллагаагаа өргөтгөж чадах уу. Бүлэг хоршоо чинь сайн муу олон талтай.

...Жижиг дунд үйлдвэрлэл эрх­лэгчдийн хувьд ийм зүйлийг ярьж байсан юм. Нэг үгээр тэдэнд төрийн дэмжлэг гэхээс илүү Зээлийн батлан даалтын сан, мөн Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг татвараас чөлөө­лөх зэрэг татварын уян хатан бод­лого хэрэгтэй байгааг хэлж байлаа. Нэг банк дээр яваад очиход зээлийн батлан даал­тын хөрөнгө нэхдэг, эс­вэл барьцаа хөрөнгөгүй гэдэг шалт­гаанаар үйлдвэрлэл явуу­лах, өргөжүүлэхэд нь хүрэхгүй мөн­гө гаргаж өгдөг асуудал байгаа уч­раас төр энэ талаар илүү анхаарал хандуулж ажиллаасай гэх хүсэлтийг манай сониноор дамжуулан дайж байлаа.

Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхэд дан ганц төрийн оролцоо, төрийн мөнгө байдаг юм биш. Энэ талаар ажилладаг олон улсын тусламжийн байгууллага ч цөөнгүй байдаг аж. Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх бай­галь орчныг хамгаалах” хоёр үе шаттай зээлийн төслийн хоёр дахь шат нь 2011 оноос эхлэн хэрэгжиж байгаа гэнэ.

Мөн Герман Монголын хамтарсан хөгж­лийг дэмжих зээлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй ир­гэ­дийн бизнес инкубатор төв, “ADRA Mongolia” буюу Мон­гол дахь адвентист хөгжил туслалцааны агентлаг, УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны дэргэдэх Жижиг дунд үйлдвэрийг дэмжих дэд хороо, Аж үйлдвэрийн яамны дэргэдэх Жижиг дунд үйлдвэрийг хөг­жүүлэх сан зэрэг ЖДҮ эрх­лэгчдийг дэмжих олон бай­гууллага байдаг юм байна. Тэг­вэл эдгээр байгууллагуудын зүгээс ямар бодлого хэрэгжүүлж ажилладаг, мөн ЖДҮ эрх­лэгчдийг дэмжих хүрээнд ямар ажил хийж байгаа талаар мэр­гэжилтний үг болон УИХ-ын гишүүд, албаны хүмүүсийн байр суурийг сонслоо.

Б.Болор-Эрдэнэ:  ЖДҮ эрхлэгч гэж хэн бэ гэдгээ тодорхой болгоно

/Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал/

-Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үндэсний чуул­ган өнөөдөр болж байна. Бид энэ чуулганаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Чуулганаас хүлээгдэж бай­гаа үр дүн нь энэ салбарыг хөг­жүүлэх уриалга, зөвлөмж юм. Зөвлөмжийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд юу тулгамдаж байна, шийдэх асуу­дал нь юу юм. Бид энэ салбараа хөгжүүлэхийн тулд ямар бод­лого, уриалгыг ажилдаа тусгах вэ гэдгээ тодорхой болгоно. Чуул­ганд оролцогчид үдээс хойш­хи чуулганаар тулгамдсан асууд­лаа ярилцаад нэлээдгүй үр дүнд хүрлээ.

-Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд энэ жил хэч­нээн хэмжээний хөрөнгө тө­сөвлөсөн бэ. Өмнө олгосон зээ­лийн хэрэгжилтийг суд­лав уу?

-2015 онд Засгийн газрын тог­тоолоор 70 тэрбум төгрөгийг хөн­гөлөлттэй зээлд олгохоор бат­лагдсан. Эхний ээлжинд сан­хүү­жүүлэх төслүүдээ авахаар гу­равдугаар сарын 27-ноос дө­рөвдүгээр сарын 17 хүртэл төс­лүүдээ авч эхлээд байна. Зээ­лийн үр дүн ямар байсныг өнөөдөр хэлэхэд эрт байна. Учир нь 2013-2014 онд олгосон зээ­лийн хэрэгжилт, үр дүнд хяналт үнэлгээ хийлгэхээр орон нутаг, нийслэлд нэг сар гаруйн хугацаанд ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Ажлын хэсэг дүнгээ гаргасны дараа л үр дүн нь харагдах болов уу.

-Үйлдвэрлэл эрхлэгчдэд тул­гамдаж байгаа нэн тэр­гүүний асуудал нь зээлийн бат­лан даалт байхгүй байгаа яв­дал. Энэ хүрээнд сангийн зү­гээс ямар бодлого барьж ажил­лах бол?

-Мэдээж арилжааны банк дээр зээлийн барьцаа хөрөнгө хү­рэхгүй байгааг манай үйлдвэр­лэгчид хэлж байгаа. Тиймээс сан­гийн зүгээс Засгийн газрын Зээ­лийн батлан даалтын сантай хамтарч ажиллах бодлого барьж ажиллаж байна. Төслөө хүлээж авах хугацаанд хүсэлт гаргаж байгаа иргэддээ Зээлийн батлан даалтын сангийн танилцуулга, мэдээллийг өгч ажиллаж бай­на. Бодлогоос гадна хууль эрх­зүйн орчноо шийдэх шаард­лага байдаг. Яамны зүгээс тө­сөл хөтөлбөрийг хүлээн авах­даа Аж үйлдвэрийн сай­дын баталсан шалгуур үзүүлэл­түү­­дийн талаарх журмыг барьж ажиллаж байна. Төс­лийн иж бүрдлийн хүрээнд ма­те­риалаа хангах юм. Нөгөө та­лаар тоног төхөөрөмжийг тат­ва­раас хөнгөлж чөлөөлөх та­лаар Тайвань улсын тоног тө­хөө­рөмжийг оруулж ирэх, түрээ­сээр олгох асуудлаар Стратеги бод­лого төлөвлөлтийн газар­тайгаа хамтран ажиллаж эхэл­сэн. Судалгааны шатанд явж бай­гаа.

-Жижиг дунд үйлдвэрлэл гэдэг нь юу юм. Нөгөө талаар хоршоолол, бүлэг гэдгийг ЖДҮ эрхлэгч гэж ойлгох уу гэдгийг ялгаж салгах асуудал хэр ахицтай явж байна вэ?

-Хуулийн хүрээнд хийгдэх асуудал байгаа. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн өөрчлөлтөөр хийгдэх юм. Нөгөө талаар өнөөдрийн энэ чуулганаар бид таны хэл­сэнчлэн Жижиг дунд үйлд­вэрлэл эрхлэгч гэдэг нь хэн байх вэ гэдгээ тодорхой болгох ёс­той. Тэр ч утгаараа одоо өр­гөн бариад үзэл баримтлалаа бат­луул­сан хуулийн төслийн хү­рээнд хэлэлцүүлэг явуулна. Зарч­мын гол асуудал нь энэ юм.

С.Дэмбэрэл: Хууль, эрхзүйг нь боловсронгуй болгох шаардлага байгаа

/УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дэргэдэх Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих дэд хорооны дарга/

-Баялаг бүтээгчдээ дэмжих талаар төр засаг, хэвлэл мэ­дээ­лэл, хувийн хэвшил ажил­лаж байна. Гэвч төрийн бод­логын уялдаа холбоо сул, эдийн засгийн хөшүүрэг нь хан­галт­гүй байдгаас баялаг бүтээг­чид маань хос гу­тал, хоёр гу­рав­хан нэрийн бү­тээг­дэхүүн үйлд­вэрлэхээс хэт­рэхгүй байгаа та­лаар ярьж байна. Бид баялаг бү­тээгч­дээ ямар байдлаар дэм­жих ёстой вэ?

-УИХ-ын Эдийн засгийн байн­гын хорооны дэргэдэх Жи­жиг дунд үйлдвэрлэлийн дэд хороо, Аж үйлдвэрийн яам, Мон­гол­банк, МХАҮТ болон бу­сад аж ахуйн нэгж хамтран анх удаагаа үйлдвэрлэгчдийн хү­рээнд чуулган зохион бай­гуул­лаа. Үдээс өмнөх хуралдаа­наар салбарын сайд, дарга, мэр­гэжилтнүүдийн үгийг сонссон бол үдээс хойшхи хуралдаанаар ком­пани, нөхөрлөл, хоршоодын эзэд маань өөрсдөө ярьж зовлон жаргалаа хуваалцсан. Чуулганаас өмнө нэлээдгүй олон судалгаа хийгдсэн. Зээ­лийн хүнд нөхцөл, өндөр хүү­нээс гадна хэд хэдэн шийдэх асууд­­лыг ЖДҮ эрхлэгчид маань тавьж байна. Тэгэхээр зөв­лөгөөнөөс гараад Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хууль, Төрөөс аж үйлдвэрийн сал­барт баримтлах бодлого, Жи­жиг дунд үйлдвэрлэлийн зээ­лийн батлан даалтын хууль, УИХ-д ороод ирчихсэн байгаа тат­варын тухай хуульд нэмэлт өөрч­лөлт оруулж татварын хувь хэм­жээг өөрчлөх, татвараас чө­лөөлөх, НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж НӨАТ-ыг нь буцааж олгох зэ­рэг асуудлуудыг шийдээд яв­на. Хөдөлмөрийн харилцааг ший­дэж үүнтэй холбоотой хууль тог­тоомжуудад ЖДҮ эрхлэгч­дийн саналыг тусгаад явна.

-Жижиг дунд үйлдвэрлэ­лийн экспортын чадавхийг нэ­мэгдүүлэх талаар ямар ажил хийх вэ?

-Энэ салбарын экспортын чадавхи маш тааруу бай­на. Хэд­хэн уул уурхайн бүтээгдэ­хүүн бид экспортолдог. Ноос ноо­луур, махаар л энэ салбарын экс­порт хэмжигдэж байгаа. Тий­мээс шинэ бүтээгдэхүүн гаргах та­лаар ажиллах цаг нь болсон байна. Бодлогоор дэмжих ёстой л доо. Энэ бүхнийг нэгтгэж авс­наар манай дэд хороо, яам­ны зүгээс Засгийн газар УИХ-д хол­­богдох чиглэлээр нь чиг­лэл өгөөд ажиллах боломж бүр­дэ­нэ.

-УИХ-ын дэргэдэх Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хороо ямар ажил хийж байна вэ. Зах зухаас нь дурьдвал?

-Би энэ хорооны даргаар очоод гурван сар болж байна. Эхний том ажил маань энэ чуулган. Үндэсний чуулганаас зөвлөмж уриалга гаргасны дагуу төлөвлөгөөнд тусгасан ажлуудаа хийгээд явна. Энэ чуул­ганы үр дүнгээр л хуульд өөрч­лөлт оруулах, хууль эрх­зүйн орчноо сайжруулах, жи­жиг дунд үйлдвэрийн талаар тө­рөөс баримтлах бодлогыг Аж үйлд­вэрийн салбарын бодлогод сайн суулгаж өгөх, уул уурхайн бус экспортыг дэмжих асууд­лаар тусгайлсан бодлого явуу­лах чиглэлээр ажиллана. Мөн жижиг дунд үйлдвэрийн санхүү­жилт хүртээмжийн талаар ч бид ан­хаарч ажиллах болно. Тоног тө­хөөрөмж, технологи, хүний нөөцийг чадавхжуулахад бид анхаарч ажиллахаар төлөвлөөд байгаа.

-Дан ганц төрийн дэмжлэг гэхгүйгээр олон улсын төсөл хөтөлбөрүүд энэ салбарт бай­даг талаар бизнес эрхлэгчид ярьж байна. Гэхдээ шалгуур нь хэтэрхий өндөр байдаг юм биш үү?

-Шалгуур өндөр байхаас ар­гагүй. Япон, Герман, Адра Мон­г­ол зэрэг олон улсын зээл тусламжууд олон бий. Ту­хайл­бал, Японы хоёр шатны зээл чинь Японы татвар төлөгч­дийн мөнгө. Засгийн газар нь Монгол Улсад туслах гэж манайх руу оруулаад ирчихсэн. Тэгэхээр хамгийн үр ашигтай л төсөлд зарцуулах гэж үзнэ. Шалгуурыг нь дундчууд нь давчихаад байгаа юм. Харин жижиг аж ахуйн нэгж, нөхөрлөл хоршоод давж чадахгүй байна. Адра Мон­гол, Жайка зэрэг олон улсын бай­гууллагууд жижиг дунд биз­нес эрхлэгчдийг дэмжих та­лаар сайн ажиллаж байгаа. Тэд­ний хийж байгаа ажлыг хоо­ронд нь уялдуулах талаар ма­най Засгийн газар анхаарал хандуулах ёстой юм билээ.

С.Одонтуяа: Татварын дарамтаас чөлөөлөх нь үйлдвэрлэл эрхлэгчдэд том дэмжлэг болно

/УИХ-ын гишүүн/

-Жижиг дунд үйлдвэр­лэл эрх­­лэгчдийн хамгийн гол тулгамдсан асуудал нь зээлийн асуу­дал байдаг. Нөгөө та­лаар сан­хүү­гийн үйлчилгээ их чухал юм байна. Олон ул­сын бай­гуул­лагууд бичил санхүү­гийн үйл­чилгээ үзүүлдэг талаар үйлд­­вэрлэл эрхлэгчид маань ярьж байна. Энэ их чухал зүйл. Биз­несийн салбар 20 га­руй жил болчихсон атлаа компа­нийн санхүү, төлөвлөлт зэрэгт ахиц гарахгүй байгаа.

Тиймээс энэ талаар сургалт хийх нь зүгээр юм байна. УИХ-аар тун удахгүй Татварын багц хуулиуд хэлэлцэгдэх юм. 1.5 тэрбум төг­рөг хүртэлх орлоготой ком­паниудын 90 хувь хүртэл татва­раас чөлөөлнө гэж оруулаад өг­чихөөр ЖДҮ эрхлэгчид маань татварын дарамтаас чө­лөөлөгдөнө гэсэн үг. Энэ том ахиц болно. Нөгөө талаар хороо бол­гонд хуваарилж байгаа мөн­гөөр аж ахуй эрхэлж байгаа иргэ­дээ дэмжээд явах боломж бий. Бичил бизнес эрхлэгчдэд боломж олдож байна гэсэн үг.

Улсад татварын бодит орлого оруулахгүй ч гэсэн ажлын байрыг ихээр нэмэгдүүлж байна гэдгээрээ онцлог. Үйлдвэрийн яамдууд дээр хавсарга маягаар Жижиг дунд үйлдвэрлэлийг хөг­жүүлэх санг явж ирсэн. Яамыг нь байгуулаад сангаа тэнд татаж авснаар илүү үр дүн гарах нь тодорхой байна. Жи­жиг үйлдвэрүүдийг хараад бай­хад дотоодын хэрэгцээгээ хан­гадаг. Гэхдээ том мега төс­лүүдээ хөдөлгөхөөр да­гаад маш олон жижиг дунд үйлд­вэ­рүүд хөгждөг. Тиймээс мега төслүүдээ хөдөлгөөд түүнийгээ да­гаад жижиг дунд үйлдвэр­лэ­лээ хөгжүүлэх боломжтой.

Б.Номин-Эрдэнэ: Манай байгууллага таван хөтөлбөрийн хүрээнд төсөл  хэрэгжүүлж байна

/“Адра Монгол” ОУБ-ын Хүний нөөц, олон нийттэй харилцах ажилтан/

-“Адра Монгол” олон улсын байгууллагаас дэмж­лэг үзүүлс­нээр бизнесээ эх­лүүлсэн олон хүнтэй уулзлаа. Та бүхэн жижиг дунд үйлд­вэрлэл эрхлэгчдийг хэрхэн дэм­жиж ажиллаж байна вэ?

-“АДРА Монгол” олон ул­сын байгууллага 1994 оноос эх­лэн Монгол Улсад үйл ажилла­гаа явуулж эхэлсэн. Энэ ху­га­цаанд 963.000 хүнд хүрч ажил­ласан. Ингэхдээ эдийн зас­гийг дэмжих, гамшгийн менеж­мент, боловсрол, эрүүл мэнд, хүнс­ний аюулгүй байдлын хө­­төлбөрүүдийн хүрээнд 180 га­руй төсөл хэрэгжүүлсэн бай­на. Жижиг дунд үйлдвэрлэл эрх­­лэгчдийг дэмжих тухайд ма­най эдийн засгийг дэмжих хө­төлбөрийн хүрээнд хоршоо, өөр­төө туслах бүлэг, бичил биз­нес эрхлэгчид дэмжлэг хүртдэг. Тухайлбал, тус хөтөлбөрийн Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төслийн хүрээнд нийт 3200 жижиг бизнес эрхлэгчид сур­галтад хамрагдаж, 2.8 тэрбум төг­рөгийн бичил зээл авсан байна.

-Хамгийн сүүлд хэрэгжиж байгаа ямар төсөл байна вэ?

-Одоогоор жижиг дунд биз­несийн чиглэлээр гэвэл хөдөө, орон нутагт хоршоодыг дэмжих “Хө­дөөгийн эдийн засгийг хөг­жүүлэх төсөл”, “Хоршоодын хам­тын ажиллагааг бэхжүүлэх тө­сөл”, Улаанбаатар хотод би­чил бизнес эрхлэгчдийг дэм­жих “Бичил санхүүгийн үйл­чил­­гээгээр ядуурлыг бууруулах тө­­сөл” зэрэг төслүүдийг хэрэг­жүүлж байна.

-Нэг үгээр хэлбэл жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн гол бэрхшээл болсон банкны зээлийн батлан даалтыг та­найхаас гаргадаг гэж ойл­гож болох уу?

-Жижиг бизнес эрхлэгчдийн хувьд барьцаа хөрөнгийн дутагд­лаас үүдэн зээлд хамрагдах бэрх­шээлтэй байдаг. Дээрх төс­лүүдийн хувьд орон нутгийн бо­лон Улаанбаатар хотын хамт­ран ажилладаг банкууддаа байр­шуулсан зээлийн батлан даал­тын сангаараа дамжуулан тө­сөлд хамрагдаж буй хүмүүс, хоршооддоо зээл авахад нь дэмжлэг үзүүлдэг. Гэхдээ зээл авахад нь дэмжлэг үзүүлж байгаа нь манай төслүүдийн үйл ажиллагааны зөвхөн нэ­гээ­хэн хэсэг нь. Төслийн үр шим хүртэгчдээ манай төслүүд аль болох тал бүрээс нь цогц дэмж­­лэг үзүүлж, хөгжүүлэхийг зорь­дог байгаа. Тухайлбал, газар та­риалангийн төсөл байлаа гэхэд шаард­лагатай бизнесийн, газар та­риалангийн, амьдрах ухааны сур­галтуудад хамруулж, жижиг тоног төхөөрөмжөөр хангаж, туршлага судлах аялалд хам­руулж, зээлд хамруулах гэх мэт.

-Хөдөө орон нутагт хэр хүрч ажиллаж байна бол?

Одоогоор Баянхонгор, Баян-Өлгий, Завхан, Сэлэнгэ, Архан­гай аймгуудад төсөл хэрэгжиж бай­на. Мөн нийслэлд үйл ажил­лагаа явуулдаг.

Б.Өнөртогтох Э.Пагмадулам

Эх сурвалж: www.mminfo.mn

Сүүлийн жилүүдэд төрөөс  жижиг, дунд үйлдвэр эрх­лэгч­дийг санхүү болон санхүү­гийн бус хэлбэрээр дэмжих хууль эрх зүйн таатай орчныг бий бол­гох талаар илүүтэй анхаарал хан­дуулах болсон. Үүний үр дүнд үндэсний бүтээгдэхүүний  үйлд­вэрлэл өргөжиж иргэдийн дунд үндэсний үйлдвэрийн б­а­раа бүтээгдэхүүнээ худалдаж авах, хэрэглэх сонирхол улам бүр нэмэгдэж байна. Яг энэ чу­хал үед Засгийн газар Аж үйлд­вэ­рийн яамыг байгуулсан би­лээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газ­раас аж үйлдвэрийн салбарыг эр­чим­­тэй хөгжүүлэхийн тулд Аж үйлд­вэ­рийн яамыг байгуулан хүнд, хөн­гөн, жижиг дунд үйлд­вэр­лэл, худалдааны асуудлыг нэгт­гэж нэгд­сэн бодлогоор хан­гаж цааш­дын хөгжлийн гар­цыг то­­дор­хой­лон үндэсний үйлдвэрлэ­лийг хөг­жүү­лэхэд онцгой анхаарч бай­гаа юм.

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

351688
ӨнөөдөрӨнөөдөр939
ӨчигдөрӨчигдөр1107
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт8915
Энэ сардЭнэ сард28552
НийтНийт351688