In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

“Нэг өрх-нэг ажлын байр” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

11-30 neg urh ajil“Нэг өрх-нэг ажлын байр” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Тус хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Нийслэлийн ҮЭ-ийн холбооны дэд дарга Ё.Соёлмаа болон төр захиргааны байгууллага, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд, Үйлдвэрчний эвлэлийн байгууллага, Ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцов.

Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Ажилгүй иргэдийг орлоготой болгож, ядуурлыг бууруулах зорилгоор өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд 9000 гаруй ажлын байрыг бий болгож,  “Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-нд нийслэлийн зургаан дүүргийн 566 иргэнийг хамруулсан байна. Уг хөтөлбөрийн хүрээнд цаашид Үйлдвэр инновацийн парк байгуулснаар  2020 он хүртэл 19000 ажлын байрыг бий болгох зорилт дэвшүүлээд байгаа. Төр захиргаанаас зохион байгуулж буй ажлын байрнаас гадна хамгийн гол нь хувийн байгууллагуудтай хамтарч ажиллах хэрэгтэй. Төрийн байгууллага дангаараа ажиллавал ажлын байр тоотой учраас нэмэгдүүлэх асуудал дээр орон тоо бүтэц  яригдах юм. Өнөөдрийн хэлэлцүүлгээр бид ямар арга замаар ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогын түвшингээ тодорхойлж байна” хэмээлээ.  

МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Зохист хөдөлмөр эрхлэлт-Тогтвортой хөгжлийг дэмжих нь” сэдэвт илтгэлдээ дараах зүйлийг онцлон дурдлаа. Тухайлбал, Хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Нийгмийн хамгаалал, Нийгмийн түншлэл гэсэн дөрвөн нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө МҮЭ-ийн холбоо нийгмийн түншлэгч талуудтай хамтран ажиллах болно гэдгийг тэрээр хэллээ. Мөн бүх түвшинд байгуулагдсан хамтын хэлэлцээрийн биелэлтэд талууд болон тэдгээрийн төлөөлөгчид, түүнчлэн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хяналт тавидаг. Энэ заалтын хүрээнд хэлэлцээрийн хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэх шаардлагатай байгааг тэрээр онцолсон юм. Түүнчлэн ХАОАТ төлж байгаа иргэдийн ажлын байрны чанарыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний талаарх мэдээ, мэдээллийг айл бүрт хүргэн сурталчилах, байнгын ажлын байрыг илүү дэмжих, хөдөлмөрийн эрүүл ахуйг хангуулах чиглэлд бүх нийтийн анхаарлыг чиглүүлэх зэрэг асуудлыг онцолсон юм.

Манай улсын хувьд томоохон төсөл, үйлдвэрийн газрууд баялагийн 75-90 хувийг бүтээж нийт ажиллагчдын 8-10 хувийг ажлын байраар хангадаг байна. Харин ЖДҮ баялагийн 8-10 хувийг бүтээж, нийт ажиллагчдын 80-90 хувийг ажлын байраар хангадаг аж.

МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар “Ажилгүй байгаа иргэдийн хувьд нэн тэргүүнд ажил хийх туйлын сонирхолтой байх хэрэгтэй. Хөдөлмөрийн зах зээлд 13.000 ажлын байр байна гэсэн судалгаа байна. Гэтэл тэр ажлын байранд ажиллах хүн олдохгүй байна гэсэн зүйл яригдаад байгаа. Ийм учраас мэдээллийн технологийг ашиглаж хүн бүрт ажлын байрны талаарх мэдээллийг хүртээмжтэйгээр хүргэж байх нь чухал юм. Хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл мэдээлэлд ажил идэвхтэй хайж буй иргэдийн мэдээллээс гадна ажилгүй иргэдийн мэдээллийг хамруулах, түүнчлэн төр засаг хувийн хэвшлийн салбараа дэмжих, экспортыг урамшуулах, иргэдийн эдийн засгийн хүмүүжлийг дээшлүүлэх нь ажлын байрны нэмэгдүүлэх нэг хөшүүрэг болно гэж тэрээр “Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд нийгмийн түншлэгч талуудын үүрэг оролцоо” сэдэвт илтгэлдээ дурдлаа.

 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

447302
ӨнөөдөрӨнөөдөр592
ӨчигдөрӨчигдөр927
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт4855
Энэ сардЭнэ сард17646
НийтНийт447302