In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчөөр Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгчөөр С.Эрдэнэбат нар сонгогдлоо

9-13 ih huralМҮЭ-ийн холбооны ээлжит XXII Их хурал энэ сарын 8-9-ний өдрүүдэд боллоо. Тус Их хуралд МҮЭ-ийн холбооны 36 гишүүн байгууллагын нийт 284 төлөөлөгч оролцлоо. Хуралд УИХ-ын дарга М.Энхболдын илгээлтийг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон уншиж танилцууллаа. Илгээлтэд “Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Нийгмийн даатгал зэрэг хууль тогтоомжоор ҮЭ-ийн байгууллагын эрх үүргийг эрх зүйн хувьд баталгаажуулсан гэдгийг дурдаад УИХ-ын зүгээс цаашид ч ҮЭ-ийн эрхийг бататгах, өргөжүүлэх чиглэлээр онцгой анхаарч, холбогдох хууль тогтоомжийг батлан гаргах болно” гэдгийг онцолсон байна.

МҮЭ-ийн холбооны ээлжит XXII Их хурлын төлөөлөгчдөд хандан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ ирүүлснийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд  С.Чинзориг уншиж танилцууллаа. “Монгол Улсад шинээр бүрэлдэн бий болсон зах зээлийн эдийн засгийн нөхцөлд хөдөлмөрийн шинэ харилцааг үндэсний хэмжээнд төлөвшүүлэх, хөдөлмөр нийгмийн хамгааллын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, нийгмийн түншлэлийн механизмыг улсын хэмжээнд болон аймаг, салбар, аж ахуйн нэгжийн түвшинд хөгжүүлэх, цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн хамгааллыг сайжруулах, ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг бий болгоход олон улсын нийтлэг жишгээр ҮЭ, ажил олгогчидтой Засгийн газар хамтран ажиллаж ирснийг их хурлын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна. Өнөөгийн Засгийн газрын хүндрэлтэй нөхцөл байдлыг богино хугацаанд даван туулж хөдөлмөр эрхлэгчдийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг иргэд амьжиргаагаа хангахуйц түвшинд хүргэх боломжийг ойрын хугацаанд бүрдүүлэхийн төлөө нийгмийн түншүүдтэйгээ ажил хэрэгчээр хамтран ажиллах болно” гэж илгээлтэд дурдсан байна.

Мөн нийгмийн түншлэгч тал болох АОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар хөдөлмөрийн хүний эрх ашгийг хамгаалах, нийгмийн түншлэлийг хөгжүүлэн бэхжүүлэх, хөдөлмөр нийгмийн хамгааллын гурван талт хэлэлцээрийг олон улсын түвшинд хүргэхэд гишүүд дэмжигчдийнхээ дуу хоолой болж манлайлан оролцдог МҮЭ-ийн холбоо, гишүүдэд баяр хүргээд Их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсч мэндчилгээ дэвшүүлэв.

МҮЭ-ийн холбооноос өнгөрсөн 4 жилд явуулсан үйл ажиллагааны үр дүн, цаашдын зорилтын талаар тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Хяналтын хорооны тайланг тус хорооны дарга Л.Мөнхбаяр нар илтгэл тавьж хурлын төлөөлөгчдөөр хэлэлцүүллээ.

Хурлын төлөөлөгчдийн зүгээс хоёр итгэлтэй холбоотой санал шүүмжлэлийг хурцаар тавьж, цаашид анхаарах асуудлаар санал байр сууриа илэрхийлэв.

Олны анхааралд байсан МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Амгаланбаатар, Б.Мягмар, Б.Гэрэлмаа нар өрсөлдсөнөөс Б.Гэрэлмаа нь өөрийн хүсэлтээр нэрээ татаж, нийт 281 төлөөлөгчийн 64,1 хувийн саналаар Х.Амгаланбаатар МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо.

Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны гишүүдийг шинээр сонгох сонгууль болж Хяналтын хорооны гишүүнээр ҮЭ-ийн гишүүн байгууллагуудаас 14 хүнийг нэр дэвшүүлсэн. Үүнээс нууц санал хураалтаар есөн хүнийг Хяналтын хорооны гишүүнээр сонголоо.  Тус хорооны даргаар ААХ-ын ҮЭ-ийн холбооны ахлах зохион байгуулагч М.Ганхүрэлийг сонголоо.

Их хурлын үйл ажиллагааны үеэр МҮЭ-ийн холбооны ахмад гишүүн, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн З.Гончигжав “Мөнхийн сан” байгуулсан талаараа төлөөлөгчид танилцууллаа. Энэхүү “Мөнхийн сан”-г 100 сая төгрөгөөр байгуулж байгаа бөгөөд дээрх мөнгө нь банкинд мөнх байршиж жилийн хүү болох 20 сая төгрөгөөр  ҮЭ-ийн байгууллагад идэвх санаачилгатай ажилласан хүмүүсийг жил бүр урамшуулахад зориулагдах юм.

“МҮЭ-ийн холбооны дүрэм”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай, МҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны шинэчилсэн дүрмийг батлах тухай, “МҮЭ-ийн холбооны Стратегийн зорилт”-ыг тус тус төлөөлөгчдөөр хэлэлцүүлж баталлаа. Хурал ардчилсан зарчимаар явагдсан бөгөөд төлөөлөгчид санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн юм. Энэ удаагийн Их хурлаар МҮЭ-ийн холбооны дүрэмд шинэлэг хэд хэдэн заалтыг нэмж тусгалаа. Тухайлбал МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагын дарга, удирдлага нь ҮЭ-ийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд улс төрийн аливаа намын гишүүнчлэл, удирдах сонгуульт албан тушаалаас түдгэлзэх, МҮЭ-ийн холбооны удирдах болон гүйцэтгэх албан тушаалд нэр дэвшигч нь улс төрийн намын удирдах болон сонгуульт ажлыг сүүлийн дөрвөн жил хийгээгүй, намын харъялалгүй байх гэсэн заалтыг нэмж тусгасан байгаа. Дээрх заалтыг тус холбооны дүрэмд оруулж өгсөнөөр МҮЭ-ийн холбооны удирдлагууд аливаа улс төрийн намын бодлого шийдвэрийг хэрэгжүүлдэг гэсэн хардлагыг таслан зогсоож байгаа нэг үйлдэл гэж төлөөлөгчид үзэж буйгаа энэ үеэр илэрхийлж байлаа. 

МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн анхдугаар хурал энэ сарын 10-ны өдөр хуралдлаа. Ерөнхий зөвлөлийн гишүүд МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгчөөр С.Эрдэнэбатыг дахин сонголоо. Мөн МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийг шинэчилэн баталж Х.Амгаланбаатар, С.Эрдэнэбат, Г.Адъяа, Ж.Батзориг, С.Жаргалсайхан, Б.Батцогт, Ц.Ганболд, Х.Буянжаргал, Б.Рагчаа, Б.Мягмар, Д.Оюун, Б.Баяраа, Д.Нацагдорж нарын 13 хүнийг сонголоо.

 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

447303
ӨнөөдөрӨнөөдөр593
ӨчигдөрӨчигдөр927
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт4856
Энэ сардЭнэ сард17647
НийтНийт447303