In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Төвийн бүсийнхэн Дундговь аймагт чууллаа

12-01 dundgoviМҮЭ-ийн холбоо, Дундговь аймгийн ҮЭ-ийн холбоо хамтран “Хөдөлмөр-нийгмийн түншлэл” төвийн бүсийн хөдөлмөрийн чуулганыг энэ сарын 1-ний өдөр Дундговь аймагт амжилттай зохион байгууллаа. Хөдөлмөрийн чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МҮЭ-ийн холбоо, МАОЭНХ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын төлөөлөл болон Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Дундговь аймгийн нийгмийн зөвшлийн гурван талын төлөөлөл оролцлоо. Орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хууль эрх зүйн орчинг сайжруулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан тус чуулга уулзалтыг Дундговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун нээж хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Хөдөлмөрийн хуулийн шинэчлэл, хөдөлмөрийн харилцааны асуудлууд” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ. Тэрээр Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулагад МҮЭ-ийн холбооноос баримталж буй байр суурийн талаар мэдээлэл хийж, гэрээ, хэлэлцээрийн зарчмаар хөдөлмөрийн харилцаанд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм.

МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулагын төсөлд дараах заалтыг тусгах саналтай байгаа юм. Үүнд:

Бүх шатны хамтын гэрээ, хэлэлцээрийг үйлдвэрчний эвлэл байгуулж байх, Ажлын бүтэн бус цагийн ажилтан гэдэгт ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд долоо хоногт 20 цагаас цөөн цагаар ажиллахаар тохиролцсон ажилтныг ойлгох, Хөдөлмөрийн эрхийн маргааныг нутаг дэвсгэрийн шинжээр байгуулагдсан “хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо”-гоор зохицуулах, тус хорооны үндсийг хуульд тус тус тусгах.

Одоогийн мөрдөгдөж буй Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэсэн байр суурийг МАОЭНХ-ноос илэрхийллээ. МАОЭНХ-ны Сургалт мэдээллийн газрын дарга Р.Ганхуяг хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хариуцлагыг нарийн зааглан хуульчлаагүй, хөдөлмөрийн сахилга бат, гэрээний үүрэг, үнэлэмжийг үгүйсгэн сааруулсан хуучинсаг заалтууд хэвээр байгаа нь хуулийг шинэчлэх шаардлагад хүргэж байгаа талаар хэлээд хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг олон улсын жишиг, зах зээлийн зарчимд нийцсэн байх, хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд тэгш эрхтэй, хуулийн хүрээнд, гэрээний үндсэн дээр ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлэх ёстой гэж тэрээр хэллээ.

Одоогийн мөрдөж буй Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг 1999 онд батлан гаргасан. Гэвч хөдөлмөрийн зах зээлд цагаар болон ээлжээр ажиллах, хөдөлмөрийн гурвалсан харилцаа, цагийн цалингийн тогтолцоо зэрэг шинээр бий болсон харилцааг зохицуулах шаардлага гарч ирсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх ажлыг 2012 оноос эхлүүлснээс хойш дөрвөн Засгийн газар, хөдөлмөрийн асуудал хариуцсан таван сайдын нүүрийг үзэж боловсруулах ажил удаашралтай, хуулийн шинэчлэлийн талаар талууд нэгдмэл байр сууринд хүрээгүй байна. Ийнхүү төр засгийн тогтворгүй байдлаас үүдэж дээрх хуулийг батлан гаргах хугацаа хойшлоод байгаа юм. Төр засгийн энэ тогтворгүй байдал зөвхөн дээрх хуулиас гадна хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтэд саад учруулж байгааг чуулга уулзалтад оролцогчид хэлж байсан юм.

Мөн түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөх хугацаа нь богино байгаа нь хүндрэл учруулдаг, Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийн дэмжих хөтөлбөрийн хамрах хүрээг тэлэх, хөтөлбөрүүдийг бүс нутгийн онцлоготой уялдуулах шаардлагатай байгаа талаар оролцогчид санал бодлоо илэрхийллээ.

Дундговь аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Э.Цэвэлмаа, Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн Э.Батням нар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хүрээнд өөрийн аймгийн сайн туршлагаасаа хуваалцлаа. Дундговь аймгийн тухайд залуу малчдад мэргэжил олгох сургалтыг үе шаттайгаар зохион байгуулсан байна. Мөн зөвлөх ахлах малчин бэлтгэн залуу малчдад уламжлалт мал маллах арга ухаан, туршлагаас суралцах боломжийг олгосон байна. Аймгийнхаа хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих үүднээс “Дундговьд үйлдвэрлэв” нэрийн барааны дэлгүүр нээж аймагтаа үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулдаг байна.

Өмнөговь аймгийн хувьд уул уурхайн салбар түлхүү хөгжсөн учир иргэдийнхээ нийгмийн баталгаа, ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд томоохон уул уурхайн компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж үүгээрээ дамжуулж нутгийн иргэдээ ажлын байртай болгох ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаа талаараа Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн Э.Батням танилцуулсан. Мөн тус аймгийн ҮЭ-ийн холбоо Тавантолгойн уурхайд нүүрс тээвэрлэж буй 8000 жолоочийн хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрлөх эрхийг хангуулах үүднээс ҮЭ-ийн гишүүнээр элсүүлэх ажлыг эхлүүлээд байгаа юм.

Хөдөлмөрийн чуулганы нэг гол зорилго бол бүс нутгийн аймгууд харилцан сайн туршлагаа солилцох явдал байсан. Энэ ч үүндээс оролцогчид Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг Дундговь аймгийн МСҮ-ийн төв, Хүнсний манлай үйлдвэр “Мандалговь хүнс” ХХК, Дундговь Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, “Дундговьд үйлдвэрлэв” нэрийн барааны дэлгүүрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Дундговь аймгийн МСҮ-ийн төвийн хувьд оюутан, сурагчдад зөв хандлагыг төлөвшүүлэхийг чухалчилдаг байна. Тус сургуулийг төгсөж гарсан оюутнуудын 69.2 хувь нь ажлын байртай болдог аж.

“Мандалговь хүнс” ХХК нь аймагтаа хүнсний ууган үйлдвэрийн нэг. Талх нарийн боов, чихэр, архи, цэвэр ус гээд олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж аймгийнхаа иргэдийн хэрэгцээг хангадаг байна. Цэвэр тохилог, ажлын орчин нөхцөл сайтай тус үйлдвэр нь 40 хүнийг ажлын байраар хангаж байна.

Дундговь Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний хувьд эмх цэгцтэй ажлын байр, хөдөлмөр хамгааллын асуудлыг нэн тэргүүнд чухалчилдаг байгууллага юм. Энэ ч үүднээс ажилчдынхаа дунд “5S” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа талаараа танилцуулж байлаа.

Дундговьчууд юу хийж бүтээдэг ард түмэн бэ гэдгийг “Дундговьд үйлдвэрлэв” дэлгүүрээс харж болох юм. Өөрийн нутгийнхаа онцлогыг харуулан урласан гар урчуудын бүтээлийг дэлгэн тавьсан нь чуулга уулзалтад оролцогчдын сонирхолыг ихээр татаж байсан юм.

Ийнхүү төвийн бүсийн хөдөлмөрийн чуулган ололт амжилт дүүрэн харилцан туршлага солилцсон мөн оролцогчид хөдөлмөр эрхлэлтийн талаар төр засгаас баримталж байгаа бодлогын талаар мэдлэгээ зузаатгасан чухал ач холбогдолтой чуулган болж өндөрлөлөө.

 

 

 

 

 

 

 

 

 

 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

447302
ӨнөөдөрӨнөөдөр592
ӨчигдөрӨчигдөр927
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт4855
Энэ сардЭнэ сард17646
НийтНийт447302